Look for any podcast host, guest or anyone
Showing episodes and shows of

Seheeten.media

Shows

seheeten2025-08-181h 49seheeten2025-08-131h 49seheeten2025-08-131h 48seheeten2025-08-131h 29seheeten2025-08-1352 minseheeten
seheetenБясалгал, иогийн багш: Анхаарал бол энерги | Сэхээтэн #174Энэ дугаарт бид Жавзандамба Хутагт төвийн бясалгалын багш Б.Баттуулыг урьж, сэтгэлийн амар амгалан, анхаарал төвлөрөл, дотоод тэнцвэрийн тухай гүнзгий яриа өрнүүллээ. Хуульч мэргэжилтэй тэрээр хуучин ажлаа орхиж, бясалгал, иогийн замналаар алхахаар шийдсэн сонирхолтой, урам өгсөн түүхээ хуваалцсан юм. Тэрээр бясалгал гэж юу вэ, яагаад орчин үед зайлшгүй хэрэгтэй ур чадвар болох болсон талаар, мөн бясалгалын зөв хэвшил, дотоод амар амгаланг хэрхэн бий болгох талаар өөрийн туршлага, ухаарал, заах арга зүйгээрээ дамжуулан ярьсан болно. 🎙️ Seheeten Podcast нь нийгэм, улс төр, эдийн засаг болон хувь хүний хөгжилтэй холбоотой өргөн сэдвүүдийг хөндөж, Монголын залуучуудын нийгэмд оруулах хувь нэмэр, манлайллыг дэмжихийн зэрэгцээ, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгодог платформ юм. Host: Taivan Instagram: @taivanaab
2025-08-131h 07seheeten
seheetenGEN Z + AI + Бизнес: Ирээдүйн ур чадварууд | Сэхээтэн #173Өнөөдрийн дугаарт Омникапитал ББСБ, ЦБОН ХХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Э. Пүрэвсүрэн оролцож байна. Тэрээр санхүү, хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгийн салбарт олон жилийн туршлага хуримтлуулсан, Монголын хамгийн амжилттай бизнес эрхлэгчдийн нэг. Ярилцсан сэдвүүд: ББСБ-ын талаарх буруу ойлголтууд – Бодит үнэн юу вэ? Хадгаламж үнэхээр зөв санхүүгийн шийдэл мөн үү? Монголд мөнгөө өсгөх хамгийн ухаалаг арга юу вэ? GEN Z болон AI бизнесийн ирээдүйг хэрхэн өөрчилж байна? Шинэ үеийн залуустай хамтран ажиллахад юуг анхаарах ёстой вэ? Бизнес эрхлэхэд хамгийн том бэрхшээл юу вэ, хэрхэн даван туулах вэ? “Ирээдүйд амжилттай байхыг хүсэж байвал, санхүүгийн боловсролдоо анхаар!” гэж Э. Пүрэвсүрэн зөвлөж байна. #Podcast #GENZ #AI #Бизнес #Санхүү #ХөрөнгөОруулалт #МөнгөӨсгөх 🎙️ Seheeten Podcast нь нийгэм, улс төр, эдийн засаг болон хувь хүний хөгжилтэй холбоотой өргөн сэдвүүдийг хөндөж, Монголын залуучуудын нийгэмд оруулах хувь нэмэр, манлайллыг дэмжихийн зэрэгцээ, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгодог платформ юм. Host: Taivan Instagram: @taivanaab
2025-03-051h 01seheeten2025-02-181h 49seheeten2025-02-041h 20seheeten
seheetenТогтвортой хөгжлийн зөвлөх: Монголыг ногооруулах хүч | Сэхээтэн #170🌱 Монголын ойжуулалтын хувьсгал! Энэ удаагийн Сэхээтэн подкастад Оюу Толгойн Тогтвортой хөгжлийн Ерөнхий зөвлөх Б.Ууганбаяр оролцож, "100 сая мод" хөтөлбөр болон "1 тэрбум мод" санаачилгын талаар сонирхолтой яриа өрнүүллээ. Та энэ дугаараас: ✅ Монголд цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байгааг ✅ Мод үржүүлгийн газруудын үүрэг, ач холбогдлыг ✅ Орон нутаг, байгаль орчинд үзүүлж буй бодит үр нөлөөг ✅ "100 сая мод" хөтөлбөрийн 80%-ийн ургалтын амжилтын нууцыг ✅ Ирээдүйн тогтвортой хөгжсөн Монголыг хэрхэн төсөөлж буйг олж мэдэх болно! 🎧 Бидэнтэй хамт ирээдүйгээ бүтээж, дэлхийд хувь нэмрээ оруулах энэ гайхалтай санаачилгын тухай ярилцаарай! Timestamp: 00:00 Танилцуулга 01:13 Пиво эсгэлтийн оператораар ажлын гараагаа эхэлсэн 05:08 Өөрийн сонирхлоо дагаж хүнсний салбараа орхисон 06:40 Харвардын тогтвортой хөгжлийн гэрчилгээ эзэмшсэн 08:00 Ажилд орох зорилготой тоглоом бүтээж байсан 12:25 2050 он гэхэд хүлэмжийн хийг тэглэх болно 16:03 100 сая мод яаж тарих вэ? 21:06 Ойн санг нөхөөн сэргээх төсөл 24:45 Тарьц суулгацын нөөц Монголд дутмаг байна 27:48 Зөв модыг зөв газраа таръя 32:54 Төслийг хэрэгжүүлэх явцад тулгарч буй бэрхшээл 36:51 Залуу мэргэжилтнүүдийг бэлдэх хөтөлбөрүүд 40:03 Дангаараа биш хамтаараа ойн салбарыг хөгжүүлэх шаардлага байна 43:31 Ажлынхаа сайхнаас дурдвал 48:07 Аль ч салбарын хүн тогтвортой хөгжлийн чиглэлээр суралцах боломжтой 🎙️ Seheeten Podcast нь нийгэм, улс төр, эдийн засаг болон хувь хүний хөгжилтэй холбоотой өргөн сэдвүүдийг хөндөж, Монголын залуучуудын нийгэмд оруулах хувь нэмэр, манлайллыг дэмжихийн зэрэгцээ, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгодог платформ юм. #1ТэрбумМод #100СаяМод #ОюуТолгой #ТогтвортойХөгжил #СэхээтэнПодкаст
2025-01-2952 minseheeten
seheetenМонгол улс ураны зах зээлд гол тоглогч байх боломжтой юу? | Сэхээтэн #165Энэ удаагийн дугаараар Уул уурхай, Хүнд Үйлдвэрийн Дэд сайд асан Монгол Улсын Их Хурлын гишүүн, Харвардын их сургуулийн Байгалийн ухааны доктор Болдын Уянгатай ураны асуудал, гадаадын шууд хөрөнгө оруулалтын Монгол улс дах нөлөөний талаар тоймлон ярилцлаа. Ашигт малтмал гэдэг тухайн үед ашигтай байгаа зүйлийг л хэлж байгаа. Дэлхий дээр нийт 35 орчим улс эрчим хүчний хэрэглээндээ зориулж цөмийн цахилгаан станц ашиглаж байна. Үүнд 440 орчим цөмийн реактор ажиллаж байна. Эдгээр цахилгаан станц дээр ашиглагдаж байгаа цөмийн түлшний анхдагч түүхий эд болох ураны шар нунтаг нь Монгол улсын олборлохоор зорьж буй ашигт малтмал юм. Жил ирэх тусам ногоон эрчим хүчний шилжилттэй холбоотой цөмийн эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж буй энэ цаг үед дэлхийн ураны нийт нөөцийн 2%-ийг газрын хэвлийдээ тээж буй манай улс дэлхийн зах зээлд гол тоглогч болж чадах эсэх асуултын хариултаа энэ дугаараас олж аваарай. 🎙️ Seheeten Podcast нь нийгэм, улс төр, эдийн засаг болон хувь хүний хөгжилтэй холбоотой өргөн сэдвүүдийг хөндөж, Монголын залуучуудын нийгэмд оруулах хувь нэмэр, манлайллыг дэмжихийн зэрэгцээ, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгодог платформ юм. Host: Б. Тайван Instagram: https://www.instagram.com/@taivanaab Guest: Б. Уянга Instagram: https://www.instagram.com/@uyangaowl
2025-01-231h 25seheeten
seheetenБайгаль орчны манлайлагч: Улс төрөөс олон улсын байгууллагад | Сэхээтэн #168Зочин: Уур амьсгалын ногоон сангийн гадаад харилцаа хариуцсан захирал, Зориг сангийн тэргүүн С.Оюун. Тэрээр таван удаа дараалан УИХ-д сонгогдсон Монголын цөөхөн улс төрчдийн нэг бөгөөд улс төрийн замналаа өндөрлөсөн цагаас хойш БНСУ-д амьдарч дэлхийн томоохон олон улсын байгууллага болох Уур амьсгалын ногоон санд удирдах албан тушаал хашиж байна. Энэ дугаарт бид түүнтэй саяхан зохион байгуулагдсан COP29 талуудын бага хурлын үр дүнгийн талаар ярилцахын зэрэгцээ Монгол Улс ногоон шилжилтийг хэрхэн манлайлан хэрэгжүүлэх боломжтой талаар ярилцлаа. 🎙️ Seheeten Podcast нь нийгэм, улс төр, эдийн засаг болон хувь хүний хөгжилтэй холбоотой өргөн сэдвүүдийг хөндөж, Монголын залуучуудын нийгэмд оруулах хувь нэмэр, манлайллыг дэмжихийн зэрэгцээ, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгодог платформ юм. Host: Taivan Instagram: https://www.instagram.com/@taivanaab Co-host: Bat-Orgil Instagram: https://www.instagram.com/bbatorgil/ Guest: Oyun Instagram: https://www.instagram.com/oyunsanjaasuren/
