Listen

Description

Аливаа юмнаас төгс зүйл хайх хэрэггүй. Өөрийгөө ч төгс байлгах гэсний хэрэггүй. Хэн нэгэнд үнэ цэнтэй харагдах гэж, бусдаас илүү гэдгээ мэдрэх гэж хуурамч дүр эсгэн амьдрах гэсний бүр ч хэрэггүй. Өөрийгөө байгаагаар нь хүлээж аваад, өөрөөрөө амьдарвал яасан юм бэ? гэж уриалмаар мэдрэмж төрөн Лектор, Коуч Г. Мөнгөн ахтай хийсэн ярилцлагаа та бүхэнтэйгээ хуваалцаж байна.

Дээр дурьдсанчлан та бидний ярианаас хэрэгтэй зүйл байна уу гэж хайгаад хэрэггүй. Зүгээр л сонс. Тэр дундаас ганц л өгүүлбэр нээрээ тийм шүү гэж гэрэл асах мэт мэдрэмж төрвөл болж байгаа нь тэр.

Урилгыг хүлээн авсан Г. Мөнгөн ахдаа маш их баярлалаа. Энгийн боловч, Ихийг хүсч тэмүүлж буй, таны ирээдүй үргэлж гэрэл гэгээтэй байж, бусдад ч гэсэн гэрэл гэгээ нь болж яваарай гэж хүсэн ерөөе.