podcast
details
.com
Print
Share
Look for any podcast host, guest or anyone
Search
Showing episodes and shows of
Amaraa
Shows
seheeten
Капитализм, социализм, ЛГБТ: Амараагийн улс төрийн үзэл бодол | Сэхээтэн #161
😳 ЯАЖ ДАРГА БОЛДОГ ВЭ? Улс төр гэдэг "хор найруулах" биш, харин манлайлал юм. Уг нь улс төрч болохын тулд "аваргыг ялж байж аварга болдог" зарчим үйлчлэх ёстой. Өөрөөр хэлбэл бусдыг манлайлан зөв өөрчлөлтүүдийг эхлүүлж, олон нийтийг хүлээн зөвшөөрүүлэх ёстой. @amaraasweeklyshow -ийн хөтлөгч Амараа энэ подкастаар Монголд улс төрийн манлайлал хэрхэн дутагдаж буйг, үзэл санааны лидерүүдийн хомсдолыг онцолж, өөрсдийн дуу хоолойгоо илэрхийлэх, тэмцэх эрхийн тухай хөндөж, хүмүүс аливаа асуудлыг зөвхөн тренд дагаж биш, бодитойгоор, цаад үзэл санааг ойлгож хөндөх хэрэгтэйг тайлбарлалаа. 🎙️ Seheeten Podcast нь нийгэм, улс төр, эдийн засаг болон хувь хүний хөгжилтэй холбоотой өргөн сэдвүүдийг хөндөж, Монголын залуучуудын нийгэмд оруулах хувь нэмэр, манлайллыг дэмжихийн зэрэгцээ, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгодог платформ юм. Host: Tsogtbilguundari (tsbd) Twitter: / tsogtbilguundar Instagram: / tsogtbilguundari Guest: Amaraa Liberty (Доржийн Амартүвшин) Twitter: / amaraaliberty Instagram: / amaraaliberty YouTube (Amaraa's Weekly Show): / @amaraaweekly
2024-11-21
1h 36
Sexy Science Project
Sexy science project- Recap
Medical Research Mongol Podcast маань зөвхөн анагаах ухаан биш шинжлэх ухааны бүхий л салбарыг хамран тэлж байгаа бөгөөд баталгаа нотолгоотой мэдээллийг дур булаам, хөнгөн, зугаатай байдлаар хүргэсээр байх болно. Яагаад энэ контентийг хийх болсон талаараа энэ дугаарт ярьлаа. #sexyscienceproject
2023-02-18
20 min
Sexy Science Project
Sexy Science project- Is it possible to make science sexier?
International scientists gathered together for our next episode of "Sexy Science Project." In addition to the esteemed presence of three scientists in different disciplines and a stand-up comedian from the US, we were able to represent five other countries, making the episode genuinely diverse. We discussed, laughed, and shared our thoughts on whether it is possible to make science sexy. Our guests were Dr. Noa Lavie, a sociologist from Israel; Dr. Miguel Angel Diaz Rodriguez, an applied math expert from Venezuela; Dr. Dizimalta Dos Santos Fernando, a biologist from Mozambique and our exceptional guest, stand-up comedian Serena Palmer....
2022-12-10
46 min
Sexy Science Project
Sexy Science Project- Billion trees and green development
Nature, Science гээд дэлхийн оройд байдаг шинжлэх ухааны сэтгүүлүүдэд оролцсон өгүүлэл нь хэвлэгдэн гардаг Н.Баатарбилэг доктор манай нэвтрүүлэгт хүрэлцэн ирж "Тэрбум мод ба ногоон хөгжил" сэдвээр ярилцлаа. Энэ дугаарт улс төр судлаач Д.Бадамдаш, @ganga_comedian, талент @_marxphileos нар оролцож МУ газар нутгийн 10 хувь хүрэхгүй ой модтой болохоор дэлхийн ногоон чуулга уулзалтуудаас жийгддэгээ мэдэж авлаа. Тэгэхээр бид өөрсдөө эхлээд ногоон байж, арван цагаан буянаа арвижуулах хэрэгтэй юм байна гэж инээлдэцгээлээ. Санаа зовмоор сэдвийг мөрөөдөлтэй болгож ярьж өгсөнд баярлалаа🙌🙏 #sexyscience #sexyscienceproject
2022-12-03
43 min
Sexy Science Project
Sexy science project- Air pollution and technology
"Агаарын бохирдол ба технологи" сэдвээр техникийн ухааны доктор А.Амарбаяр, хонины ноосон агаар цэвэршүүлэгч хийдэг @airee.mn хамтран үүсгэн байгуулагч М.Оюунгэрэл @uranbuteel, опинион лидер комедиан @amaraaliberty, талент @_marxphileos нар оролцож, өөрсөддөө үнэнч байж, үнэгүй хямд, чанаргүйг биш үр дүнтэй, бодитой шийдлийг сонгоцгооё гэж ярилцлаа. Дулаан гэрийн шийдлийг цаасан могойгоор хийх гэж оролдсон Амарбаяр докторын хөгжилтэй түүхийг ч бас ярьж инээлдлээ. Ярвигтай асуудлыг зугаатай жишээгээр хөнгөн ойлгуулж өгсөнд баярлалаа. #sexyscience #sexyscienceproject
2022-11-26
49 min
Sexy Science Project
Sexy science project-Digital transformation
"Digital transformation in our lives" features co-founder and COO of erxes Mongolia Naran Batjargal Nayantai, co-founder, social entrepreneur Mend-Orshikh /MJ/, Ganga comedian, and young artist @_marxphileos. We shed some light on how e-transformation would take Mongolia to the next level, its advantages and disadvantages, and why it is essential to break into Silicon Valley. Also, we found a way to laugh that it's only a matter of time before people get android partners. Check the Sexy Science Project channel for the full video. #sexyscience #sexyscienceproject
2022-11-19
43 min
TechBaatar Podcast
#7 Nomad Amaraa - Dev Summit 2022
Улаанбаатарт технологийн стартап ярьдаг подкаст маань энэ удаад Монголын технологийн салбарын томоохон уулзалт бүхий DevSummit 2022 ийн тайзнаа лаяв стрийм подкаст дугаараа DevSummit conference-н co-chair, ex-Amazon, Apple, Twitter, Gitlab, бидний мэдэх Nomad Amaraa-тай хийлээ. Энэхүү дугаарын гол сэдэв нь Into The MetaVerse байсан билээ. Гэхдээ Nomad Amaraa маань зөвхөн MetaVerse ярьсангүй өөрийн амьдралын хэв маяг хэрхэн ажилладаг талаар дэлгэрэнгүй ярилцсан бөгөөд үзэгч олны асуултад ч өөрийн өнцгөөс нээлттэйгээр хариулж, ярилцсан шууд стрийм дугаарыг та бүхэндээ хүргэж байна.ПОДКАСТ-ын бүх платформоор хүлээн авч сонсоорой.Host: https://www.instagram.com/the_days_of_being_wildGuest: https://www.instagram.com/nomad.amaraa/Манай сувгийг SUBSCRIBE хийгээрэй. Дараагийн удаа ч мөн адил сонирхолтой зочдыг танилцуулах болно.https://www.youtube.com/c/inTECHBAATAR
2022-03-23
1h 01
Sexy Science Project
Nudge 48. Dreams start with small steps
Б. Батцэцэг Канадын МкМастерийн их сургуульд докторын дараах судлаачаар ажиллахаас гадна тус сургуульд хүнсний зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй өвчний талаар лекц уншин, багшилж байна.
2022-02-10
38 min
Sexy Science Project
65. Attractive therapeutic strategies for lipogenesis
Өөхний нийлэгжилт ихэссэний улмаас таргалалт, хавдар, элэгний хатуурал, сахарын өвчин идэвхижих зэрэг олон өвчний суурь болдог. Түүнээс гадна вирус хүний биед олширч хөгжихөд өөхний эсийн нийлэгжилт чухал нөлөөтэй.Дэлгэрэнгүйг:Batchuluun, B., Pinkosky, S. L., & Steinberg, G. R. (2022). Lipogenesis inhibitors: therapeutic opportunities and challenges. Nature Reviews Drug Discovery, 1-23.
