Listen

Description

-Манай улсын хувьд энэ оны эхний таван сарын байдлаар Улсын төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 1,6 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан нь өмнөх онуудад байгаагүй их хэмжээний алдагдал болсон юм. Хэдийгээр эдийн засгийг дэмжих хэд хэдэн арга хэмжээ Засгийн газраас авсан ч макро эдийн засгийн түвшин уналттай хэвээр байсаар байна.-
Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа бизнесүүдийн дийлэнх нь 10-20 хүнийг ажлын байраар хангадаг жижиг дунд бизнесүүд байдаг. Эдгээр бизнесүүдийн хувьд хөл хорионоос үүдэж хагас жил орчим үйл ажиллагаа нь доголдож хүндхэн нөхцөлд байсаар байна.
zochin
Оргил цаг мэдээллийн хөтөлбөр “Тусгал” төслийнхөө хүрээнд “Ковид-19” халдварын улмаас авсан хөл хорио жижиг дунд бизнес эрхлэгч, аж ахуй нэгжүүдэд хэрхэн хүндээр тусч байгаа талаар мэдээ сурвалжилга бэлдэж байгаа. Тэгвэл энэ сэдвийн хүрээнд "COMEDY LAB" клубийн Комедиан Д.Амартүвшинтэй ярилцлаа.