🎙🎙🎙 #InimitableㅣДавтагдашгүйПодкастын 3 дахь дугаар
👑👑👑 Та бүхнийгэээ Солонгос улс, Сөүл хотын хүндэт иргэн, нийгмийн олон талт ажлыг зэрэг амжуулдаг, Төрийн удирдлагын чиглэлээр мастерийн зэрэгт суралцдаг Б.Бодьгальтай хийсэн шинэхэн ярилцлагаа хүргэхэд бэлэн болоод байна 🎊🎊🎊
Бидний ярилцлагаас:
Солонгосын гэр бүл, эрүүл мэндийн яамны байнгын хорооны гишүүн, 다문화 телевизийн хөтлөгч, Солонгосын 하나 банкинд хэрхэн ажиллаж эхэлсэн, Солонгос улсын тэргүүлэх сонинд хэрхэн нийтлэлээ гаргаж, түүний үр дүнд хэрхэн Солонгосын нийгэмд өөрийн дуу хоолойг хүргэж эхэлсэн талаар
👍 Аливаа зүйлийг хийхдээ яаж урсгалаараа энгийн байх биш зорилго тэмүүлэлтэй байснаар амжилтанд хүрсэн талаар
📚 Түүний амжилт бүхний эхлэл нь Солонгос хэлийг маш сайн хичээнгүйлэн сурсанаас үүдэлтэй талаар
Олон соёлт гэр бүлийн өнөөгийн байдлыг нийгэмд эерэгээр хүргэхээр зорьж буй болон Солонгост амьдарч буй Монголчууд төдийгүй гадаад иргэдийн эрх ашгийн төлөө байнга дуу хоолойгоо өргөсөөр байгаа талаар
❓ Монголчуудын маань хамгийн их асуухыг хүсдэг асуултуудад хариулт өгсөн талаар
🔆 Бид нарын сайн мэддэггүй ч түүний бусдын төлөө хийж буй үйл хэргийнх талаар онцлон ярилцсан #InimitableㅣДавтагдашгүй Подкастын 3 дахь дугаарыг сонсохдоо бэлдээрэй.
👑👑👑Дэлхийн өнцөг булан бүрт амжилтаараа, хичээнгүй хөдөлмөрч зангаараа бусдынхаа хүндлэлийг хүлээж, үлгэр дуурайлал болж буй залуусын төлөөлөл Б. Бодьгал маань манай подкастанд оролцож ярилцсанд, хувьдаа маш их баяртай байна.👑👑👑
#Sound Cloud, #Apple Podcast, #Castbox гэх аппликэйшнүүдээс сонгон утсандаа суулгаад манай #InimitableㅣДавтагдашгүйПодкастыг дагаарай.
Шинэ дугаар орох бүрт мэдээлэл очих болно шүү.