2022-01-26
21 min
Sexy Science Project
Nudge 47. Christmas special: Fun facts about becoming a doctor
Мэргэжлээ ахиулан сурахын тулд гэрлэлтээ батлуулж, 500 мянгыг аваад, сургалтын төлбөртөө өгч байсан түүх хөгтэй ч сурах хүсэл эрмэлзэл тийм л бадрангуй. Он солигдох мөчид яаралтай хагалгаанд дуудагдаж дандаа ажилдаа явдаг ээжийгээ “Манай ээжийг эмч биш зүгээр л ээж болгож өгөөч” гэж өвлийн өвөөд бичсэн захидалдаа хүслээ шивнэх бяцхан хүү. Эмч хүнд л тохиолдох эдгээр хөгжилтэй түүхийг шинэ жилийн тусгай дугаараас маань сонсоорой.
2021-12-30
1h 26
Sexy Science Project
Nudge 46. The benefits of playing basketball
Б. Товуусүрэн Эмгэг Судлалын Үндэсний Төвийн Бодлого төлөвлөлтийн албаны статистикчаар ажиллахын зэрэгцээ сагсан бөмбөгийн спортын нэгдүгээр зэргийн тамирчин.
2021-11-21
43 min
Sexy Science Project
64. Diagnosing neonatal diabetes mellitus
Нярайн чихрийн шижин нь амьдралын эхний 6 сард тохиолддог чихрийн шижингийн ховор хэлбэр бөгөөд ойролцоогоор 90-160 мянган амьд төрөлт тутамд нэг тохиолддог. Энэ төрлийн чихрийн шижинг нэг ба хоёрдугаар хэв шинжийн чихрийн шижингээс ялган оношлохгүй бол тавилан муутай гэж үздэг. Дэлгэрэнгүйг: Fu, J., Wang, T., Li, M., & Xiao, X. (2020). Identification of insulin gene variants in patients with neonatal diabetes in the Chinese population. Journal of diabetes investigation, 11(3), 578-584.
2021-10-28
15 min
Sexy Science Project
Nudge 45. Ethical collapse
Ёс зүйн уналт хэмээх нэвтрүүлэгт мэргэжлийн ёс зүйн талаар ярилцлаа. Gooodfoundation-ий үүсгэн байгуулагч Энхмөрөн, гэр бүл судлаач Амаржил, зохиолч Даваацэнд нартай цуг тус тусын мэргэжлийн ёс зүйн талаар сонирхолтой ярилцлага өрнүүллээ. Баярлалаа.
2021-09-30
48 min
Sexy Science Project
62. Can vaccines suppress COVID multivariants?
Дельта вирусийн давалгааны цаана өөр ямар ямар хувилбарууд нуугдаж байгаа бол? ДЭМБ аль хэдийнээ хэд хэдэн өөр хувилбаруудыг ажиглалтандаа аваад байна. Эх сурвалж:Lopez Bernal, J., Andrews, N., Gower, C., Gallagher, E., Simmons, R., Thelwall, S., ... & Ramsay, M. (2021). Effectiveness of Covid-19 vaccines against the B. 1.617. 2 (delta) variant. New England Journal of Medicine.Turner, J. S., O’Halloran, J. A., Kalaidina, E., Kim, W., Schmitz, A. J., Zhou, J. Q., ... & Ellebedy, A. H. (2021). SARS-CoV-2 mRNA vaccines induce persistent human germinal centre responses. Nature, 596(7870), 109-113.
2021-08-25
08 min
Sexy Science Project
Nudge 44. Being approachable is the key to build an effective research team
Доктор Марк Валкэр Канадын Оттавагийн Их Сургуулийн хүндэт профессор, эмэгтэйчүүдийн эмч, клиникийн эпидемиологич. Тэрбээр жирэмслэлт ба төрөлтийн үеийн хяналтын мэдээлэлд дүн шинжилгээ хийж, уг салбар дахь эрүүл мэндийн бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр сайжруулах арга замыг судалдаг Оттава эмнэлгийн судалгааны институт дэх судалгааны групийн удирдагч.
2021-07-26
09 min
Sexy Science Project
Nudge 43. Realizing the neglected potential of a child
Хүүхдийн эрүүл мэнд ба хөгжлийн талаар өнөөг хүртэл танилцуулж ирсэн өгүүллүүдийг нэгтгэж, Монгол хүүхдэд анхаарах чухал зүйлсийн талаар уншсан лекцээ толилуулж байна.
2021-05-22
1h 05
Sexy Science Project
61. Re-opening of schools after lockdown has no immediate impact on the respiratory infections
Коронавирусийн халдварын тархалтын улмаас сургууль хаасны дараа дахин нээхэд халдвар хэр зэрэг ихсэх вэ? Дэлгэрэнгүйг: Haapanen, M., Renko, M., Artama, M., & Kuitunen, I. (2021). The impact of the lockdown and the re-opening of schools and day cares on the epidemiology of SARS-CoV-2 and other respiratory infections in children–A nationwide register study in Finland. EClinicalMedicine, 34, 100807.
2021-04-12
11 min
Sexy Science Project
60. A mechanism of air pollution and COVID-19 aggravated transmission
Агаарын бохирдол коронавирусын халдварын тархалтыг хэрхэн нэмэгдүүлдэг вэ? Дэлгэрэнгүйг:Tung, N. T., Cheng, P. C., Chi, K. H., Hsiao, T. C., Jones, T., BéruBé, K., ... & Chuang, H. C. (2021). Particulate matter and SARS-CoV-2: a possible model of COVID-19 transmission. Science of The Total Environment, 750, 141532.
2021-03-31
04 min
The Food Chain
Is it time to add vitamin D to food?
Vitamin D keeps our bones and muscles strong, and now there's some evidence it could help protect us from Covid-19. With many of us deficient in the 'sunshine vitamin' could food fortification be the best way to ensure we're getting enough? Emily Thomas hears how enriched milk and margarines have helped to almost completely eliminate vitamin D deficiencies in Finland, and how plans to fortify flour could prevent devastating bone diseases like rickets in Mongolia. As more countries are urged to act, we ask whose responsibility fortification should be - governments' or the food industry's...
2021-03-11
29 min
Sexy Science Project
Nudge 42. Part time jobs sharpen your transferable skills
Г. Солонго Японы Токио хотноо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сошиал бизнес эрхэлдэг Litalico компанид ажилладаг. Токио хотын Азийн Их Сургуулийг олон улсын хууль эрх зүйчээр төгссөн. Түүний оюутан насны цагийн ажлууд, одоогийн ажлын онцлогийн талаар ярилцна.
2021-02-11
52 min
Sexy Science Project
59. Risks of poor oral hygiene among Mongolian teenagers
Хөдөө хотын 59 сургуулийн 5000 гаруй хүүхдийн дунд хийсэн шүдний ариун цэврийн эрсдэлт хүчин зүйлсийн тухай судалгааг ярилцна. Дэлгэрэнгүй: Badarch, J., Batbaatar, S., & Paulik, E. (2021). Prevalence and Correlates of Poor Oral Hygiene among School-Going Students in Mongolia. Dentistry Journal, 9(2), 12.
2021-01-30
10 min
Sexy Science Project
Nudge 41. Leveraging networking to get shit done
Ц. Азжаргал Нью Иорк хотноо олон улсын IBM компанийн шинжээчээр ажилладаг. Breathe Mongolia ТББ-н үүсгэн байгуулагч, Лантуун Дохио-ны АНУ дахь салбарын гишүүн.
2020-12-23
59 min
Sexy Science Project
58. COVID-19 related essential regulatory changes in healthcare system
АНУ-н Нью Иорк хотын захиргаа цар тахалтай тэмцэх арга хэмжээний хүрээнд эрүүл мэндийн тогтолцооны үндсэн 3 зохицуулалтын өөрчлөлтийг хийсэн байна. Үүнийг Монгол дахь зохицуулалттай харьцуулж үзлээ. Дэлгэрэнгүй: BaidalJennifer, W. (2020). Covid-19 and Health Care Systems’ Need to Anticipate and Advocate for Essential Regulatory Changes. NEJM Catalyst Innovations in Care Delivery.
2020-11-30
16 min
Sexy Science Project
57. The asthma in Mongolian children is attributable to parent's smoking and air pollution
Агаарын бохирдол ба тамхинд агуулагдаж буй хорт бодисууд хүүхдийн багтраа өвчнийг ихэсгэж байна. Дэлгэрэнгүй: Yoshihara, S., Munkhbayarlakh, S., Makino, S., Ito, C., Logii, N., Dashdemberel, S., ... & Arisaka, O. (2016). Prevalence of childhood asthma in Ulaanbaatar, Mongolia in 2009. Allergology International, 65(1), 62-67.
