Энэ удаагийн дугаарын зочноор удахгүй тоглолтоо хийх гэж байгаа МОХАНИК хамтлагийн Даваа болон Цоожоо оролцлоо! Энэ дугаараар Моханик хамтлаг анх яаж бүтсэн, гишүүд нь хэн хэн байдаг, хамтлагийхны хувийн амьдрал, хамтлаг байхад нөлөөлдөг зүйлс, хөгжим сонсож эхлэсэн түүх, Playtime, Hi-fi Radio, сонсогчдоос ирсэн асуултанд хариулж 2 цагийн турш Даваа Цоожоо хоёрын Моханик хамтлагийн ертөнцөөр аяллаа! 9-р сарын 20нд болох тоглолтын тасалбар цөөхөн үлдсэн байна лээ шүү, амжиж аваарай!