2025-01-2352 minseheeten
seheetenНҮБ-ын Хөрөнгө оруулалтын мэргэжилтэн: Яаж хүний мөнгөөр баяжих вэ? | Сэхээтэн #167Зочин: Тогтвортой хөрөнгө оруулалтын мэргэжилтэн, Обама сангийн тэтгэлэгт хөтөлбөрийн оролцогч Б. Булганчимэг. Түүний хувьд өөрийн кареерийнхаа ихэнх цаг хугацааг гадаадаас хөрөнгө босгох ажлууд дээр зарцуулсан хүний хувьд өнөөдрийн ярих сэдвээр маш тодорхой бөгөөд аль нэг талыг барилгүйгээр ярилцаж чадах хүний нэг юм. Монгол улсын хувьд ардчилалд шилжсэнээс хойших 35 жилийн хугацаанд 47 тэрбум долларын гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татаж чадсанаас 80 орчим хувь нь уул уурхайн салбар эзэлж байна. Тэр дундаа Оюу толгой төсөл тал хувийг нь жин дарж байна. Манайх шиг хуримтлал үгүй улс орны хувьд өөрийгөө санхүүжүүлэх хэлбэр нь гаднын зээл тусламж байдлаар явсаар ирсэн нь бидний хүлээн зөвшөөрөх бодит үнэн. Цаашид энэ хэлбэрээ өөрчлөхгүй бол өрийн дарамтад орох, дефолт зарлах үнэнтэй нүүр тулгарна. Цаашид ямар замаар гадаадын шууд хөрөнгө оруулалт татах боломж байгааг мэргэжлийн хүнээс нь сонслоо. 🎙️ Seheeten Podcast нь нийгэм, улс төр, эдийн засаг болон хувь хүний хөгжилтэй холбоотой өргөн сэдвүүдийг хөндөж, Монголын залуучуудын нийгэмд оруулах хувь нэмэр, манлайллыг дэмжихийн зэрэгцээ, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгодог платформ юм.
2025-01-231h 01seheeten
seheetenТоглоом бүтээгээд баяжсан залуу: Яаж 30 хөгжүүлэгч чадаагүйг тэр ганцаараа хийв? | Сэхээтэн #169Зочин: Энэ удаагийн подкастаараа бид App Store болон Play Store дээр нийтдээ 90 сая таталттай тоглоом бүтээж, санхүүгийн эрх чөлөөнд хүрч чадсан монгол залуутай ярилцлаа. Нийт 50 орчим тоглоом хөгжүүлж, 5-ыг нь амжилттайгаар олон улсад гаргасан түүний туршлагаас суралцах, урам зориг авах олон зүйл бий. - Тоглоом хөгжүүлэлтийн салбарт анх яаж хөл тависан - 30 гаруй хөгжүүлэгчтэй томоохон студи ч нэг тоглоомыг publish хийх хүндрэлтэй байдаг бол тэрээр яаж чадав? - Санхүүгийн эрх чөлөөнд хүрэхэд нь хамгийн их нөлөөлсөн хүчин зүйлс юу байв? Шинэ оны эхний дугаартаа бид технологийн салбарт хүч түрэн гарч ирсэн монгол залуугийн ололт амжилт, зөвлөгөөнүүдийг онцолж байна. Та заавал сонсоод, шинэ оноо илүү эрч хүчтэй эхлүүлээрэй! Зочин Мөнхбилэгтэй холбогдохыг хүсвэл инстаграмыг нь дор орууллаа. ✨ 🎙️ Seheeten Podcast нь нийгэм, улс төр, эдийн засаг болон хувь хүний хөгжилтэй холбоотой өргөн сэдвүүдийг хөндөж, Монголын залуучуудын нийгэмд оруулах хувь нэмэр, манлайллыг дэмжихийн зэрэгцээ, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгодог платформ юм. Host: Taivan Instagram: https://www.instagram.com/@taivanaab Guest: Munkhbileg Instagram: https://www.instagram.com/@nmbileg
2025-01-2351 minseheeten2025-01-231h 00seheeten2025-01-231h 27seheeten2024-11-271h 07seheeten
seheetenИтгэл цуглуулчхаад түүнийгээ худалдчихдаг: Mongol influencers | Сэхээтэн #162Бид нийтээрээ 1% сайжрахад их зүйл өөр болно. Бүх түвшинд сайжрах шаардлагатай байна. Өнөөгийн улс төрийн өнгө төрх бүх нийтээс хамааралтай болсон. Нийгмийн асуудлыг шийдэхэд иргэн бүрийн оролцоо чухал. Зөвхөн асуудал яриад орхих биш түүнийг сайжруулъя гэсэн зорилготой байх ёстой. Цогц Хөгжлийн Үндэсний Төвийн гүйцэтгэх захирал М. Энхбадрал энэ подкастаар Монголын нийгмийн үнэн дүр төрх, үнэт зүйлийн хямрал, улс төрийн манлайлагчийн хомсдол, нийтийн эрх ашиг, шударга ёсны өмнө эр зоригтой байхын нийгэмд үзүүлэх ач тус гэх мэт шийдэл ярьсан, ул суурь шалтгааныг нь хөндсөн олон сэдвийг цэгцтэйгээр тайлбарлалаа. 🎙️ Seheeten Podcast нь нийгэм, улс төр, эдийн засаг болон хувь хүний хөгжилтэй холбоотой өргөн сэдвүүдийг хөндөж, Монголын залуучуудын нийгэмд оруулах хувь нэмэр, манлайллыг дэмжихийн зэрэгцээ, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгодог платформ юм. Host: Taivan Instagram: / @taivanaab Guest: Enkhbadral Myagmar Facebook: Enkhbadral Myagmar
2024-11-271h 11seheeten
seheetenКапитализм, социализм, ЛГБТ: Амараагийн улс төрийн үзэл бодол | Сэхээтэн #161😳 ЯАЖ ДАРГА БОЛДОГ ВЭ? Улс төр гэдэг "хор найруулах" биш, харин манлайлал юм. Уг нь улс төрч болохын тулд "аваргыг ялж байж аварга болдог" зарчим үйлчлэх ёстой. Өөрөөр хэлбэл бусдыг манлайлан зөв өөрчлөлтүүдийг эхлүүлж, олон нийтийг хүлээн зөвшөөрүүлэх ёстой. ‪@amaraasweeklyshow‬ -ийн хөтлөгч Амараа энэ подкастаар Монголд улс төрийн манлайлал хэрхэн дутагдаж буйг, үзэл санааны лидерүүдийн хомсдолыг онцолж, өөрсдийн дуу хоолойгоо илэрхийлэх, тэмцэх эрхийн тухай хөндөж, хүмүүс аливаа асуудлыг зөвхөн тренд дагаж биш, бодитойгоор, цаад үзэл санааг ойлгож хөндөх хэрэгтэйг тайлбарлалаа. 🎙️ Seheeten Podcast нь нийгэм, улс төр, эдийн засаг болон хувь хүний хөгжилтэй холбоотой өргөн сэдвүүдийг хөндөж, Монголын залуучуудын нийгэмд оруулах хувь нэмэр, манлайллыг дэмжихийн зэрэгцээ, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгодог платформ юм. Host: Tsogtbilguundari (tsbd) Twitter: / tsogtbilguundar Instagram: / tsogtbilguundari Guest: Amaraa Liberty (Доржийн Амартүвшин) Twitter: / amaraaliberty Instagram: / amaraaliberty YouTube (Amaraa's Weekly Show): / @amaraaweekly
2024-11-211h 36seheeten
seheetenТогтмол орлогоо эрх чөлөөгөөр солисон түүх | #160Сэхээтэн подкастын энэ удаагийн дугаарын зочноор контент бүтээгч, pastry chef Номударь уригдан оролцлоо. Энэ ярилцлагаас та бүхэн эрүүл амьдралын хэв маяг, амжилттай контент бүтээх нууцууд, өөртөө тухтай байх нь хүний бүтээмжийг хэрхэн яаж дээшлүүлдэг талаарх олон сонирхолтой өнцгийг олж харна гэдэгт итгэлтэй байна. - Хөтлөгч: Б.Тайван Instagram: / @taivanaab ——— Бидэнтэй холбогдох хаяг: Instagram: / seheeten.po. . Website: https://www.seheeten.me ——— Сэхээтэн подкастын тухайд: Сэхээтэн Подкастад тавтай морил! Энэхүү подкастыг Б.Тайван, Х.Цогтбилгүүндарь нар хамтран бүтээж, сонсогч Танд хүргэж байна. Манай подкаст өнгөрсөн зургаан жилийн турш сонсогч танд амьдралын хэв маяг, залуучуудын үзэл бодол, нийгэмд тустай үйл хэргийг бүтээгч мэргэжилтнүүд, сонирхолтой зочдын амьдралын замналаас эхлэлтэй олон өнгийг хослуулсан яриа бүхий подкастыг хүргэсээр ирлээ. "Сэхээтэн подкаст" амьдралын хэв маягийн анхны чөлөөт ярилцлага, танин мэдэхүй, боловсролын чиглэлээр 150+ дугаарыг бэлтгэж, өдгөө 4,000,000+ таталттай болоод байна.
