Австралид сошиал медиа хэрэглэгчдийн насны хязгаар тогтоох хууль 12-р сараас хэрэгжиж эхлэнэ. Дэлхийд анхдагч болох энэхүү хоригт Youtube-ийг оруулбал маргаан үүсгэх болно хэмээн Google сүрдүүлжээ. Гэхдээ энэ нь шийдвэрт нөлөөлөхгүй гэж Ерөнхий сайд Энтони Албанезе хэллээ.