"Хиймэл оюун ухаан ямар ч салбарт хөрвөх боломжтой". Сонирхолтой сонсогдож байгаа биз. Та бүхэндээ Davtagdashgui Podcast-нхаа 10 дахь дугаараар Солонгос улс, Чүнгбүкийн их сургуульд, Компьетерийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж буй Ж. Билгүүн, М. Хонгорзул нарыг урьж оролцууллаа.
Бидний төсөөлдөгөөс илүү өргөн хүрээнд ойлголтыг минь нээж өгсөн ярилцлага болсон төдийгүй энэ чиглэлээр сонирхон судалж буй ахлах сургуулийн хүүхдүүдэд мэргэжил сонголтонд нөлөөлөх болов уу?
Солонгос улс, Монгол улсад суралцахад ялгаа хэр бий бол? Бид дэлхий нийтээс хоцроод байгаан биш биз, хиймэл оюун ухаан бусад мэргэжилтэй хэрхэн уялддаг болоод залуу хүмүүсийн хийж бүтээж, суралцаж буй зүйлсийн талаар ярилцлаа.
Та бүхэн сонсоод хэрэгтэй хүнд дамжуулан сонсуулаарай.