Listen

Description

ЗОГС ⛔️! 

Та аажмаар амьсгаагаа аваад гаргаарай 😙😌😤. 

Улс төр, цар тахал, факт баримт, хот тренд гэх зэргээр өдөр бүр бөмбөгдүүлж байна уу 😩?  Тэгвэл Попкорн🍿 дугаараараа дээрх бүхнээс түр завсарлага авч, зүгээр л дуртай киноныхоо 🎥 талаар сэтгэл гижигдмээр яриа өрнүүлэхээр бэлтгэлдлээ 🤗. Өнгөрсөн жил маш олон хүмүүсийг уурлуулж, баярлуулж, догдлуулж чадсан 🐺 ⚔️ "Game of throne" ⚔️🐉 цувралын талаар болдоггүй бор бодлуудаа уралдуулав 🥂.  

Олон жил үргэлжилсэн энэхүү том төслийг 🎬 хэрэгжүүлэх нь амаргүй байсан нь лавтай. Тэгвэл тулгарсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэсэн нь сонирхолтой байлаа 💪. Мөн энэ цувралаас ямар бор бодлыг шүүрч болох вэ 🤔? Ямар ч киноноос үзэгч өөрөө өөртөө хичээл заах боломжтой юу? Хэе эсвэл танд зүгээр л таалагдсан уу 😆? Сонсогчдоо энэ асуултыг тавьж байна. 

Харин бидний хариултыг… Болдоггүй Бор Бодлууд подкастаас…😉

#boldogguiborbodluud #bbbodluud