Listen

Description

📍Өнөөдрийн дугаар маань 6 сарын 1 "Хүүхдийн эрхийн өдөр" буюу бидний хэлж заншсанаар Эх, үрсийн өдрийг угтаад Хүний эрхийн чиглэлээр ажилладаг болон тус чиглэлээр Япон, Солонгос улсад суралцаж буй зочдыг урьж оролцууллаа.

📍Подкастанд маань:

🔵Бодлогод залуусын хяналт ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Т. Амарзаяа

🔵Лантуун дохио ТББ-н Ерөнхий менежер, хуулийн зөвлөх У. Ганбаяр

🔵Солонгос улс, Пусаны их сургуулийн "Нийгмийн халамж, бодлого"-н чиглэлээр мастер хамгаалж буй Б. Уянга

🔵Япон улс, Осака мужийн их сургуульд Боловсрол, хүүхдийн эрхийн чиглэлээр мастерт суралцаж буй Т. Гуамарал

📍Бид хүүхдийн эрх, хүүхдийн оролцооны асуудлыг өнөөгийн болон 2000-аад оны үеэр хуваан ярилцаж, хүүхдийн эрхийн чиглэлээр ажиллаж байсан туршлагаа жишээ баримттайгаар маш дэлгэрэнгүйгээр ярихыг зорьсон боловч цаг хүрэлцээгүйн улмаас товчхон ярилцлаа. Гэхдээ "Хүүхдийн эрхийн өдөр"-г угтсан энэхүү дугаарыг шимтэн сонсоно гэдэгт итгэлтэй байна👑👑👑

📍Оролцогчдоос маань дундаршгүй их мэдлэг, мэдээлэл, сонирхолтой яриа гарсаар байсан магад дараа тус бүрдээ энэ чиглэлээр ярилцвал илүү дэлгэрэнгүй ярилцах боломжтой гэж бодож байна. Урилга хүлээн авч, Подкастанд маань оролцсон та нартаа маш их баярлалаа.

Жич: 5 өөр газар, 3 өөр орноос Подкаст маань хийгдсэн учир эхэн хэсэгт орчны чимээ бага зэрэг орсон