Хийх зүйлс их байгаа ч хойшоо суусаар байна уу? Нэг л гараас юм гарч өгөхгүй, стресстсээр байна уу? Тэгвэл сэтгэлзүйгээ удирдах тухай ярилцсан энэ удаагийн дугаарыг сонсоорой.
Бидний явуулсан судалгаагаар оюутнуудад тулгамддаг нийтлэг 10 асуудлын 8-рт “Сэтгэл зүйгээ удирдаж сурах” гэх үр дүн гарсан билээ. Тэгвэл энэ удаа тус асуудлыг хөндөн, бясалгал, сэтгэл судлаач Б.Батнасан ахтай ярилцлаа.
Ошо Билгүүн Монгол ТББ-ын тэргүүн, Tapping solution сэтгэл зүйн сургалтын багш, Сэхээрэл фб хуудсыг хөтлөгч түүнтэй бид дараах зүйлсийн талаар ярилцлаа:
♦Олны өмнө ярих үеийн сандрал, айдсаа хэрхэн даван туулах
♦Одоо цагтаа төвлөрөн, үр бүтээмжтэй суралцах
♦Сөрөг мэдрэмж, оюун санааны хаалтуудыг хэрхэн даван туулах
♦Ирээдүйгээ төлөвлөх, зорилгоо тодорхойлохдоо анхаарах зүйлс
Удахгүй болох гэж буй сургалтын дэлгэрэнгүйг эндээс
► https://www.facebook.com/events/264988407739431/
Tapping solution сургалтын тухай
► http://bit.ly/TappingSolutionIntro
Medium ярилцлагыг эндээс
►тhttp://bit.ly/Interview_Medium
Бясалгалын тухай подкаст ярилцлагыг эндээс
► http://bit.ly/Podcast_Batnasan
Оюутан найздаа, дүүдээ, хүүхдэдээ share хийж түгээгээрэй. Бас эцэг, эхдээ ч сонсуулмаар яриа өрнөсөн шүү :)