2024-11-211h 12seheeten2024-06-231h 00seheeten2024-06-101h 57seheeten2024-06-051h 36seheeten2024-06-051h 44seheeten2024-05-071h 22Nyagtlav (seheeten.me x unnu.news)2024-04-1612 minseheeten2024-04-142h 19Nyagtlav (seheeten.me x unnu.news)2024-04-0132 minseheeten
seheetenЧойдог & Саруул: Эрчүүд яагаад сэтгэлзүйн асуудлаа хуваалцдаггүй вэ? #153Сэхээтэн подкастын энэ дугаарт дэлхийн шилдэг West Point-ийн цэргийн академийн анхны Монгол төгсөгч Саруул болон залуу артист, инженер Чойдог нар оролцлоо. Саруулын хувьд цэргийн академид элсэн суралцсан эхэн үе болон дундаас нь шантарч сэтгэлээр унасан цаг мөчийнхөө талаар, цэргийн сургуульд олж авсан хүмүүжил, эрдмээсээ бидэнд хуваалцсан юм. Чойдогийн хувьд үндсэн инженерийн мэргэжлийнхээ хажуугаар урлагийн карьераа хэрхэн босгосон, амьдрал ажлын тэнцвэрээ хадгалж яваа залуу хүний замналынхаа талаар буу халлаа. Бидний хувьд Монгол эрчүүдийн үнэлэмж, эр хүн гэх тодорхойлолт, эр хүнд байх зан чанар, эрчүүдийн нөхөрлөл, сэтгэлзүйн асуудал, донтолт, салалт зэрэг төдийлөн нээлттэй ярилцаад байдаггүй сэдвүүдийн талаар үзэл бодлоо ярилцлаа.
2024-03-241h 51Nyagtlav (seheeten.me x unnu.news)2024-03-1852 minseheeten
seheetenОюу толгойн ажилтнаас ТУЗ-д | OYU TOLGOI LLCЭнэ удаагийн дугаараар ОТ ТУЗ-ийн гишүүн Ж. Танатай ярилцлаа. Их сургуулиа төгссөнөөс хойш дийлэнх цаг хугацааг гадаадад ажиллаж, хөдөлмөрлөж өнгөрөөсөн тэрээр эх орондоо эргэн ирж ажиллахын давуу болон сул тал, тэр дундаа дэлхийн хэмжээний зэсийн уурхайн үйл ажиллагаанд хяналт тавьж, бодлого боловсруулах багт орж ажиллах нь өмнөх ажлын туршлагуудаас ямар ялгаатай байгаа талаарх сэдвийг хөндсөн юм. Мөн дээрээс нь ОТ ХХК-ийн өнөөдрийн санхүүгийн дүр зураг, цаашдын бодлого, стратеги, дараагийн шатны хөрөнгө оруулалтын боломжийг тодрууллаа. Уул уурхайн салбарт тоймгүй олон жилийг өнгөрөөж яваа түүний хувьд энэ салбарын цаашдын чиг хандлагыг даган Монголчуудын хувьд алдагдсан боломжоосоо сургамж авч ирээдүйн хөгжлөө хэрхэн яаж урагшлуулах бодит шийдлүүд байгааг яриандаа дурдав. ——— DAY ONE контентын тухайд: Амазон компанийн үүсгэн байгуулагч Жефф Безосын анх гаргаж ирсэн "The Day 1” сэтгэлгээ нь стартапуудын эхэн үеийг санагдуулам шинэлэг байдал, хэрэглэгч төвтэй, хурдан шуурхай байдлыг илэрхийлдэг. Энэ нь компаниуд аварга том компани болж томрох үед ч өөрсдийгөө тасралтгүй хөгжүүлэх алсын хараа, бусдаас түрүүлж алхах сониуч сэтгэлгээ, өсөлт иновацийн төлөө тасралтгүй өлсгөлөн байх хандлагаа хадгалахын чухлыг онцолдог. Нэг ёсондоо тасралтгүй хувьсан өөрчлөгдөж буй бизнесийн ертөнцөд хэзээ ч тайвширч болохгүй, үргэлж өлсгөлөн байж, өдөр бүрийг ямар нэг гайхалтай зүйл бүтээх ажлын эхний өдөр мэт бодож, сэтгэж, хандахыг дэмждэг ойлголт гэж харж болно.