2020-10-16
13 min
Sexy Science Project
Nudge 38. Language is important but not everything, get hold of the concept
Доктор Нобүаки Иноүэ Япон улсын ЖАЙКА-ийн “Анхан болон хоёрдугаар шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” төслийн удирдагч ба Монголд 2017 оноос хойш ажиллаж байна. Япондоо Хүүхдийн яаралтай тусламжийн салбарыг анх хөгжүүлсэн ба энэ салбартаа алдартай нэгэн.
2020-09-18
38 min
Sexy Science Project
Nudge 37. Cambridge dissertation: Air pollution leads to lower school performance
Д. Эрдэм Английн Кэмбрижийн Их Сургуулийг энэ жил амжилттай төгсч, цааш АНУ-н Иелийн Их Сургуульд олон улсын хөгжлийн эдийн засгаар мастерийн зэргээ хамгаалахаар болсон байна. Түүний хийсэн агаарын бохирдол сурагчдын шалгалтын дүнд хэрхэн нөлөөлдөг судалгаа нь онцлох диссертацийн ажлаар шалгарсан ба агаарын бохирдолд удаан хугацаанд байх тусам сурагчдын шалгалтын оноо буурч, ялангуяа математикийн шалгалтын оноонд нь муугаар нөлөөлдөгийг тодорхой болгожээ.
2020-08-24
40 min
Sexy Science Project
56. Effective early policies on corona pandemic in Mongolia
Уг цар тахлаар өвчлөх эрсдэлтэй бүлэгт өндөр настан, зүрх судасны өвчтэй хүмүүс, тарган хүмүүс орж байгаа ба Монголд зүрх судасны өвчтэй хүмүүс нийт нас баралтын 30%-г эзэлдэг, 2 хүн тутмын нэг нь таргалалт ба илүүдэл жинтэй байгаа нь аюул ойр байгааг сануулсаар байна. Дэлгэрэнгүй: Erkhembayar, R., Dickinson, E., Badarch, D., Narula, I., Thomas, G. N., Ochir, C., & Manaseki-Holland, S. (2020). Early policy actions and emergency response to the COVID-19 pandemic in Mongolia: experiences and challenges. The Lancet Global Health.
2020-07-29
16 min
Хүлээлгийн өрөө Подкаст
Групп секс | Хүлээлгийн Өрөө Подкаст ft. Comedy lab Amaraa
Зиа манайхаан, аялал зугаалга сайхан яваад ирсэн үү? Хүлээлгийн Өрөөндөө тавтай морил. Энэ дугаарын зочноор сонсогчдынхоо хүсэлтээр Comedy Lab-ийн Амараагаа урьж оролцууллаа. Маш олон хүн санал бодлоо илэрхийлэхээс зугатаж байсан энэ сэдвээр түүнийг ярилцахыг зөвшөөрөхөд бид 2 бүр вуааааав гэж дотроо үнэлж суув. За тэгээд олон зүйл нуршилгүй хамтдаа өрөөндөө орцгооё. Enjoy!
2020-07-20
54 min
Sexy Science Project
Nudge 36. Why you should see yourself as a leader
О. Энхмөрөн Тайваний Чангоны Их Сургуульд карисматик манлайллын сэдвээр магистрын зэргээ авсан бөгөөд Чангоны мемориал эмнэлэгт эрүүл мэндийн боловсролын чиглэлээр чанарын судалгаа хийж байгаад одоо Хонг Конгд докторын зэргээ хамгаалахаар зорьж байна.
2020-07-02
45 min
Sexy Science Project
55. Myth behind the COVID-19 superspreading events
Монголын анхны тохиолдол Франц иргэний ойрын хавьталд орсон нэг ч хүнээс корона вирус илрээгүй нь ийм учиртай. Дэлгэрэнгүй: Endo, A., Abbott, S., Kucharski, A. J., & Funk, S. (2020). Estimating the overdispersion in COVID-19 transmission using outbreak sizes outside China. Wellcome Open Research, 5(67), 67.
2020-06-20
11 min
Sexy Science Project
Nudge 35. Communication is the power of everything
Ider Batbayar has worked as a Research Analyst for UNDP headquarter in NY. He obtained his master degree of sustainable international development focusing on environmental studies at the Heller school for social policy and management of Brandeis University.
2020-06-19
26 min
Sexy Science Project
54. microRNA therapy for endometriosis
Микро РНХ-г ашиглан эндометриозийн үед хэрэглэдэг гаж нөлөө ихтэй даавар эмчилгээг хэрхэн өөрчилж болох вэ гэдгийг тайлбарлана. Дэлгэрэнгүй: Sahin, C., Mamillapalli, R., Yi, K. W., & Taylor, H. S. (2018). micro RNA Let‐7b: A Novel treatment for endometriosis. Journal of cellular and molecular medicine, 22(11), 5346-5353.
2020-05-27
13 min
Sexy Science Project
Nudge34. Running for self-transcendence
Б. Буджаргал Нью Иорк хотноо болон бусад хотуудад зохиогдсон 6 ба 10 өдрийн урт хугацааны гүйлтийн удаа дараагийн аварга. Түүний өөрийгөө хэрхэн ялж, хэрхэн аварга болсон, сонирхолтой хоолны дэглэм, гүйлтийн ач холбогдлын талаар тал бүрээс нь ярилцна.
2020-05-10
1h 01
Sexy Science Project
53. How to exit corona lockdown
COVID-19 халдварын хорио цээрийг яаж, хэзээ сулруулах ёстой вэ? Зөвхөн хүн амд суурилсан тест явуулж, бүгд сөрөг гарсан тохиолдолд сулруулах боломжтой.Дэлгэрэнгүй: The Lancet. Universal weekly testing as the UK COVID-19 lockdown exit strategy*Julian Peto, *Nisreen A Alwan, Keith M Godfrey, Rochelle A Burgess, David J Hunter, Elio Riboli, Paul Romer. https://doi.org/10.1016/S0140-6736(20)30936-3
2020-04-19
16 min
Sexy Science Project
52. Busting some myths surrounding coronavirus
Монгол хүйтэн болохоор корона вирус сайн тархаж чадахгүй гэх зэрэг явган яриа эрчээ авч байгаа энэ үед үнэн зөв хариултыг ДЭМБ-с гаргасан мэдээлэлд үндэслэн өгнө. Дэлгэрэнгүйг: https://www.who.int/emergencies/diseases/novel-coronavirus-2019/advice-for-public/myth-busters
2020-03-21
08 min
Sexy Science Project
Nudge 33. Benefiting from the fame of Mongolia
Г. Ариунгэрэл эх орондоо ерөнхий мэргэжлийн эмчээр төгсөж, өрхийн эмч хийж байгаад ЯПон явж Цүкүбагийн Их Сургуульд хавдрын үеийн туяа эмчилгээгээр нарийсч магистр докторын зэргээ хамгаалсан. Төгссөнийхөө дараа ч дэд профессороор тэнхимдээ үлдэн олон арван Япон эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлдсэн. Тэрбээр өдгөө Америкийн нэгэн софтвейрийн компанид анагаахын зөвлөх хийдэг ба компанийхаа хөгжүүлж байгаа эрүүл мэндийн программуудыг сайжруулах, шинэ санаа гаргах үүрэгтэй ажилладаг.
2020-03-12
35 min
Sexy Science Project
51. Care for children with autism spectrum disorder
Хүүхдийн эмч ба өрхийн эмч нар аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдийг хянах, эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй ба үүнд нэгдсэн нэг стандарт шаардлагатай. Аутизмын хүрээний эмгэгийн менежметэд хувь хүний онцлогт тохирсон анагаахын болон сэтгэцийн хавсарсан өвчнүүдийг эмчлэх, зан төрхийн ба хөгжлийн эмчилгээнүүд, амьдралын чанарыг сайжруулах нийгмийн үйлчилгээнүүд багтдаг. Ip, A., Zwaigenbaum, L., & Brian, J. A. (2019). Post-diagnostic management and follow-up care for autism spectrum disorder. Paediatrics & child health, 24(7), 461-468.https://www.jica.go.jp/project/mongolian/mongolia/013/materials/c8h0vm0000dfy4go-att/materials_01.pdf
2020-03-07
14 min
Sexy Science Project
Nudge32. Reconnecting with cultural roots
Д. Уянга Канадын Торонтогийн Их Сургуулийн оюутан. Ирээдүйд мэс заслын эмч болохоор зорьж, амин шинжлэх ухаанаар бакалавраа хамгаалахаар суралцаж байна. Түүний дараа анагаахын сургуульд орж, нарийн мэргэжил эзэмших бөгөөд нийт 12 жил сурахаар шийджээ. Тэр энэ бүгдийг нарийн төлөвлөж, сургуулиа сонгосон ба хэрхэн сургалтын төлбөрөө олохоо ч тооцоолж амжсан. Эндээс Канадад авч болох оюутны тэтгэлгийн талаар сонсоорой.
