Урианхай сур
Үндэсний их баяр наадмыг өнөөдөр өглөө сур харвааны өвөг гэгддэг Урианхай сур харваагаар эхлүүллээ. Урианхай сур харваанд 75 хүртэлх насны 120 гаруй эрэгтэй харваач нумаа эвшээлгэж тавьсан сум нь мэргэн байлаа.
Буриад сур харваа
Өнөөдөр Үндэсний их баяр наадмын уламжлал ёсоор Буриад сур харваачид 64 сум тавьж, цэц мэргэнээ сорьж байна. Буриад гэх тодотголтой энэхүү сур харваанд 17-63 насны 100 орчим харваач оролцож байна.