11-р дугаарын хүндэт зочин бол МУИС-ийн Их Британи, Америк судлалын тэнхимийн багш Гүндсамбуу овогтой Сайнбаяр билээ.
2011-2012 онд Фулбрайтын тэтгэлгээр Индиана их сургуульд Америк судлал ба TESOL чиглэлээр суралцсан, өдгөө Япон улсын Осака их сургуульд боловсрол судлалын докторантаар суралцаж буй түүнтэй бид дараах сэдвийн хүрээнд ярилцлаа:
♦ 1:08 Боловсрол судлалын тухай
♦ 2:48 Япон, Солонгос ба Монголын дээд боловсролын онцлог
♦ 10:20 "Амжилттай оюутан" гэж хэн бэ?
♦ 18:30 Ярианы англи хэлээ сайжруулах боломж
♦ 23:29 Англи хэл сурахад түгээмэл гаргадаг алдаа, төөрөгдөл
♦ 43:18 Англи хэл сурах зорилгоо эргэн шалгах нь
♦ 51:39 Түүний англи хэл сурсан туршлага
♦ 1:00:00 Оюутнуудад зуны амралтаараа хийхийг зөвлөх 3 зүйл
Оюутан найздаа, дүүдээ, хүүхдэдээ share хийж түгээгээрэй. Мөн та бидэнтэй, зочинтой маань сэтгэгдлээ хуваалцахаа мартуузай. Зочны маань фэйсбүүк хаяг: Sainbayar Gundsambuu