2024-02-251h 17seheeten
seheetenМонголын Амазон болох мөрөөдөл | Pick Pack LLCЭнэ удаагийн дугаараар залуу захирлуудтай тэдний удирдаж яваа бизнесийн онцлогийн талаар ярилцлаа. “ПИК ПАК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Болдсайхан болон “ПИК ПАК ВОРЛДВАЙД” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Оргил нартай логистик тээврийн салбарын хөгжил, онлайн худалдаа түүнийг дагасан хүргэлтийн үйлчилгээний боломж, шуудан илгээмжийн аюулгүй байдал зэрэг сэдвүүдийн хүрээнд юу ч үлдээлгүй буу халлаа. Ажлынхаа хажуугаар давхар орлого олохыг хүсдэг хэн бүхэнд зориулагдсан дугаар шүү. —— DAY ONE контентын тухайд: Амазон компанийн үүсгэн байгуулагч Жефф Безосын анх гаргаж ирсэн "The Day 1” сэтгэлгээ нь стартапуудын эхэн үеийг санагдуулам шинэлэг байдал, хэрэглэгч төвтэй, хурдан шуурхай байдлыг илэрхийлдэг. Энэ нь компаниуд аварга том компани болж томрох үед ч өөрсдийгөө тасралтгүй хөгжүүлэх алсын хараа, бусдаас түрүүлж алхах сониуч сэтгэлгээ, өсөлт иновацийн төлөө тасралтгүй өлсгөлөн байх хандлагаа хадгалахын чухлыг онцолдог. Нэг ёсондоо тасралтгүй хувьсан өөрчлөгдөж буй бизнесийн ертөнцөд хэзээ ч тайвширч болохгүй, үргэлж өлсгөлөн байж, өдөр бүрийг ямар нэг гайхалтай зүйл бүтээх ажлын эхний өдөр мэт бодож, сэтгэж, хандахыг дэмждэг ойлголт гэж харж болно. —— Дугаарын хамтран ажиллагч: https://www.pickpack.mn/ —— Бидэнтэй холбогдох хаяг: Instagram: https://www.instagram.com/seheeten.po... Website: https://www.seheeten.me
2024-02-2455 minseheeten
seheetenБохирдлыг бизнес болгосон туршлага | Ureca LLCХилэнт эх хэмээх МОДОН ЛУУ жилийнхээ босгон дээр Юрика ХХК-ийн үүсгэн байгуулагч Э.Орчлон захиралтай түүний үүсгэн байгуулсан гарааны бизнесийн үүсэл түүх, өнөөгийн санхүүгийн дүр зураг, ирээдүйн стратегийн талаар ярилцлаа. Дэлхийн цаг уурын өөрчлөлтийг даган мөнгөний урсгал, зах зээл, хөрөнгө оруулалтын орчин хэрхэн яаж хувьсан өөрчлөгдөж байгааг ярилцлагын эхэнд дурдсан юм. Эдгээр өөрчлөлтийг мэдэрч бусдаас түрүүлж өөрийн бизнесийн санааг хөгжүүлсэн түүх нь бусад залууст туршлага болно гэдэгт итгэлтэй байна. Хүн төрөлхтний хэт их хэрэглээг дагасан бохирдлыг эргээд бизнес болгох боломжтой гэхээр итгэмээргүй сонсогдож байгаа байх. Дэлхийн чиг хандлага өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж буй энэ цаг үед бизнесийн шинэ санаа, боломжийг эрэлхийлэх нь бусдаас түрүүлж алхаж буйг илэрхийлдэг. Ямар нэгэн өөрчлөлтийг хайж байгаа бол энэ дугаарыг сонсоод үзээрэй. - 1:21 Танай бизнес яаж мөнгө олдог вэ? 12:09 Танайхтай төстэй үйл ажиллагаа явуулдаг дэлхийн том ямар компани байна вэ? 16:04 Бизнесээ эхлүүлэх шийдвэр рүү юу хөтөлсөн юм бэ? 25:13 Ureca гэх энэ бизнесийн өнөөдрийн дүр зураг 30:19 Carbon credit-ийн зах зээл нурсан тухай 33:33 Ureca төслүүдээ яаж сонгодог вэ? 40:23 Carbon credit-ийг хэрхэн яаж баталгаажуулдаг вэ? 43:05 Зах зээлийн өрсөлдөгч нар хэн бэ? 48:00 Гэр хорооллоос олон улсын зах зээлд эрэлд хэрэгцээтэй бүтээгдэхүүн гарах уу? 1:00:47 Ялгаруулж буй хүлэмжийн хийгээсээ илүү ихийг буцаагаад шингээж буй улсууд 1:02:10 Утаагүй болох ойрын боломж бидэнд байна 1:06:58 Carbon credit-ийн үнэ зах зээл дээр яаж тогтдог вэ? 1:16:10 Хүлэмжийн хийн ялгарлыг хэмждэг, тайлагнадаг компаниуд бий боллоо 1:19:20 Ямар технологи ашиглан carbon credit-ийг баталгаажуулж байна вэ? 1:23:40 Залуус цаг уурын өөрчлөлтөд яаж хувь нэмрээ оруулах вэ? 1:26:44 Төрийн оролцоо аль үе шатанд хэрэгтэй байна вэ? 1:28:48 Сорилт бэрхшээл 1:38:05 Цаашдын стратеги, боломж ——— DAY ONE контентын тухайд: Амазон компанийн үүсгэн байгуулагч Жефф Безосын анх гаргаж ирсэн "The Day 1” сэтгэлгээ нь стартапуудын эхэн үеийг санагдуулам шинэлэг байдал, хэрэглэгч төвтэй, хурдан шуурхай байдлыг илэрхийлдэг. Энэ нь компаниуд аварга том компани болж томрох үед ч өөрсдийгөө тасралтгүй хөгжүүлэх алсын хараа, бусдаас түрүүлж алхах сониуч сэтгэлгээ, өсөлт иновацийн төлөө тасралтгүй өлсгөлөн байх хандлагаа хадгалахын чухлыг онцолдог. Нэг ёсондоо тасралтгүй хувьсан өөрчлөгдөж буй бизнесийн ертөнцөд хэзээ ч тайвширч болохгүй, үргэлж өлсгөлөн байж, өдөр бүрийг ямар нэг гайхалтай зүйл бүтээх ажлын эхний өдөр мэт бодож, сэтгэж, хандахыг дэмждэг ойлголт гэж харж болно. ——— Бидэнтэй холбогдох хаяг: Instagram: https://www.instagram.com/seheeten.po... Website: https://www.seheeten.me
2024-02-121h 40seheeten2023-12-1741 minseheeten
seheetenВ.Ганзориг: Амлалт, үйлдэл хоёроо зөрүүлэхгүй байхыг хамгийн сайн брэнд гэдэг #150Энэхүү дугаарын зочноор бидний сайн мэдэх Монголын Дауны Холбоо-г үүсгэн байгуулагч, Монголын Тусгай Олимпын Хорооны УЗ-ийн гишүүн, 2014 оны Young Global Leader буюу Дэлхийн залуу манлайлагч, "Social entrepreneur" В.Ганзориг оролцлоо. Сонсогч та бүхэн түүний бүтээж, зорьж буй нийгмийн ажлууд, Монголын Дауны Холбооны үйл ажиллагаа, маркетинг, бизнесийн салбарт ажиллаж буй туршлага зэрэг сонирхолтой сэдвүүд, хувь хүний итгэл үнэмшил, үзэл бодлынх нь талаар сонсохыг хүсвэл энэ дугаартай хамт байгаарай. - 1:54 Танд эх орон байгаа юу? 8:17 Бэртэгчин хүмүүсээр дүүрсэн нийгэм 17:20 Social entrepreneur болсон шалтгаан 24:01 Нийгмийн түүчээ байх талаар 27:20 Өөртөө үнэнч байх 34:44 Бид яагаад хулчгар байх сонголтыг хийж байна 43:39 Залуучуудын оролцоо муу байна 50:00 Ментортой байхын давуу тал 1:08:08 Монголизм гэх нэрийг зүй бусаар ашиглах 1:15:44 "Трио" уран сайхны киноны үүсэл 1:26:35 Даун бол өвчин биш хам шинж 1:32:09 Би Дауны хам шинжтэй хүүгийн аав хүн 1:41:27 Ганц, хоёр ТББ-ын хийх ажил биш 1:46:20 Нийгмийн хандлага 1:49:05 Бүтээлч байдал ба сэтгэлгээ ——— Сэхээтэн подкастын тухайд: Сэхээтэн Подкастад тавтай морил! Энэхүү подкастыг Б.Тайван, Х.Цогтбилгүүндарь нар хамтран бүтээж, сонсогч Танд хүргэж байна. Манай подкаст өнгөрсөн зургаан жилийн турш сонсогч танд амьдралын хэв маяг, залуучуудын үзэл бодол, нийгэмд тустай үйл хэргийг бүтээгч мэргэжилтнүүд, сонирхолтой зочдын амьдралын замналаас эхлэлтэй олон өнгийг хослуулсан яриа бүхий подкастыг хүргэсээр ирлээ. "Сэхээтэн подкаст" амьдралын хэв маягийн анхны чөлөөт ярилцлага, танин мэдэхүй, боловсролын чиглэлээр 150+ дугаарыг бэлтгэж, өдгөө 4,000,000+ таталттай болоод байна.
2023-12-041h 53seheeten2023-11-261h 34seheeten2023-11-231h 34seheeten2023-10-221h 40seheeten2023-10-091h 32seheeten
seheetenГ.Бөридэм: Мөнгө сонголтын эрх чөлөөг бий болгодог #146Энэхүү дугаарын зочноор "Анд Глобал" компанийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежер, контент бүтээгч Г.Бөридэм оролцлоо. Сонсогч та бүхэн түүний бодит байдлыг хүлээн зөвшөөрч асуудалтайгаа нүүр тулсан арга туршлага, хэрхэн төрөл бүрийн ажлуудыг амжуулж орлогын эх үүсвэрээ олон болгосон, яагаад контент бүтээж эхэлсэн зэрэг олон сонирхолтой сэдвүүдийн талаар сонсохыг хүсвэл энэ дугаартай хамт байгаарай. Төгсгөлд нь та подкастын үеэр дурдсан Burii-ийн крашийг мэдэх бол бидэн рүү инстаграмаар холбогдоорой ☺️ - Зочин Г.Бөридэм: Facebook: https://www.facebook.com/buriihooliganz Instagram: https://www.instagram.com/buriiiii/ Хамтран хөтлөгч Б.Тайван: Instagram: https://www.instagram.com/taivanbayas/ Бүх дугаарыг сонсох, подкаст тоглуулагчаар subscribe хийх: iOS/Android: http://seheeten.mn/seheeten-podcast Бидэнтэй холбогдох хаяг: Instagram: https://www.instagram.com/seheeten.po... Website: https://www.seheeten.me ——— Сэхээтэн подкастын тухайд: Сэхээтэн Подкастад тавтай морил! Энэхүү подкастыг Б.Тайван, Х.Цогтбилгүүндарь нар хамтран бүтээж, сонсогч Танд хүргэж байна. Манай подкаст өнгөрсөн зургаан жилийн турш сонсогч танд амьдралын хэв маяг, залуучуудын үзэл бодол, нийгэмд тустай үйл хэргийг бүтээгч мэргэжилтнүүд, сонирхолтой зочдын амьдралын замналаас эхлэлтэй олон өнгийг хослуулсан яриа бүхий подкастыг хүргэсээр ирлээ. "Сэхээтэн подкаст" амьдралын хэв маягийн анхны чөлөөт ярилцлага, танин мэдэхүй, боловсролын чиглэлээр 100+ дугаарыг бэлтгэж, өдгөө 4,000,000+ таталттай болоод байна.
