- Энэ сарын 8-нд Говь-Алтай аймгийн алтай сум дахь хилийн цэргийн ангийн хугацаат цэргийн хоёр алба хаагч харуулын даргаа буудаж хөнөөгөөд галт зэвсэг, байлдааны сумтай зугтсан хэрэг гарчээ. Оргон зайлсан хоёр байлдагчийг дайчлан баривчлах ажиллагаа Алтай сумын хэмжээнд үргэлжилсээр байна.
300 mynga
Засгийн газраас Монгол улсын иргэн бүрд 300 мянган төгрөгийн дэмжлэгийг нэг удаа олгохоор болсноор эхний ээлжид манай улсын 1 сая 200 мянга орчим хүүхдийн дансанд мөнгийг шилжүүлж байна. Үлдсэн 2 сая гаруй иргэний мэдээллийг төрийн сангаас ирүүлсэн тохиолдолд төв банкнаас 20 минутын дотор иргэдийн данс руу шилжүүлэх боломжтой юм байна.
-
Иргэн бүрд олгохоор шийдвэрлэсэн 300 мянган төгрөг иргэдийн дансанд орж эхэллээ. Цар тахлаас шалтгаалан эдийн засгийн хүнд нөхцөлд байгаа иргэдэд энэ нь өгөөжтэй шийдвэр ч гэлээ үүнтэй холбоотойгоор өнөөдрийн байдлаар зарим зах, худалдааны төвд бараа бүтээгдэхүүний үнэ эрс нэмэгджээ. -
Форбс сэтгүүлээс гаргасан 2021 оны дэлхийн тэрбумтнуудын жагсаалтаар БНХАУ-ын нийслэл Бээжин хот хамгийн олон тэрбумтантай хот болжээ. Энэ үзүүлэлтийг долоон жил тэргүүлсэн АНУ-ын Нью-Йорк хот ийнхүү хоёрт бичигдэж эхэлсэн байна. Бээжин хотод 2020 онд нийт 33 тэрбумтан төрсөн хэмээн мэдээлжээ.
-
Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай шинэ хууль батлагдсаны дараа Их Британи рүү дүрвэх хүсэлтэй байгаа олон сая иргэн тус улсын гадаад хэргийн яаманд хүсэлтээ гаргасан юм. Тэгвэл Хонконгоос дүрвэх хүсэлтэй хүмүүст ажил, оршин суух газар олох, сургуульд суралцах зэрэгт дэмжлэг үзүүлэх зорилгоор 43 сая фунт стерлинг буюу 59 сая ам.доллар зарцуулахаа Их Британийн эрх баригчид амлажээ. - АНУ-ын Лос Анжелес хотод нэртэй амттанаас бүрдсэн нэгэн парк нээгдсэн байна. Тус паркийг хөл хорионы үед иргэдийн сэтгэлийг баясгаж, урам зориг өгөх зорилгоор байгуулжээ.