Listen

Description

Оюутан залуустаа зориулан судалгааны ажил, тэр дундаа дипломын ажил хэрхэн бичих талаар судлаач, докторант С.Болдсайхантай ярилцсан ээлжит нэгэн подкаст маань бэлэн боллоо. 

С.Болдсайхан нь "ӨГЛӨӨ" төслийн зөвлөхөөр ажиллаж буй улс төр судлаач бөгөөд одоогоор Япон улсын Васеда их сургуульд докторын зэргээ хамгаалахаар суралцаж байгаа юм. 

Тэрээр подкастын эхэн хэсэгт "Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь" төслийн хүрээнд хийсэн судалгааны ажлаасаа танилцууллаа. Харин удаах хэсэгт судалгааны ажил хэрхэн бичих талаар өөрийн туршлагаас хуваалцаж, зөвлөгөө өгсөн юм.

Нэг дэх хэсэг

02:01 2020 оны сонгууль дахь залуучуудын оролцоо ямар түвшинд хүрсэн бэ?

16:25 Яагаад залуусын дуу хоолой улс төрийн шийдвэр гаргах түвшинд хүрч чаддаггүй вэ?

25:44 Монгол улс УИХ дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувиар 180 улсаас 122-т бичигдэж байгаа талаар

28:00 Уг түвшинг хэрхэн ахиулах боломжтой вэ?

Хоёр дахь хэсэг

31:44 Магистрын дипломоо бичих үед тулгарсан хүндрэлтэй зүйлс, тэдгээрийг хэрхэн шийдсэн талаар

34:17 Богино хугацаанд хэрхэн СУДЛАГДСАН БАЙДАЛ-ыг бэлтгэх боломжтой вэ?

36:20 2-3 сарын дотор дипломын ажлаа хийх хэрэгтэй бол

37:50 Судалгааны ажлыг чанартай хийж сурахын тулд

39:30 Судалгааны арга, аргачлалуудыг ойлгох нь

41:10 "Correlation doesn't meat causation"

Жич: Подкастын үеэр танилцуулсан судалгааны ажлыг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн тусламжтайгаар Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн хэрэгжүүлж буй “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” хөтөлбөрийн хүрээнд бүтээсэн. Подкастанд илэрхийлэгдсэн агуулга нь хувь хүний үзэл санаа бөгөөд АНУ-ын засгийн газар эсхүл дээрх агентлаг, хүрээлэнгийн албан ёсны байр суурь биш болно. Дэлгэрэнгүйг http://bit.ly/3qrnT4s сайтаас уншаарай.