2023-09-241h 17seheeten2023-08-301h 37seheeten2023-08-211h 34seheeten2023-08-131h 44seheeten2023-08-0845 minseheeten2023-06-301h 15seheeten2023-06-2359 minseheeten2023-06-2057 minseheeten2023-06-171h 05seheeten2023-05-231h 05seheeten
seheetenСэтгэл зүйн “эдгэрэл” - Э.Энхцацралт (gegeemor) #136Сэтгэл зүйн хөгжөөнт тоглоом "Би ба бодол"-ыг тоглонгоо зочны өөрийгөө таньж, сэтгэл зүйгээ “эмчилсэн” аялалтай танилцаарай. Сэхээтэн подкастын 136-р дугаарт “Гэгээмор” сэтгэл зүйн клубийн үүсгэн байгуулагч Э.Энхцацралт оролцлоо. “Би ба бодол” Сэтгэл зүйн хөгжөөнт тоглоом: https://shoppy.mn/products/bibabodol1 ——— Зочин Э.Энхцацралт (Tsatsa) Instragram: https://instagram.com/enkhtsatsralt.e Gegeemor Setgelzui Instragram: https://instagram.com/gegeemor.setgelzui Website: http://gegeemor.com/ Хамтран хөтлөгч Х.Цогтбилгүүндарь (tsbd): Instagram: https://www.instagram.com/tsogtbilguundari Global Shapers Ulaanbaatar Hub (Initiative of the World Economic Forum) Instagram: https://instagram.com/globalshapersub Website: https://globalshapers.mn Бүх дугаарыг сонсох, подкаст тоглуулагчаар subscribe хийх: iOS/Android: http://seheeten.mn/seheeten-podcast Бидэнтэй холбогдох хаяг: Instagram: https://www.instagram.com/seheeten.po... Website: https://www.seheeten.mn/ ——— Сэхээтэн подкастын тухайд: Сэхээтэн Подкастад тавтай морил! Энэхүү подкастыг Б.Тайван, Х.Цогтбилгүүндарь нар хамтран бүтээж, сонсогч Танд хүргэж байна. Манай подкаст өнгөрсөн зургаан жилийн турш сонсогч танд амьдралын хэв маяг, залуучуудын үзэл бодол, нийгэмд тустай үйл хэргийг бүтээгч мэргэжилтнүүд, сонирхолтой зочдын амьдралын замналаас эхлэлтэй олон өнгийг хослуулсан яриа бүхий подкастыг хүргэсээр ирлээ. "Сэхээтэн подкаст" амьдралын хэв маягийн анхны чөлөөт ярилцлага, танин мэдэхүй, боловсролын чиглэлээр 100+ дугаарыг бэлтгэж, өдгөө 4,000,000+ таталттай болоод байна.
2023-05-042h 07seheeten
seheetenTuvshintyy: 2023 онд контент бүтээгч яаж амьдраад байна аа? #135Өнөөдрийн А.Түвшинтөрийг бүтээлцсэн хүнд хэцүү, адармаатай сорилт бүртэй нүүр тулгарч ирсэн түүний амьдралын замаар хамтдаа аялцгаая. Подкастынхаа 135-р дугаарт чөлөөт уран бүтээлч, контент бүтээгч, "Гөлгөн муужгай" комикийн зураач А.Түвшинтөр оролцлоо. Контент бүтээгч байснаар бий болсон давуу тал, маркетингийн боломжийн талаараа бидэнтэй хуваалцлаа. Сүүлийн жилүүдэд өөртөө ажлын хуваарийг бий болгож, бусдаас "хамааралгүй" ажилласан түүний амьдралын хэв маягийн онцлог юу байв? --- Сэхээтэн подкастын тухайд: Сэхээтэн Подкастад тавтай морил! Энэхүү подкастыг Б.Тайван, Х.Цогтбилгүүндарь нар хамтран бүтээж, сонсогч танд хүргэж байна. Манай подкаст өнгөрсөн зургаан жилийн турш сонсогч танд амьдралын хэв маяг, залуучуудын үзэл бодол, нийгэмд тустай үйл хэргийг бүтээгч мэргэжилтнүүд, сонирхолтой зочдын амьдралын замналаас эхлэлтэй олон өнгийг хослуулсан яриа бүхий подкастыг хүргэсээр ирлээ. "Сэхээтэн подкаст" амьдралын хэв маягийн анхны чөлөөт ярилцлага, танин мэдэхүй, боловсролын чиглэлээр 100+ дугаарыг бэлтгэж, өдгөө 4,000,000+ таталттай болоод байна. Сэхээтэн Подкастын бүх дугаарыг: iOS/Android/Web дээр сонсох: www.seheeten.mn Бидэнтэй холбогдох хаяг: Instagram: https://www.instagram.com/seheeten.media Website: https://www.seheeten.mn/ Зочин А.Түвшинтөр Instragram: https://www.instagram.com/tuvshintyy/ Хамтран хөтлөгч Б.Тайван: Instagram: https://www.instagram.com/taivanaab/
2023-04-071h 40seheeten2023-04-061h 25seheeten2023-04-061h 16Nyagtlav (seheeten.me x unnu.news)2023-03-2336 minNyagtlav Podcast2023-03-2336 minseheeten2022-05-2952 minseheeten2022-02-2845 minNyagtlav (seheeten.me x unnu.news)2022-02-0607 minNyagtlav Podcast2022-02-0607 minseheeten2022-01-0936 minNyagtlav (seheeten.me x unnu.news)2022-01-0614 minseheeten2022-01-031h 14Nyagtlav Podcast2021-12-0214 minNyagtlav (seheeten.me x unnu.news)2021-12-0214 minseheeten
seheetenАНУ-д амьдрах, Мэргэжил ба сургуулиа сонгох, Магистраар сурахын сорилт ба давуу талууд | #128Сайн уу хөтлөгч Билгүүнээ байна. Би 2022 онд хувийн Youtube сувгаа хөгжүүлэх зорилго тавиад хэд хоногийн өмнө анхны бичлэгээ Youtube суваг дээрээ оруулсан байгаа (Холбоосыг нь доор оруулав). Миний хамгийн түрүүнд хүргэсэн бичлэг нь "See you in ... ago" нэртэй цувралын анхны дугаар юм. Энэ цувралаар би амьдралынхаа өнгөрснийг эргэн харж, туршлагуудаасаа хуваалцаж, тухайн үед төрж байсан мэдрэмж, бодлуудаа хуваалцах зорилготой билээ. Би 2013 онд 45-р дунд сургуулийг төгсөөд шууд АНУ-д суралцахаар очиж, тэндээ насанд хүрсэн бүхий л амьдралаа буюу өнгөрсөн 8 жилийг өнгөрүүлж 2021 оны зун магистраа төгсчихөөд эх орондоо эргэж ирсэн. Надтай холбогдохыг хүсвэл миний Инстаграм хаяг болох @tsogtbilguundari -р холбогдоорой. Энэ подкастыг бичлэг хувилбараар нь үзэх: https://youtu.be/ouF_5AS_i0M Миний Youtube суваг: https://www.youtube.com/Tsogtbilguundari