2020-02-20
19 min
Sexy Science Project
50. Intraventricular hemorrhage and developing brain
Хэт бага жинтэй дутуу төрсөн нярайн тархины эс бүрэн гүйцэд хөгжөөгүй, тархин доторхи судасжилт хэврэг, цусны урсгал тогтворжоогүй байдаг. Энэ нь тархины ховдлын цус харвалтанд хүргэж хүүхдийн тархины хөгжил саатах, унах татах эрсдэлүүдийг дагуулдаг. Хэт бага жинтэй дутуу төрсөн нярайг энэхүү эрсдэлээс сэргийлж эмнэлэгт хянаж, эмийн эмчилгээ хийдэг. Дэлгэрэнгүй: McCrea, H. J., & Ment, L. R. (2008). The diagnosis, management, and postnatal prevention of intraventricular hemorrhage in the preterm neonate. Clinics in perinatology, 35(4), 777-792.de Bijl-Marcus, K. A., Brouwer, A. J., de Vries, L. S., & van Wezel-Meijler, G. (2017). The effect of head positioning and head tilting on the incidence of intraventricular hemorrhage in very preterm infants: a systematic review. Neonatolo
2020-02-10
16 min
Sexy Science Project
Nudge 31. Let's become wealthy as a Stay-at-Home Mom
С. Болор Канад Монголын худалдааны танхимын үүсгэн байгуулагч. Канадын нийслэл хотноо өдгөө амьдардаг бөгөөд Польш, Америк, Канадыг дамжин их сургууль, магистрын зэрэг, ажлын туршлагаа хуримтлуулжээ. Түүний хэрхэн засгийн газрын шалгалт өгч Польш явсан түүхээс эхлээд Америкад сурч, ажиллаж байхдаа элэг нэгт Монголчууддаа татварын асуудлыг нь шийдэж өгдөг байсан түүх нь сэтгэл дулаацуулам.
2019-12-26
1h 23
Sexy Science Project
Nudge 30. Don’t go back and second guess yourself
Naila Ramji бол Канадын Оттавагийн Их Сургуулийн харъяа эмнэлэгт судлаач, эх барих эмэгтэйчүүдийн эмч. Тэрбээр Харвардын Их Сургуулиас бакалаврын зэргээ авч Канад эх орондоо эргэн ирж Mcgill-н Их Сургуульд эмэгтэйчүүдийн эмчээр мэргэшсэн. Одоогоор судалгаа шинжилгээний ажил хийхийн хажуугаар Колумбиагийн Их Сургуульд эчнээгээр магистрын зэргээ авахаар суралцаж байна.
2019-12-17
23 min
Sexy Science Project
49. Achievements of IVF
Үр шилжүүлэн суулгах эмчилгээ үүсч хөгжсөн өнгөрсөн 40 жилийн ололт амжилт, маргаантай асуудал, шинжлэх ухааны ач холбогдлын талаар эх барих эмэгтэйчүүдийн эмч Нандин-Эрдэнэ товч танилцуулна. Дэлгэрэнгүйг: Niederberger, C., Pellicer, A., Cohen, J., Gardner, D. K., Palermo, G. D., O’Neill, C. L., ... & Schoolcraft, W. B. (2018). Forty years of IVF. Fertility and sterility, 110(2), 185-324.
2019-10-18
20 min
Sexy Science Project
Nudge 29. Practice more surgery when you're young
Б. Оюунгэрэл Шанхай хотноо Ерөнхий мэс заслын чиглэлээр докторын зэргээ хамгаалахаар суралцаж байна. Долоо хоногт 50 хагалгаа хийдэг түүний Шанхай хот дахь амьдрал, энэ хотод хэрхэн анагаахын чиглэлээр суралцаж болох боломжууд, онцлогийн талаар ярилцлаа.
2019-10-09
56 min
Sexy Science Project
48. Antibiotic-resistant threats in Mongolia
Антибиотикт тэсвэрт чанар Монголд аюулын харанга дэлдэж байна. Олон хүн үүний улмаас сепсис болж, ямар ч эмчилгээ нөлөөлөхгүй байсаар эмнэлгийн орон дээр нас барж байна. Метициллинд тэсвэртэй алтлаг стафилокок (MRSA) бактер өргөн хэрэглээний антибиотикт тэсвэртэй ба Улаанбаатар хотод хийсэн судалгаагаар жилээс жилд ихэсч байгаа нь тодорхой болжээ. Дэлгэрэнгүй: Nair, R., Hanson, B. M., Kondratowicz, K., Dorjpurev, A., Davaadash, B., Enkhtuya, B., ... & Smith, T. C. (2013). Antimicrobial resistance and molecular epidemiology of Staphylococcus aureus from Ulaanbaatar, Mongolia. PeerJ, 1, e176.
2019-07-19
10 min
Sexy Science Project
Nudge28. Keep in touch!
Ч. Гоомарал Канадад анх 16 насандаа ирээд өдгөө дэлхийн хамгийн том банкнуудын нэг RBC буюу Royal Bank of Canada-д хөрөнгө оруулалтын мэргэжилтэн хийдэг. Тэрбээр Канад орны эрүүл мэндийн системийг үйлчилгээ, эрүүл мэндийн даатгал ард иргэдэд нь хэрхэн хүрч үйлчилдэг тухай, Монгол хүүхдийн эмчилгээний зардалд Канадаас мөнгө босгож байсан жишээ болон Канадууд хэрхэн өөрсдийн зугаа цэнгэлийг хүүхдийн эрүүл мэнд, нийгмийн сайн сайханд зориулсан үйл болгож хувиргаж чаддаг талаар ярилцах болно.
2019-07-08
44 min
Sexy Science Project
47.Preventive methods of breast cancer
Хөхний хорт хавдраас хэрхэн сэргийлэх, эрсдэлт хүчин зүйлийн талаарх тойм судалгааг танилцуулна. Дэлгэрэнгүйг: Sun, Y. S., Zhao, Z., Yang, Z. N., Xu, F., Lu, H. J., Zhu, Z. Y., ... & Zhu, H. P. (2017). Risk factors and preventions of breast cancer. International journal of biological sciences, 13(11), 1387.
2019-07-02
08 min
Sexy Science Project
Nudge26. Slowly but surely
Канадын Оттава эмнэлгийн судалгааны хүрээлэнд ажилладаг биостатистикч, эмч Маритай хийсэн ярилцлагыг сонордуулж байна. Зарчимч, зорилготой байж чадвал заавал яарах хэрэггүй, судалгаа гэдэг бол цаг их ордог ч өгөөж ихтэй ажил.
2019-06-26
26 min
Sexy Science Project
46. Indications for the thyroid surgery
Бамбай булчирхайн томролын үеийн мэс заслын заалтын тухай ярилцна. Дэлгэрэнгүйг:Bartsch, D. K., Luster, M., Buhr, H. J., Lorenz, D., Germer, C. T., & Goretzki, P. E. (2018). Indications for the surgical management of benign goiter in adults. Deutsches Ärzteblatt International, 115(1-2), 1.
2019-06-17
07 min
Sexy Science Project
45. Probiotics as a safe and effective approach for recurrent vulvovaginal candidiasis
Сүүний хүчлийн бактер, лактоферринийг үтрээний мөөгөнцрийн үед хавсарган хэрэглэснээр дахилтыг сэргийлэх магадлалтай. Дэлгэрэнгүйг: Russo, R., Superti, F., Karadja, E., & De Seta, F. (2019). Randomised clinical trial in women with Recurrent Vulvovaginal Candidiasis: Efficacy of probiotics and lactoferrin as maintenance treatment. Mycoses, 62(4), 328-335.
