Listen

Description

Davtagdashgui Podcast 2 дахь дугаар маань яг одоо та бүхэндээ хүрч байна.

👑👑👑Бид энэ дугаарын зочноор эрүүл зөв хооллолт, эко амьдралын хэв маягийг эрхэмлэгч нэгэн сайхан бүсгүй П. Урангоог урьж оролцуулаад байна.

Та бүхэн маань Урангоогийн маань ярианаас:

👑 Хүний амьдралд эрүүл хооллолт ямар чухал болох зүгээр ч нэг хоол хийх биш эерэг сэтгэл зүйгээр хийсэн хоол гэр бүлийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар

👑Түүний эко амьдралын хэв маяг, үргэлж шинэ содон зүйлийг туршиж, түүнийгээ амьдралдаа хэрэгжүүлж байдаг талаар

👑Мөн түүний амьдралдаа хэзээ ч үл орхих, баримталж хэрэгжүүлдэг зүйлсийн талаар та сонсох болно.

Хамтдаа сонирхолтой бөгөөд давтагдашгүй хэрнээ энгийн амьдралынхаа талаар нээлттэй ярилцсан Урангоодоо маш их баярлалаа. Цаашдынх нь ажил үйлс, гэр бүл бүх зүйлд нь хамгийн сайхан бүхнийг хүсье 🎊🎊🎊

Ярилцлагын дундуур гарсан байгууллага, хамт олны пэйж хуудас болон группүүдийн линкийг та бүхэнд хүргэж байна.
1.
Био Амьдрал групп - Хог хаягдал хэрхэн бага гаргахтай холбоотой мэдээлэл өгөхөөс гадна өөрийн нэрийн дэлгүүртэй. www.facebook.com/groups/bioamidralstore/
2.
Био Арома - Гэрийн нөхцөлд хэрхэн органик цэвэрлэгээний бодис хийх талаарх мэдээлэл www.facebook.com/groups/BioAroma/
3.
Хогоо хэрхэн зөв зүйтэй ангилан хаяхтай холбоотой мэдээлэл www.facebook.com/groups/2127875217449095/Хог
4.
Хог хаягдалыг дуудлагаар ирж авдаг үйлчилгээний байгууллага www.facebook.com/tsartsaanogoon/
5.
Туялзуур сэлэмний спортын пэйж хуудас- Гэрт ойрхон салбарт нь бүртгүүлэн хичээллэх боломжтой www.facebook.com/fencingmongolia/
6.
Crystal Vegan Cosmetics - Өөрийн гараар органик косметик хийж үзэх боломжтой, органик гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авах боломжтой www.facebook.com/crystaltumur/

Ингээд та бүхэн маань бидний подкасттай үргэлж хамт байж өөрийн Давтагдашгүй зан чанар, үзэл санаа, хийж буй үйл хэргийн талаар нэгхэн хором тунгаагаад үзээрэй.

Биднийг дагахыг хүсвэл:

Sound cloud, Itunes Podcast, Castbox-ийг татаж аваад #InimitableㅣДавтагдашгүйПодкаст гэж бичихэд гарч ирэх болно.

Бид подкастын тоогоо нэмж сар бүрийн 7,17,27-нд шинэ дугааруудаа та бүхэнд хүргэж байхаар болсон шүү... 👑👑👑

ЖИЧ: Подкастын 2 болон 3-р дугаарууд маань дууны хувьд чанга, сул сонсогдох талтай байгаа бөгөөд 4 дахь дугаараас бид энэ асуудлаа шийдэхээр болсон. Нэгэнт 2 болон 3-р дугаар бичигдсэн тул та бүхэндээ хүргэж байна. Хүлээцтэй сонсох гэж байгаад баярлалаа. Дараагийн гуравдугаар дугаарийн зочин маань мөн нэгэн гайхалтай Бүсгүйг урьж оролцуулсан байгаа. 4 сарын 27-ны өдөр дахин шинэ дугаараар уулзацгаая.