2021-11-3026 minseheeten
seheetenГ.Уянга (Ingaana): Өнөөдрийг хойш тавих нь өөрийгөө бүтээх саад | #127"Маргааш руу аливаа зүйлийг түлхэнэ гэдэг бол дахиад л нөгөөдөр рүү түлхэх бас нэгэн шалтгаан" - Галнямын Уянга Ард Пропертиз компанийн Гүйцэтгэх Захирал, ТэнГэрЛиг Медиа Групп (ТМГ)-ийн ТУЗ-ын Дарга, "Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх хөдөлгөөн"-ий Монгол дахь элч төлөөлөгч, Г.Уянга (@ingaana) нь 127-р дугаарын зочноор оролцлоо. Сэхээтэн Подкастын 4 жилийн ой болон "Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх өдөр"-ийн хүрээнд энэхүү дугаарыг бэлтгэлээ. --- 🎊 Үүсгэн байгуулагдсаны 4 жил тохиож байгааг тэмдэглэн Сэхээтэн Подкастын хөтлөгч Цогтбилгүүндарь, Тайван нар Fat Cat Jazz Club-ын зохион байгуулдаг "Bartender Battle"-д оролцох гэж байна. Хэн нь илүү амттай сайхан коктейль сэгсрэхийг мэдрүүлэх гал асам тулаантай нэг үдшийг Сэхээтэн гэр бүлээрээ өнгөрүүлцгээе! 📌Хэзээ: 11-р сарын 24, Лхагва Бид хаалгаа 18:00 цагт нээж 00:00-д хаана Сүүлийн захиалга 23:00 ТАКС: Байхгүй Багтаамж: 40 хүн |Хүний тоо хязгаартай тул та ширээгээ урьдчилан захиалаарай| Холбоос: bit.do/FatCatRSVP Утас: 98116886 Захиалга авах: 11:00-19:00 --- #Түүхээ_хуваалцъя сошиал уралдаан 😌Хүмүүн заяанд төрсний эрхэм чанарыг хүн бүрт ойлгуулж, нийгэмдээ нэр төртэй, зөв бие хүн болж төлөвшихөд хөтлөх зорилготой "Даян Дэлхийн Нэр Төрөө Эрхэмлэх Өдөр"-ийг дэлхий даяар жил бүрийн аравдугаар сарын гурав дахь лхагва гарагт тэмдэглэдэг билээ. Unread-ын багийнхны зүгээс Global Shapers Community Ulaanbaatar Hub , Ard Financial Group -ийн хамт олонтой хамтран энэ жилийн "Даян Дэлхийн Нэр Төрөө Эрхэмлэх Өдөр"-ийг тохиолдуулан #Түүхээ_хуваалцъя сошиал постын уралдааныг уншигчдынхаа дунд зарлаж байна. 🧐 Уралдаанд хэрхэн оролцох вэ?: 👉Өөрийнхөө нэр төрийг ойлгон, өөрийгөө танин мэдэхэд тань нөлөөлсөн тэр л үйл явдал, түүхээ фэйсбүүк, инстаграм платформуудын аль нэгэнд нь постолж бидэнтэй хуваалцаарай. Энэ дугаараа сонсоод screenshot зураг аваад @tsogtbilguundari @ingaana нарыг Инстаграм стори дээр "tag" хийж мөн болно. 👉Мөн постдоо заавал #GlobalShapersUBHub #DignityDay #НэрТөр #Түүхээ_хуваалцъя хаштагуудыг ашиглан, Public тохиргоотой постлоорой. Ингэснээр бид таны постыг харж чадна. ⏰Зохион байгуулагдах хугацаа: 2021 оны арваннэгдүгээр сарын 22 хүртэл 🙌Шалгаруулах зарчим: “Global Shapers Ulaanbaatar Hub”, “Unread” багийнхан уралдаанд оролцсон түүх нэг бүртэй танилцаж, ялагчийг шалгаруулна. Ингэхдээ like, share-ийн тоо, постын урт богиныг харгалзахгүй бөгөөд бид зөвхөн агуулгыг чухалчлах болно. 👆Сошиал постын уралдаан тул та өөрийн түүхээ ямар ч хэлбэрээр (текст, зураг, бичлэг гэх мэт) хуваалцах боломжтой. Гагцхүү Public тохиргоо, хаштагуудаа мартаж болохгүй. 🏆Шагнал: 10000 АрдКойн + Гарын бэлэг "Даян Дэлхийн Нэр Төрөө Эрхэмлэх Өдөр"-ийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авах бол: https://unread.today/c/insight-global-dignity-day2021
2021-11-2154 minseheeten2021-11-1444 minNyagtlav Podcast2021-10-2524 minNyagtlav (seheeten.me x unnu.news)2021-10-2524 minNyagtlav (seheeten.me x unnu.news)2021-08-3112 minNyagtlav Podcast2021-08-3112 minNyagtlav (seheeten.me x unnu.news)2021-08-2014 minNyagtlav Podcast2021-08-2014 minseheeten2021-07-2850 minseheeten2021-06-2745 minseheeten2021-06-211h 55seheeten2021-06-021h 34Nyagtlav Podcast2021-05-1414 minNyagtlav (seheeten.me x unnu.news)2021-05-1414 minseheeten2021-05-0916 minseheeten
seheetenСэхээтэн Медиа сонордуулж байна: ULAANBAATARIAN (Удиртгал дугаар)Өнөөдөр 5-р сарын 8-ны өдөр "Unread", "Seheeten Media"-гийн хамтран бүтээж буй "Ulaanbaatarian" подкастын анхны, зочинтой дугаар та бүхний сонорт хүрэхэд бэлэн болоод байна. Та тус дугаарыг подкаст тоглуулагч дээрээ Ulaanbaatarian гэж хайж олоод сонсоорой. Харин энэ дугаар бол Ulaanbaatarian подкастын удиртгал буюу анхны улирлын анхны дугаараа сонсохоос өмнө хоёр хөтлөгчтэйгөө болон энэ улирлын сэдэвтэйгээ танилцах зорилготой дугаар юм. Та хэрвээ энэ удиртгал дугаараа аль хэдийн сонссон бол одоо шууд Ulaanbaatarian подкастыг олж шинэ дугаараа сонсоорой. - - - ПОДКАСТЫН ТУХАЙ: 382 жилийн түүхтэй их хотынхоо өнгөрсөн, ирээдүй, өнөө үеийг дурсан, танин мэдэх, архив бүтээх зорилгоор "Unread", "Seheeten Media"-гийн хамтран бүтээж буй "Ulaanbaatarian" подкаст та бүхний сонорт хүрэхэд бэлэн болоод байна. Дугаар бүр дунджаар 40-60 минут үргэлжлэх бөгөөд хөтлөгчид маань танд радио сонсож байгаа мэт дулаан, зөөлөн уур амьсгалыг мэдрүүлэх болно. Подкаст их хотод тухайн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудын тойм, танин мэдэхүйн мэдээ мэдээлэл, сонирхолтой зочны ярилцлага гэсэн үндсэн гурван хэсгээс бүрдэх тул таныг огтхон ч уйдаахгүй.