2019-06-03
08 min
Sexy Science Project
Nudge 23. Fundamental elements of life
Конго улсын уурхайчин гэр бүлээс гаралтай тэрбээр хүүхдийн эмч, лектор, тасгийн эрхлэгч, судлаач гээд эмч мэргэжилтэй хүний авирч болох бүх шатаар олон улс дамжин өгссөн түүний амьдрал эх орных нь түүхтэй нягт холбоотой.
2019-05-14
30 min
Sexy Science Project
44. Furuncle treatment and antimicrobial resistance
Хатигны үүсгэгч, эмчилгээний талаар ярьна. Дэлгэрэнгүй: van Bijnen, E. M., Paget, W. J., den Heijer, C. D., Stobberingh, E. E., Bruggeman, C. A., & Schellevis, F. G. (2014). Primary care treatment guidelines for skin infections in Europe: congruence with antimicrobial resistance found in commensal Staphylococcus aureus in the community. BMC family practice, 15(1), 175.
2019-03-21
07 min
Sexy Science Project
43. What to do with herpes labialis?
Өмнө нь вирусээр халдварлаж байсан ч жирэмслэлт, төрөлтийн үед ямар нэг шинж тэмдэг үгүй бол онцгой эмчилгээ шаардагдахгүй. Хомхойтсон бол ацикловиртой тос түрхэж, эрт үед нь эмчилгээ эхэлбэл, эдгэрэх явц хурдасдаг. Дэлгэрэнгүйг:Arduino, P. G., & Porter, S. R. (2008). Herpes Simplex Virus Type 1 infection: overview on relevant clinico‐pathological features. Journal of oral pathology & medicine, 37(2), 107-121.Whitley, R., Arvin, A., Prober, C., Corey, L., Burchett, S., Plotkin, S., ... & Sumaya, C. (1991). Predictors of morbidity and mortality in neonates with herpes simplex virus infections. New England Journal of Medicine, 324(7), 450-454.
2019-02-19
07 min
Sexy Science Project
Nudge22. Choose to see the good!
Туркээс 10 гаруй жилийн өмнө Канадад ирж суурьшсан нийгмийн сэтгэл судлаач өөрийн эх орондоо докторын зэрэг хамгаалсаны дараа хэрхэн Канадад их сургуулийн багшийн ажилд тэнцэж орсон, хэрхэн Англи хэл сурсан болон амьдралынхаа талаар хуваалцна.
2019-02-11
33 min
Sexy Science Project
42. Pay attention to your source of food
Хамгийн тохиромжтой нүүрс усны хэрэглээ нь өдөрт нийт илчлэгийн 50-55%-ийг эзэлж байвал нас барах эрсдэл хамгийн бага байсан байна.Дэлгэрэнгүйг: Seidelmann, S. B., Claggett, B., Cheng, S., Henglin, M., Shah, A., Steffen, L. M., ... & Solomon, S. D. (2018). Dietary carbohydrate intake and mortality: a prospective cohort study and meta-analysis. The Lancet Public Health, 3(9), e419-e428.
2019-02-03
09 min
Sexy Science Project
Nudge21. Don't Just Think, Act!
О. Уламнэмэх Германы Мюнхен хотын зүрхний төвийн судлаач эмч, эрчимт эмчилгээний тасгийн дотрын эмч, түргэний эмч. Хором мөчөөр хэмжигддэг түүний ажил ачаалал ихтэй ч эрдэнэт хүний амийг олон жил суралцаж, хөдөлмөрлөж ирсэн мэдлэгээ ашиглаж, хормын төдийд самбаачлан аварч чаддаг болохоор юунаас ч илүү үнэ цэнэтэй. Үүний зэрэгцээ Германы Эрдмийн Солилцооны хөтөлбөр DAAD байгууллагаас санхүүжилт авч Монголдоо микробиологийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.
2019-01-28
31 min
Sexy Science Project
41. Suicidal ideation among Mongolian adolescents
Монгол судлаач Columbia Их Сургуулийнхантай хамтран хот хөдөөгийн 5 мянга гаруй 12-15 насны хүүхдэд хийсэн судалгаагаар өсвөр үеийнхний 10 хүүхэд тутмын нэг нь амиа хорлох талаар бодож үзсэн, улмаар амиа хорлох оролдлого хийж үзсэн хэмээн хариулсан байна. Davaasambuu, S., Batbaatar, S., Witte, S., Hamid, P., Oquendo, M. A., Kleinman, M., ... & Gould, M. (2017). Suicidal plans and attempts among adolescents in Mongolia. Crisis.
2019-01-18
10 min
Sexy Science Project
Nudge20. Developing professional knowledge with greater depth
Э. Ундрах-Эрдэнэ Канадын нийслэл хотноо байрлах Оттавагийн Их Сургуулийн эмнэлгийн радиологийн тасгийн fellow эмч. Тэрээр Монголд дутагдалтай байдаг нарийн мэргэжлийн мэдрэлийн дүрс оношлогоогоор мэргэшихээр Канадыг зорин ирсэн билээ. Түүний Канадад хэрхэн өөрийн эрүүл хайгуулын дүнд амжилттайгаар ажилд орсон, Монгол Канадын радиологийн тасгийн үйл ажиллагааны ялгаа, ажлын онцлогийнх нь талаар ярилцлаа.
2019-01-03
30 min
Sexy Science Project
Nudge19. Learning a new language enhances medical career opportunities
Г. Ариунаа мэдээгүйжүүлэгч эмчээр Франц улсад ажилласан туршлагатай. Түүний Франц улс руу хэрхэн резидент эмчээр явсан, очиж ажиллах боломжууд болон Монгол Францын анестезиологи, эрүүл мэндийн салбарын хоорондын ялгааны тухай ярилцлаа.
2018-12-23
26 min
Sexy Science Project
40. The safest level of alcohol consumption is zero
Архидалт Монголд эрэгтэйчүүдийн дунд 70 хүртэлх хувийг эзэлж байна. Сүрьеэ, замын осол гэмтэл, өөрийгөө болон бусдыг гэмтээх нь дэлхий дахинаа архины гол хор уршиг болж гарч ирчээ. Дэлгэрэнгүйг: Griswold, M. G., Fullman, N., Hawley, C., Arian, N., Zimsen, S. R., Tymeson, H. D., ... & Abate, K. H. (2018). Alcohol use and burden for 195 countries and territories, 1990–2016: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2016. The Lancet, 392(10152), 1015-1035.
2018-12-20
07 min
Sexy Science Project
Nudge18. Never too young to serve Mongolia
З. Анударь өдгөө Канадын McGill-н Их Сургуулийн анагаахын факультетийн оюутан бөгөөд Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв эмнэлгийг өөрийн сургуультайгаа холбон Канад Монгол хоёр орны эмнэл зүйн харилцааны гүүрийг бэхжүүлж явна.
2018-12-09
27 min
Sexy Science Project
39. Can high dose folic acid prevent pre-eclampsia?
Фолийн хүчил ургийн мэдрэлийн сувгийн гаж хөгжлөөс сэргийлдэг нь батлагдсан. Харин жирэмсэн эхийн манас таталтын урьдал үеэс сэргийлж чаддаг уу?Дэлгэрэнгүйг:Wen, S. W., White, R. R., Rybak, N., Gaudet, L. M., Robson, S., Hague, W., ... & Wells, G. (2018). Effect of high dose folic acid supplementation in pregnancy on pre-eclampsia (FACT): double blind, phase III, randomised controlled, international, multicentre trial. bmj, 362, k3478.
2018-12-06
10 min
Sexy Science Project
Nudge17. Thriving as a Hazara young professional
Ёвролт 17-доо өөрийгөө Монголоор овоглож явдаг микробилогич Хазара Канад охинтой хийсэн ярилцлагыг толилуулж байна. Nooria Poldia works at Biotherapeutics Manufacturing Centre in Ottawa Hospital Research Institute.
2018-11-28
24 min
Sexy Science Project
38. How to check the evidence for pharmaceuticals
Эргэлзээтэй эмийг хэрхэн шалгах вэ? энэ асуултанд ЗХУ-н үе эх нялхсын эмчилгээ үйлчилгээний сонголтыг хэрхэн хийдэг байсныг тайлбарлан хариулахыг оролдлоо.Дэлгэрэнгүйг: Danichevski, K., McKee, M., & Balabanova, D. (2008). Prescribing in maternity care in Russia: the legacy of Soviet medicine. Health Policy, 85(2), 242-251.
