🤩 Хичээлийн шинэ жилийн хамгийн анхны дугаар 🤩
SemesteR ON арга хэмжээнд маань хүрэлцэн ирж амжаагүй сонсогчдодоо зориулж энэ удаагийн дугаараараа арга хэмжээний хэлэлцүүлгийг хүргэж байна.
Бидний урилгыг хүлээн авч, ирсэн зочдод маань мэдлэг туршлагаасаа хуваалцсан подкастын маань зочин Ариунзаяа, Азжаргал, Ганзоригийн Тэмүүлэн, Мөнхбаярын Тэмүүлэн нарын 4 өөр өнцгийг энэхүү подкастаас сонсоорой.
ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН АСУУЛТ:
♦ 01:57 Та шантарсан үедээ юунаас урам зориг авдаг вэ? Өөрийгөө хэрхэн хурцалдаг вэ?
♦13:03 Харьцуулалт гэж юу вэ? Харьцуулалт байх хэрэгтэй юу, хэрэггүй юу?
♦25:02 Алдаа засахаас өөрийгөө сайжруулах алхам эхэлнэ. Мэдсээр байж байнга алддаг хэвшмэл зуршлаа хэрхэн засах вэ? Хэрхэн даван туулах вэ?