2021-05-0817 minseheeten2021-04-2509 minNyagtlav (seheeten.me x unnu.news)
Nyagtlav (seheeten.me x unnu.news)Танд өгч буй 300 мянган төгрөгийн цаадах наадахКОВИД-19 цар тахал Монгол Улсад хурдацтай тархаж өдөрт илэрч буй тохиолдол дунджаар 500 гаруй болж ирэхтэй зэрэгцүүлэн Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан Монгол Улсын засгийн газар анх удаагаа хөл хорио тогтоож өмнөх засгийн газрынхаа адил Монгол Улсын эдийн засаг, ард иргэдийн аж амьдралд хүнд цохилт өгөх шийдвэрийг гаргасан.  Дахиж хөл хорио тогтоохгүй гэж байсан засгийн газар ийнхүү хөл хорио тогтоож баримталж байсан арга барилаасаа ухарсан. Мөн энэ засгийн газар нь бэлэн мөнгө тараахгүй гэж Монгол Улсын Ерөнхийлөгчтэй санал зөрж байсан ч гэсэн мөн тэрхүү байр сууринаасаа гэнэт ухарч иргэн бүрт 300 мянган төгрөг тараах шийдлийг маш богино хугацаанд шийдэж гаргасан. Ингэж хурдан, хөнгөхөн гаргасан шийдвэр нь Монгол Улсад ямар үр нөлөө үзүүлэх бол? Дэлхийн бусад улс орнууд цар тахлын үед ямар ямар арга хэмжээг авсаар ирсэн бэ? Монгол Улсын засгийн газрын өгч буй энэхүү мөнгөн дэмжлэг нь цагаа олсон зүйл байсан уу? аль эсвэл яг үнэндээ маш хоцорж гаргасан үйлдэл байсан уу?  --- Support this podcast: https://podcasters.spotify.com/pod/show/nyagtlav/support
2021-04-2414 minNyagtlav Podcast
Nyagtlav PodcastТанд өгч буй 300 мянган төгрөгийн цаадах наадахКОВИД-19 цар тахал Монгол Улсад хурдацтай тархаж өдөрт илэрч буй тохиолдол дунджаар 500 гаруй болж ирэхтэй зэрэгцүүлэн Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан Монгол Улсын засгийн газар анх удаагаа хөл хорио тогтоож өмнөх засгийн газрынхаа адил Монгол Улсын эдийн засаг, ард иргэдийн аж амьдралд хүнд цохилт өгөх шийдвэрийг гаргасан. Дахиж хөл хорио тогтоохгүй гэж байсан засгийн газар ийнхүү хөл хорио тогтоож баримталж байсан арга барилаасаа ухарсан. Мөн энэ засгийн газар нь бэлэн мөнгө тараахгүй гэж Монгол Улсын Ерөнхийлөгчтэй санал зөрж байсан ч гэсэн мөн тэрхүү байр сууринаасаа гэнэт ухарч иргэн бүрт 300 мянган төгрөг тараах шийдлийг маш богино хугацаанд шийдэж гаргасан. Ингэж хурдан, хөнгөхөн гаргасан шийдвэр нь Монгол Улсад ямар үр нөлөө үзүүлэх бол? Дэлхийн бусад улс орнууд цар тахлын үед ямар ямар арга хэмжээг авсаар ирсэн бэ? Монгол Улсын засгийн газрын өгч буй энэхүү мөнгөн дэмжлэг нь цагаа олсон зүйл байсан уу? аль эсвэл яг үнэндээ маш хоцорж гаргасан үйлдэл байсан уу? --- This episode is sponsored by · Anchor: The easiest way to make a podcast. https://anchor.fm/app--- Send in a voice message: https://anchor.fm/nyagtlav/messageSupport this podcast: https://anchor.fm/nyagtlav/support
2021-04-2415 minseheeten
seheetenА.Идэрбат: Орлогоороо орлого худалдаж ав | #119Хөрөнгө оруулалтын чиглэлээр 10 гаруй жил ажиллаж яваа одоогоор 9 орлогын эх үүсвэртэй, хөрөнгө оруулалт болон хувийн санхүүгээ удирдах чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг мөн боловсролын салбарт үнэ цэн бүтээж яваа Апекс Капитал ҮЦК ХХК болон Томүжин Альтернатив Сургуулийн хамтран үүсгэн байгуулагч А.Идэрбат уригдан оролцлоо. Подкастын хураангуй: - Орлогоороо орлого худалдаж ав - Өөртөө итгэх итгэлийг хаанаас олж авдаг вэ? - Хувьцаа авснаар мөнгөө 2 дахин өсгөх боломжтой юу? - ​ Монголын хөрөнгийн зах зээл дээр өгөөжтэй хувьцаа байна уу? - ​ Ардын хувьцаа яагаад өсөөд байна вэ? - Хөрөнгө оруулах компаниа хэрхэн сонгох вэ? Яаж мөнгөө тараан байршуулах вэ? - ​ Хүн болгон хөрөнгө оруулалт хийх шаардлагатай юу? - ​ Хөрөнгө оруулагч хүний сэтгэлзүй - ​ Хувьцааны үнийг урьдчилан таамаглах боломжтой юу? - Сайн хөрөнгө оруулагч хүний шинж чанар - ​ Эрсдлээ хэрхэн хаах вэ? - ​ Криптовалют гэж юу вэ? Ardcoin? - ​ Идэрбат хөрөнгө оруулалтын багцаа яаж бүрдүүлсэн бэ? - ​ Таны мөрөөдлийн мөнгө хэд вэ? - Санхүүгийн эрх чөлөөнд хэзээ хүрдэг вэ? - Хувийн санхүүгийн тайлангаа яаж гаргах вэ? - ​ Орлогоо яаж нэмэгдүүлэх вэ? - ​ Таныг санхүүгийн эрх чөлөөнд хүргэдэггүй зүйлс? - ​ Үл хөдлөх хөрөнгийг өөртөө яаж дарамт багатай авах вэ? - ​ Өөртөө ажиллах болон өөр нэгэн удирдлагын дор ажиллах хоёрын ялгаа юу вэ? -​ Өөрийн бизнесээ хэрхэн эхлүүлэх вэ? -​ Түүний мөрөөдлийн амьдрал юу вэ?
2021-04-202h 12Nyagtlav Podcast2021-03-3129 minNyagtlav (seheeten.me x unnu.news)2021-03-3129 minNyagtlav Podcast2021-03-1829 minNyagtlav (seheeten.me x unnu.news)2021-03-1829 minNyagtlav (seheeten.me x unnu.news)2021-02-2428 minNyagtlav Podcast2021-02-2428 minNyagtlav Podcast2021-02-0725 minNyagtlav (seheeten.me x unnu.news)2021-02-0725 minNyagtlav Podcast2021-02-0139 minNyagtlav (seheeten.me x unnu.news)2021-02-0139 minNyagtlav Podcast
Nyagtlav Podcast#1 Ардчиллын амин сүнс уруу дайрсан ерөнхийлөгчБид мэдээллийн асар хүчтэй шуурга дунд амьдарч байна. Хуучны цөөн, баттай эх үүсвэрээс мэдээллээ авдаг цаг үе ард хоцорч, интернет болон ухаалаг утас л байхад хүн бүр сэтгүүлчийн үүргийг хөнгөхөн гүйцэтгэх болсон билээ.Цахим орчин бидэнд үүдээ дэлгэхтэй зэрэгцээд мэдээллийг түргэн шуурхай, олон эх сурвалж, олон өнцгөөр хүлээн авах боломж бүрдсэн ч ХУДАЛ МЭДЭЭ, ХЭТ ТУЙЛШРАЛ, ТАЛЦАЛ зэрэг цөөнгүй асуудлууд бий болсон.Сонирхсон сэдвээ “GOOGLE” сайтаас л хайхад хэдэн тэрбум илэрц дэлгэгдэж, тухайн сэдвийн дагуу эх сурвалж нь баттай биш асар олон нийтлэл, видео, аудио контенттой та тааралдах болно. Гэвч эдгээрийн аль нь үнэн, аль нь баттай вэ?Сэхээтэн медиагийн зүгээс сонсогч танд зориулж, дэлхий дахинд өрнөж буй улс төр, нийгэм, санхүү эдийн засаг, байгаль экологи, эрүүл мэнд зэрэг олон салбарын үйл явдалд баримттай, нотолгоотой, шинжлэх ухаанчаар хандан “НЯГТЛАН” хүргэж байна.—Нягтлав Подкастын анхны дугаараар бид АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Доналд Трампын бүрэн эрхийн хугацааны сүүлчийн өдрүүдэд тохиолдсон үйл явдлуудыг хураангуйлж яагаад Ерөнхийлөгч Трамп нь АНУ-ын ардчиллын амин сүнсний эсрэг дайралт хийсэн ерөнхийлөгч болсон бэ? Гэдгийг нягтлав.--- Send in a voice message: https://anchor.fm/nyagtlav/messageSupport this podcast: https://anchor.fm/nyagtlav/support
2021-01-2137 minNyagtlav (seheeten.me x unnu.news)