2018-11-23
18 min
Sexy Science Project
37. Maternal mortality 25 years ago
Өдгөө 100 мянган төрөлтөнд 20 байгаа эхийн эндэгдэл 1985-1992 онд 120-204 хооронд хэлбэлзэж байв. Дэлгэрэнгүйг: Strickland, S. S. (1993). Human nutrition in Mongolia: Maternal mortality and rickets. Nomadic Peoples, 231-239.
2018-11-14
07 min
Sexy Science Project
36. Laughter as medicine
"Инээгээрэй, эгэл биш юм шүү энэ инээд" гээд дуу байдаг. Инээд үнэхээр эгэл биш эмчилгээ болдогийг шинжлэх ухаан тайлсаар байна. Дэлгэрэнгүйг:Noureldein, M. H., & Eid, A. A. (2017). Homeostatic effect of laughter on diabetic cardiovascular complications: The myth turned to fact. diabetes research and clinical practice.
2018-10-29
09 min
Sexy Science Project
35. The reality of universal health coverage
Монголчууд бараг бүгдээрээ буюу 97.7% нь улсынхаа эрүүл мэндийн даатгалын системд хамрагдаж, хотол олноороо санаа зоволтгүйгээр эмнэлэгт үзүүлж чаддаг юм шиг ойлгогддог. Гэвч бодит байдал хэр зөрүүтэй вэ? Дэлэгэрэнгүйг:Dugee, O., Palam, E., Dorjsuren, B., & Mahal, A. (2018). Who is bearing the financial burden of non-communicable diseases in Mongolia?. Journal of global health, 8(1).
2018-10-18
08 min
Sexy Science Project
34. Sleep deprivation is detrimental
Өнөөдрийн нойр дутуу хоносон чинь таны эрүүл мэнд, хөдөлмөрийн бүтээмж, оюун ухааныг хэрхэн хордуулдагийг мэдэх үү? Дэлгэрэнгүйг:Krause, A. J., Simon, E. B., Mander, B. A., Greer, S. M., Saletin, J. M., Goldstein-Piekarski, A. N., & Walker, M. P. (2017). The sleep-deprived human brain. Nature Reviews Neuroscience, 18(7), 404.
2018-10-08
09 min
Sexy Science Project
33. Lactic acid bacteria in mediating the effects of the gut microbiota in obesity
Хоол боловсруулах замын бичил биетийн бүрдэлд сүүний хүчлийн бактер буюу цагаан идээ хэрэглэснээр хэрхэн нөлөөлж таргалалттай тэмцэх вэ? Дэлгэрэнгүйг:Tsai, Y. T., Cheng, P. C., & Pan, T. M. (2014). Anti-obesity effects of gut microbiota are associated with lactic acid bacteria. Applied microbiology and biotechnology, 98(1), 1-10.
2018-09-23
14 min
Sexy Science Project
32. Nobel prize for mechanisms of autophagy
Аутофаги буюу эсийн өөрөө өөрөөсөө идэх механизм нь өлссөн үед идэвхиждэг бөгөөд мацаг барих үед ид шидээ үзүүлж эхэлдэг. Энэ механизмыг насаараа судалсан хүн Нобелийн шагнал авсанаар аутофаги анхаарлын төвд оржээ. Дэлгэрэнгүйг:Rubinsztein, D. C., & Frake, R. A. (2016). Yoshinori Ohsumi's Nobel Prize for mechanisms of autophagy: from basic yeast biology to therapeutic potential. The journal of the Royal College of Physicians of Edinburgh, 46(4), 228-233.
2018-08-31
07 min
Sexy Science Project
31. Inadequate knowledge of burn risks in Mongolia
Зуун хувь сэргийлж болох авч Монголд 4-5 хүүхэд тутмын нэг нь ахуйн орчинд түлэгдэж байна. Ихэн тохиолдол нь халуун хоол, цайнаас болж түлэгддэг боловч, эцэг эхчүүдийн түлэгдэлтээс хамгаалах мэдлэг нэн доогуур байгаа нь энэ судалгаагаар тогтоогдсон. Дэлгэрэнгүйг:Khandarmaa, T. O., Harun-Or-Rashid, M., & Sakamoto, J. (2012). Risk factors of burns among children in Mongolia. Burns, 38(5), 751-757.
2018-08-17
10 min
Sexy Science Project
30. Device-associated infections in hospitals of Mongolia
Эмнэлгийн багаж хэрэгслээс үүдэлтэй эмнэлгийн дотоод орчны халдвар манайд олон улсын төвшинөөс давсан үзүүлэлттэй байна. Энэ эмгэнэлт байдлыг тодорхойлж, мэдээлсэн чухал өгүүлэлтэй танилцана. Дэлгэрэнгүйг:Ider, B. E., Baatar, O., Rosenthal, V. D., Khuderchuluun, C., Baasanjav, B., Donkhim, C., ... & Sodnomdarjaa, B. (2016). Multicenter study of device-associated infection rates in hospitals of Mongolia: Findings of the International Nosocomial Infection Control Consortium (INICC). American journal of infection control, 44(3), 327-331.
2018-07-31
07 min
Sexy Science Project
29. Mongolia lacks resources to address echinococcoses
Эхинококк буюу бэтэг, малд эргүү өвчин Монголд хөгжиж буй орнуудыг төлөөлөхүйц хэмжээнд их байна. Энэ өвчний оношлогооны хэрэгслийг сайжруулах шаардлага тулгараад байна.Ito, A., & Budke, C. M. (2015). The present situation of echinococcoses in Mongolia. Journal of helminthology, 89(6), 680-688.
2018-07-11
11 min
Sexy Science Project
28. Inequality in primary health care Mongolia
Хөдөөд чинээлэг, хотод чадуу давхаргынхан анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээнд түлхүү хамрагдаж байна. Өрх, сумын эмнэлэг үнэ төлбөргүй гэсэн ч бүх нийтийг хамарч чадахгүй байсаар байна. Дэлгэрэнгүйг: Dorjdagva, J., Batbaatar, E., Svensson, M., Dorjsuren, B., Batmunkh, B., & Kauhanen, J. (2017). Free and universal, but unequal utilization of primary health care in the rural and urban areas of Mongolia. International journal for equity in health, 16(1), 73.
2018-06-26
10 min
Sexy Science Project
27. Air cleaners for pregnant mothers in Ulaanbaatar
Утаагаа бууруулж чадахгүй байгаа Улаанбаатарт төрж гарч ирэх нялх үрсээ хамгаалж гэртээ агаар цэвэршүүлэгч ашиглахаас өөр арга алга. Эх үүсвэртэй тэмцэхгүйгээр утааг нь цэвэршүүлээд аргаа барж байна даа бид. Дэлгэрэнгүйг:Barn, P., Gombojav, E., Ochir, C., Laagan, B., Beejin, B., Naidan, G., ... & Janssen, P. A. (2018). The effect of portable HEPA filter air cleaners on indoor PM2. 5 concentrations and second hand tobacco smoke exposure among pregnant women in Ulaanbaatar, Mongolia: The UGAAR randomized controlled trial. Science of the Total Environment, 615, 1379-1389.
2018-06-12
08 min
Sexy Science Project
26. Expand syphilis screening in Mongolia
Монголд төрөлхийн тэмбүүтэй нярайн төрөлт их хэвээр байна. Хэдэн амьгүй төрөлт, нярайн эндэгдэл төрөлхийн тэмбүүнээс шалтгаалдаг бол? Дэлгэрэнгүйг:Enkhbat, E., Korenromp, E. L., Badrakh, J., Zayasaikhan, S., Baya, P., Orgiokhuu, E., ... & Mahiané, G. (2018). Adult female syphilis prevalence, congenital syphilis case incidence and adverse birth outcomes, Mongolia 2000–2016: Estimates using the Spectrum STI tool. Infectious Disease Modelling, 3, 13-22.
2018-06-05
07 min
Sexy Science Project
25. Effect of vitamin D on tuberculosis treatment
Витамин Д-г сүрьеэгийн эмчилгээний үед нэмэлтээр өгөхөд цэрийн шинжилгээнд онцын өөрчлөлт гарахгүй ч тодорхой гентэй хүмүүст нөлөөлөх магадлалтай. Дэлгэрэнгүйг:Ganmaa, D., Munkhzul, B., Fawzi, W., Spiegelman, D., Willett, W. C., Bayasgalan, P., ... & Xenakis, T. (2017). High-Dose Vitamin D3 during Tuberculosis Treatment in Mongolia. A Randomized Controlled Trial. American journal of respiratory and critical care medicine, 196(5), 628-637.
