-
Энэ сарын 10-аас эхлэн хатуу хөл хорио тогтоохыг Засгийн Газар дэмжлээ гэж өнөөдөр 15:00 цагийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлсэн. Тэгвэл энэ нь албан бус мэдээлэл бөгөөд улсын онцгой комисс хорио тогтоох асуудлаар хуралдаж, эцэст нь засгийн газраас тогтоол гарснаар албажих журамтай юм. -
Монгол улсын ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалтыг 6-р сарын 9-ний өдөр зохион байгуулж, иргэд үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлнэ. Одоогоор ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил хуваарийн дагуу үргэлжилж байна. -
Ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй 3 жилийн хугацаатай зээлийг 3 дугаар сарын 10-аас олгож эхэлсэн. Тэгвэл зээлээ авч эргэлтийн хөрөнгөө нэмэн ажлын байраа хадгалж чадаж байгаа нэг хэсэг байхад зээл хэрэгтэй боловч авах боломжгүй болсон цөөнгүй иргэн, аж ахуйн нэгж бас байна. -
Цар тахлын улмаас Европын орнуудад тэр дундаа АНУ-д Ази хүмүүсийг вирус тараагч хэмээн ялгаварлан гадуурхах хандлага гарсаар байгаа. Бид Америк улсад сурч, ажиллаж байгаа Монгол иргэнтэй холбогдож тэнд амьдарч байгаа монголчуудын нөхцөл байдал ямар байгааг тодрууллаа. -
АНУ төдийгүй дэлхийн өндөр хөгжилтэй хэд хэдэн улс оронд Ази хүмүүсийн эсрэг гэмт хэрэг үйлдэгдэх тохиолдол нэмэгдсэн байна. Хамгийн сүүлд л гэхэд Нью Йорк хотын Манхэттен дүүргийн 43-р гудамжинд байрлах сүмийн урд 65 настай Ази эмэгтэй бусдад зодуулж, хүнд бэртэл авчээ. -
“Ковид-19” цар тахалтай холбогдуулан БНХАУ манай улстай хиллэдэг нүүрс тээврийн болон ачаа тээврийн зарим боомтыг өнгөрөгч 3-р сарын сүүлээр түр хугацаанд хаах шийдвэр гаргасан. Энэ хугацаанд Хятад улс руу ачаагүй нэвтрэх тээврийн хэрэгслийн тоо 630-д хүрчээ. Тэгвэл өнөөдөр тус улсын талаас шийдвэр гарч, өдөрт Монгол улсын 20 тээврийн хэрэгслийг эрээний боомтоор нэвтрүүлэхээр болсон байна.