Nyagtlav (seheeten.me x unnu.news)Ардчиллын амин сүнс уруу дайрсан ерөнхийлөгчБид мэдээллийн асар хүчтэй шуурга дунд амьдарч байна. Хуучны цөөн, баттай эх үүсвэрээс мэдээллээ авдаг цаг үе ард хоцорч, интернет болон ухаалаг утас л байхад хүн бүр сэтгүүлчийн үүргийг хөнгөхөн гүйцэтгэх болсон билээ. Цахим орчин бидэнд үүдээ дэлгэхтэй зэрэгцээд мэдээллийг түргэн шуурхай, олон эх сурвалж, олон өнцгөөр хүлээн авах боломж бүрдсэн ч ХУДАЛ МЭДЭЭ, ХЭТ ТУЙЛШРАЛ, ТАЛЦАЛ зэрэг цөөнгүй асуудлууд бий болсон. Сонирхсон сэдвээ “GOOGLE” сайтаас л хайхад хэдэн тэрбум илэрц дэлгэгдэж, тухайн сэдвийн дагуу эх сурвалж нь баттай биш асар олон нийтлэл, видео, аудио контенттой та тааралдах болно. Гэвч эдгээрийн аль нь үнэн, аль нь баттай вэ? Сэхээтэн медиагийн зүгээс сонсогч танд зориулж, дэлхий дахинд өрнөж буй улс төр, нийгэм, санхүү эдийн засаг, байгаль экологи, эрүүл мэнд зэрэг олон салбарын үйл явдалд баримттай, нотолгоотой, шинжлэх ухаанчаар хандан “НЯГТЛАН” хүргэж байна. — Нягтлав Подкастын анхны дугаараар бид АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Доналд Трампын бүрэн эрхийн хугацааны сүүлчийн өдрүүдэд тохиолдсон үйл явдлуудыг хураангуйлж яагаад Ерөнхийлөгч Трамп нь АНУ-ын ардчиллын амин сүнсний эсрэг дайралт хийсэн ерөнхийлөгч болсон бэ? Гэдгийг нягтлав. --- Support this podcast: https://podcasters.spotify.com/pod/show/nyagtlav/support
2021-01-2137 minseheeten
seheetenСэхээтэн Медиа үзүүлж байна: “Нягтлав Подкаст #1 - Ардчиллын амин сүнс уруу дайрсан ерөнхийлөгч”Бид мэдээллийн асар хүчтэй шуурга дунд амьдарч байна. Хуучны цөөн, баттай эх үүсвэрээс мэдээллээ авдаг цаг үе ард хоцорч, интернет болон ухаалаг утас л байхад хүн бүр сэтгүүлчийн үүргийг хөнгөхөн гүйцэтгэх болсон билээ. Цахим орчин бидэнд үүдээ дэлгэхтэй зэрэгцээд мэдээллийг түргэн шуурхай, олон эх сурвалж, олон өнцгөөр хүлээн авах боломж бүрдсэн ч ХУДАЛ МЭДЭЭ, ХЭТ ТУЙЛШРАЛ, ТАЛЦАЛ зэрэг цөөнгүй асуудлууд бий болсон. Сонирхсон сэдвээ “GOOGLE” сайтаас л хайхад хэдэн тэрбум илэрц дэлгэгдэж, тухайн сэдвийн дагуу эх сурвалж нь баттай биш асар олон нийтлэл, видео, аудио контенттой та тааралдах болно. Гэвч эдгээрийн аль нь үнэн, аль нь баттай вэ? Сэхээтэн медиагийн зүгээс сонсогч танд зориулж, дэлхий дахинд өрнөж буй улс төр, нийгэм, санхүү эдийн засаг, байгаль экологи, эрүүл мэнд зэрэг олон салбарын үйл явдалд баримттай, нотолгоотой, шинжлэх ухаанчаар хандан “НЯГТЛАН” хүргэж байна. — Нягтлав Подкастын анхны дугаараар бид АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Доналд Трампын бүрэн эрхийн хугацааны сүүлчийн өдрүүдэд тохиолдсон үйл явдлуудыг хураангуйлж яагаад Ерөнхийлөгч Трамп нь АНУ-ын ардчиллын амин сүнсний эсрэг дайралт хийсэн ерөнхийлөгч болсон бэ? Гэдгийг нягтлав.
2021-01-2137 minseheeten
seheetenТайзны ард ороод ир!Сэхээтэн Подкаст маань салбарлаж Anchor дээр Seheeten Backstage буюу Сэхээтэн Тайзны Ард гэсэн шинэ подкаст сувагтай боллоо. Ийнхүү та бүхэндээ хамгийн анхны 3 тайзны ард талын дугаараа нийлүүлээд 1 дугаар болгож Сэхээтэн Подкаст дээрээ хүргэж байна. Үүнээс хойш шинэ дугаарууд маань дан Anchor дээр цацагдах тул Anchor апп-ийг ухаалаг утас дээрээ суулгаж биднийг хүлээн авч сонсоорой, мөн мэдээж компьютер дээрээ ч сонсож болно. Шинэ подкастын маань холбоос: https://anchor.fm/seheeten Энэ шинэ подкаст маань мэндэлж Тайванаа бид хоёр Монголд анх удаа 2 суваг бүхий подкастыг бий болгож байна. Гэхдээ хоёр тусдаа зүйл гэж ойлгохоос илүүтэйгээр нэг нь нөгөөхийгөө дутууг нөхсөн зүйл гэж ойлгож болно. Учир нь чанартай подкаст хийхийн тулд микрофон, дуу чимээ багатай өрөө, мэргэжлийн програм гээд олон зүйл шаардагддаг иймд заримдаа газар дээрээс нь төрсөн бодлоо Инстаграм дээр стори оруулж байгаа юм шиг аудио байдлаар хүргэх боломжгүй. Харин Anchor-ийг подкаст бүтээгч нь гар утас дээрээ суулгаад гар утсаараа, шууд, хүссэн үедээ бичээд, дуу дэвсээд оруулж болдог тул бидэнд маш олон боломжийг нээж өгч байгаа юм. Мэдээж Сэхээтэн Подкастын хувьд цаашдаа илүү чанартай подкаст контент бүтээхийг зорьж ажиллах болно. Харин Сэхээтэн Тайзны Ард подкастын хувьд илүү чөлөөтэй, засвар өөрчлөлт үгүй түүхий, халуухан контентуудыг цензургүй хүргэх болно.
2019-06-2731 minseheeten
seheetenСанаа зовохоо болиод хийж эхэл – В.Баярсайхан | Нямын Найм #65Анд Глобал компанийн Үйл Ажиллагаа Эрхэлсэн Захирал Володяагийн Баярсайхан бол энэ дугаарын маань хүндэт зочин. Түүний MBA буюу Бизнесийн Удирдлагын Магистрын зэрэг эзэмшсэн сургууль болох Вашингтоны Их Сургуулийн Фостер Бизнесийн Сургууль нь дэлхийд тэргүүлдэг судалгааны их сургууль юм. Мөн Фостер сургуулийн төгсөгчид төгссөний дараах ажил ололтоороо АНУ-д мөн нэг дүгээрт ордог. Тиймээс ч В.Баярсайхан ах сургуулиа төгсчхөөд Dell корпорацад бүтээгдэхүүн хариуцсан менежерээр ажиллаж байсанд нь гайхах зүйлгүй мэт. Турк улсад бакалаврын боловсролоо эзэмшиж байсан, Biznetwork.mn сайтыг бүтээж байсан, Амазон компанид дадлагажиж байсан гээд түүний амьдралын түүх тун баялаг. Та энэ дугаарыг сонссоноор - өөрийгөө хурцалж, амьдралынхаа дараагийн том зүйлд бэлэн байх, - материаллаг хөрөнгө бол баялаг биш харин жинхэнэ баялаг юу болох тухай, - яагаад гэр бүл, хайртай хүмүүстээ илүү цаг гаргах ёстой, - хэрхэн тэнцвэртэй амьдарч, урт хугацаанд их зүйлийг бүтээх тухай, - гадаад хэл, олон хэл эзэмших нь амьдралыг харах өнцөгт хэрхэн нөлөөлдөг, - мөн хамгийн чухал нь хэрхэн сэтгэл ханамжтай, няцалт цуцалтгүй амьдрах тухай гэх мэт бусад олон зүйлүүдийн тухай суралцаж, санаж, сэхээрэх болно гэдэгт итгэлтэй байна. Ингээд LendMN бүтээгдэхүүнээ Монгол Улсад төдийгүй Зүүн Өмнөд Азийн зах зээлд нэвтрүүлж, 20 жилийн хугацаанд өсдөг бизнесийг 2 жилийн дотор бий болгож болдгийг харуулж буй Анд Глобал компанийн СOO В.Баярсайхан ахтай ярилцсан энэхүү дугаарын маань хүлээн авна уу? ------------ В.Баярсайхан ахыг Инстраграм хаягаар нь дагаж ( @bayarsaikhan), энэ подкаст дугаарыг screenshot хийж авч, та өөрийн Инстаграм Стори дээрээ screenshot-оо, энэ дугаараас ойлгосон зүйлийн хамт бичиж Баярсайхан ахыг болон хөтлөгч намайг (@tsogtbilguundari) дурдаж mention хийснээр та энэ дугаарын тусгай уралдаанд оролцох эрхтэй болно. Энэ дугаар гарснаас долоо хоногын дараа бид нэг сонсогчыг сонгож, тус сонсогчийг Баярсайхан ах хоолонд оруулангаа хүссэн сэдвээр нь зөвлөж, мэнтор хийж, ярилцах болно. ------------ Сэхээтэн Подкаст маань www.Seheeten.com гэсэн шинэ вебсайт болсон гэдгээ дуулгах таатай байна!
2019-03-031h 10