2018-05-26
07 min
Sexy Science Project
24. Sitting for more than 6 hours during leisure time leads to the higher death rate.
Ажил дээрээ сууж сууж ирээд, гэртээ зурагтныхаа өмнө бас суусаар л байдаг уу? Тэгвэл танд үхлийн аюул заналхийлж байна.Дэлгэрэнгүйг:Patel, A. V., Bernstein, L., Deka, A., Feigelson, H. S., Campbell, P. T., Gapstur, S. M., ... & Thun, M. J. (2010). Leisure time spent sitting in relation to total mortality in a prospective cohort of US adults. American journal of epidemiology, 172(4), 419-429.
2018-05-10
07 min
Sexy Science Project
23. Acute hepatitis in Mongolia
Элэгний хурц үрэвсэл Монголд хэр тархалттай байна вэ? Дэлгэрэнгүйг: Tsatsralt‐Od, B., Primadharsini, P. P., Nishizawa, T., Ohnishi, H., Nagashima, S., Takahashi, M., ... & Okamoto, H. (2018). Distinct changing profiles of hepatitis A and E virus infection among patients with acute hepatitis in Mongolia: The first report of the full genome sequence of a novel genotype 1 hepatitis E virus strain. Journal of medical virology.
2018-05-02
05 min
Sexy Science Project
22. Adverse effects of childhood overweight are reduced by remission of overweight before puberty
Hэгэнт таргалаад эхэлсэн хүүхэдтэй бол эрт биеийн жинг нь хэвийн хэмжээнд барих тусам ирээдүйд чихрийн шижнээр өвөх магадлал төдий чинээ буурдаг. Дэлгэрэнгүйг:BJERREGAARD, Lise G., et al. Change in Overweight from Childhood to Early Adulthood and Risk of Type 2 Diabetes. New England Journal of Medicine, 2018, 378.14: 1302-1312.
2018-04-20
06 min
Sexy Science Project
21. Regular jogging exercise corresponds to 1 year younger bone marrow
Дугуй унах, гүйх хоёрын аль нь илүү ашигтай вэ? Долоо хоногт 9 км-с дээш тогтмол гүйж заншвал таны яс нэг насаар залуужиж байх болно. Дэлгэрэнгүйг: Belavy, D. L., Quittner, M. J., Ridgers, N. D., Shiekh, A., Rantalainen, T., & Trudel, G. (2018). Specific Modulation of Vertebral Marrow Adipose Tissue by Physical Activity. Journal of Bone and Mineral Research.
2018-04-09
07 min
Sexy Science Project
20. A third contributor to cancer
Хавдрын эсийн хяналтгүй хуваагдал орчны ба удамшлын нөлөөнөөс гадна ДНХ-ийн репликацийн үед санамсаргүйгээр мутаци үүссэнээс болдог. Дэлгэрэнгүйг:Tomasetti, C., Li, L., & Vogelstein, B. (2017). Stem cell divisions, somatic mutations, cancer etiology, and cancer prevention. Science, 355(6331), 1330-1334.
2018-03-22
07 min
Sexy Science Project
19. Prepregnancy and early gestation: Critical window of opportunity
Төрөх нярайн биеийн жин жирэмсэний аль үеийн жин нэмэгдэлтэй илүү холбоотой бол? Жирэмслэхээс өмнөх үеийн болон жирэмсэний эхний 3 сарын эхийн жин төрөх нярайн жинг тодорхойлдог байна. Дэлгэрэнгүйг:Retnakaran, R., Wen, S. W., Tan, H., Zhou, S., Ye, C., Shen, M., ... & Walker, M. C. (2018). Association of Timing of Weight Gain in Pregnancy With Infant Birth Weight. JAMA pediatrics, 172(2), 136-142.
2018-03-14
06 min
Sexy Science Project
18. Rising trends in child obesity in Asia
Өнгөрсөн 40 жилийн хугацаанд хийгдсэн 2400 гаруй судалгааг нэгтгэн хүүхдийн таргалалт хэрхэн өөрчлөгдөж байгааг судалсан байна. Азийн орнуудад сүүлийн жилүүдэд тарган хүүхдийн тоо илт өсчээ. Дэлгэрэнгүйг: Abarca-Gómez, L., Abdeen, Z. A., Hamid, Z. A., Abu-Rmeileh, N. M., Acosta-Cazares, B., Acuin, C., ... & Agyemang, C. (2017). Worldwide trends in body-mass index, underweight, overweight, and obesity from 1975 to 2016: a pooled analysis of 2416 population-based measurement studies in 128· 9 million children, adolescents, and adults. The Lancet, 390(10113), 2627-2642.
2018-03-11
07 min
Sexy Science Project
17. Maternal education: prevention strategy for child developmental delay in Mongolia
Монгол хүүхдийн хөгжилд боловсрол, эхийн сэтгэл санааны байдал шийдвэрлэх нөлөөтэй. Дэлгэрэнгүйг: Dagvadorj, A., Ganbaatar, D., Balogun, O. O., Yonemoto, N., Bavuusuren, B., Takehara, K., ... & Akahira-Azuma, M. (2018). Maternal socio-demographic and psychological predictors for risk of developmental delays among young children in Mongolia. BMC pediatrics, 18(1), 68.
2018-03-02
07 min
Sexy Science Project
16. Gender stereotype begins at a younger age
Охид 6 наснаас эхлэн өөрсдийгөө хөвгүүдээс илүү байж чадахгүй гэж бодож эхэлдэг. Дэлгэрэнгүйг: Bian, L., Leslie, S. J., & Cimpian, A. (2017). Gender stereotypes about intellectual ability emerge early and influence children’s interests. Science, 355(6323), 389-391.
2018-02-21
06 min
Sexy Science Project
15. Less carbohydrate and more fats
Өөхний хэрэглээг хязгаарлах зөвлөмжийг няцааж, мах сүүгээ сайн зооглож, нүүрс усны хэрэглээгээ багасгавал зүрх судасны өвчнөөс сэргийлэх магадлалтай гэсэн 2017 оны хамгийн их шуугиан тарьсан өгүүллийг танилцуулж байна. Дэлгэрэнгүйг:Dehghan, M., Mente, A., Zhang, X., Swaminathan, S., Li, W., Mohan, V., ... & Amma, L. I. (2017). Associations of fats and carbohydrate intake with cardiovascular disease and mortality in 18 countries from five continents (PURE): a prospective cohort study. The Lancet, 390(10107), 2050-2062.
2018-02-09
08 min
Sexy Science Project
14. Daily meditation practices lead to improved telomerase activity
Теломеразын нээлтээр ирээдүйд хүний хөгшрөлтийг зогсоох, эсвэл хавдрын эсийг идэвхигүйжүүлэх эмчилгээний асар том боломж байна гэж шуугицгааж байна. Бясалгал хийснээр теломераз идэвхижих үү гэдгийг эмнэл зүйн туршилт судалгаагаар туршжээ. Дэлгэрэнгүйг: Lavretsky, H., Epel, E. S., Siddarth, P., Nazarian, N., Cyr, N. S., Khalsa, D. S., ... & Irwin, M. R. (2013). A pilot study of yogic meditation for family dementia caregivers with depressive symptoms: effects on mental health, cognition, and telomerase activity. International journal of geriatric psychiatry, 28(1), 57-65.
2018-02-01
06 min
Sexy Science Project
13. Effect of training healthcare staff on breastfeeding outcomes
Хөхөөр хоолллох нь нярайн авах ёстой шим тэжээлийг бүрэн хангаад зогсохгүй эх үрийн холбоог нягтруулж, бие ба сэтгэхүйн эрүүл мэнд, эдийн засгийн хувьд асар их үр ашигтай нь хэдийнээ тодорхой болсон билээ. Харин эмнэлгийн ажилтнуудад сургалт явуулсанаар хөхөөр хооллолтыг нийтээр нь нэмэгдүүлж чадах уу? Дэлгэрэнгүйг: Balogun, O. O., Dagvadorj, A., Yourkavitch, J., da Silva Lopes, K., Suto, M., Takemoto, Y., ... & Ota, E. (2017). Health Facility Staff Training for Improving Breastfeeding Outcome: A Systematic Review for Step 2 of the Baby-Friendly Hospital Initiative. Breastfeeding Medicine, 12(9), 537-546.
2018-01-18
08 min
Sexy Science Project
12. Macrosomia can create a vicious cycle
Монголд том жинтэй төрсөн нярайг борогшуун, бадриун, их эр хэмээн өхөөрддөг. Гэтэл 4000г-с дээш жинтэй төрсөн нярай эхэд болон өөртөө ямаршуу сөрөг үр дагавар авчирдагийг та сонирхож үзсэн үү? Дэлгэрэнгүйг: Koyanagi, A., Zhang, J., Dagvadorj, A., Hirayama, F., Shibuya, K., Souza, J. P., & Gülmezoglu, A. M. (2013). Macrosomia in 23 developing countries: an analysis of a multicountry, facility-based, cross-sectional survey. The Lancet, 381(9865), 476-483.
2018-01-09
11 min
Sexy Science Project
11. Could AI replace doctor's diagnosis?
Хиймэл оюун ухаан эмчийн оронд онош тавьж чадахуу? Дэлхийг шуугиулж байгаа энэ асуултанд Голландын судалгааны баг хариулахыг оролджээ. Дэлгэрэнгүйг: Bejnordi, B. E., Veta, M., van Diest, P. J., van Ginneken, B., Karssemeijer, N., Litjens, G., ... & Geessink, O. (2017). Diagnostic Assessment of Deep Learning Algorithms for Detection of Lymph Node Metastases in Women With Breast Cancer. Jama, 318(22), 2199-2210.
2017-12-30
10 min
Sexy Science Project
10. Weight loss is sufficient to achieve remission of type 2 diabetes
Олдмол чихрийн шижинтэй хүн биеийн жингээ хассанаар чихрийн шижингээ дахиулахгүй байх боломж бүрэн бий. Дэлгэрэнгүйг: Lean, M. E., Leslie, W. S., Barnes, A. C., Brosnahan, N., Thom, G., McCombie, L., ... & Rodrigues, A. M. (2017). Primary care-led weight management for remission of type 2 diabetes (DiRECT): an open-label, cluster-randomised trial. The Lancet.
2017-12-25
09 min
Sexy Science Project
9. Sleep well to improve your learning efficiency
Гүн нойронд автаж, чимээгүй орчинд сайн амарч чадвал тархин дахь мэдрэлийн эсийн дохиоллууд эрчимжиж, сурах чадвар тань дээшилнэ. Судалгааны дэлгэрэнгүйг: Fattinger, S., de Beukelaar, T. T., Ruddy, K. L., Volk, C., Heyse, N. C., Herbst, J. A., ... & Huber, R. (2017). Deep sleep maintains learning efficiency of the human brain. Nature communications, 8, 15405.
2017-12-19
06 min
Sexy Science Project
8. Fruit and vegetable results in improvements to psychological well-being
Жимс ногоо идвэл биеийн жингээ хадгалахаас өөрөөр ямар ашигтай вэ? Сэтгэл санааны байдалд эерэгээр нөлөөлж, эрч хүчтэй идэвхитэй болдог гэнэ шүү. Дэлгэрэнгүйг:Conner, T. S., Brookie, K. L., Carr, A. C., Mainvil, L. A., & Vissers, M. C. (2017). Let them eat fruit! The effect of fruit and vegetable consumption on psychological well-being in young adults: A randomized controlled trial. PloS one, 12(2), e0171206.
2017-12-11
08 min
Sexy Science Project
7. How to tell child gender by woman's blood pressure
Хүүхдийн хүйсийг жирэмслэхээс өмнө биологийн аргаар зохицуулах шинэ үүд хаалгыг нээж өгч байж магадгүй нэгэн сонирхолтой судалгааг танилцуулна. Дэлгэрэнгүйг: Retnakaran, R., Wen, S. W., Tan, H., Zhou, S., Ye, C., Shen, M., ... & Walker, M. C. (2017). Maternal blood pressure before pregnancy and sex of the baby: a prospective preconception cohort study. American journal of hypertension, 30(4), 382-388.
2017-12-04
06 min
Sexy Science Project
6. Multimicronutrient can prevent low birth weight
Бага жинтэй нярай өвчинд өртөмтгий, өсөлт хөгжлийн хоцрогдлын эрсдэл ихтэй байдаг. Үүнийг энгийн нэгэн жирэмсэний үеийн мултивитамин хэрэглэснээр сэргийлэх боломжтой талаар ярилцна. Дутуу нярай гэж андуурч ярьсан хэсэг байгаа тул дутуу жинтэй нярай гэж залруулан сонсно уу. Иш таталтыг: da Silva Lopes, K., Ota, E., Shakya, P., Dagvadorj, A., Balogun, O. O., Peña-Rosas, J. P., ... & Mori, R. (2017). Effects of nutrition interventions during pregnancy on low birth weight: an overview of systematic reviews. BMJ Global Health, 2(3), e000389.
2017-11-28
07 min
Sexy Science Project
5. Cost-effective and high-level coverage tool that assists child development
Хүүхдийн танин мэдэхүйн хөгжлийг дэмжиж өгдөг, өртөг хямд, өргөн хүрээг хамрах боломжтой Монголд дэлгэрсэн нэгэн гайхалтай хэрэгслийн талаар ярицлна. Танилцуулсан өгүүллийн дэлгэрэнгүйг: Dagvadorj, A., Nakayama, T., Inoue, E., Sumya, N., & Mori, R. (2017). Cluster randomised controlled trial showed that maternal and child health handbook was effective for child cognitive development in Mongolia. Acta Paediatrica.
2017-11-24
10 min
Sexy Science Project
4. Meat, milk and cardiovascular disease
Монголчуудын үндсэн хүнс болох мах, сүүг хэрэглээд байвал зүрх судасны өвчнөөр өвдөх магадлал ихсэх үү гэсэн асуултанд хариулт хайна. Танилцуулсан өгүүллийн дэлгэрэнгүйг: Li, X. S., Obeid, S., Klingenberg, R., Gencer, B., Mach, F., Räber, L., ... & Miranda, M. X. (2017). Gut microbiota-dependent trimethylamine N-oxide in acute coronary syndromes: a prognostic marker for incident cardiovascular events beyond traditional risk factors. European heart journal, 38(11), 814-824.
2017-11-17
09 min
Sexy Science Project
3. Parents smoking leads to child’s hospital admission
Монголд эцэг эх нь гэртээ тамхи татсанаас болоод хүүхдийн хатгаагаар эмнэлэгт хэвтэх нь эмгэнэлтэй хэмжээнд хүртэл ихэсч байна. Энгийн зүйл шиг хэрнээ хүүхдэд дэндүү хор уршигтай энэ байдлын талаар ярилцна. Дэлгэрэнгүйг:Dagvadorj, A., Ota, E., Shahrook, S., Olkhanud, P. B., Takehara, K., Hikita, N., ... & Nakayama, T. (2016). Hospitalization risk factors for children’s lower respiratory tract infection: A population-based, cross-sectional study in Mongolia. Scientific Reports, 6, 24615.
2017-11-11
12 min
Sexy Science Project
2. Cesarean section and gut microbiome
Монголчуудын хэлж заншсанаар "хийсвэр хагалгаа"-гаар төрсөн хүүхэд эхээс үрд дамжих бактериудын нөлөөгөөр хэрхэн өөрчлөгдөж болох вэ гэдгийг ярилцна. Судалгааны дэлгэрэнгүйг: Sharon, G., Sampson, T. R., Geschwind, D. H., & Mazmanian, S. K. (2016). The central nervous system and the gut microbiome. Cell, 167(4), 915-932.
2017-11-09
12 min
Sexy Science Project
1. Intro and MORBAS
Эхний дугаарт Монгол хүүхдийн хөгжлийн түргэвчилсэн сорилын хүчин төгөлдөр байдлыг тодорхойлсон өөрийн хэвлүүлсэн судалгааны ажлаа танилцуулж байна.Өгүүллийн дэлгэрэнгүйг доорх иш таталтаас:Dagvadorj, A., Takehara, K., Bavuusuren, B., Morisaki, N., Gochoo, S., & Mori, R. (2015). The quick and easy Mongolian Rapid Baby Scale shows good concurrent validity and sensitivity. Acta Paediatrica, 104(3), e94-e99.
2017-11-06
13 min