Look for any podcast host, guest or anyone
Showing episodes and shows of

Ariunsanaa Tsogbadrakh

Shows

DEEP TALK with SANAA2025-10-2838 minDEEP TALK with SANAA
DEEP TALK with SANAA#54: Ганц соролтоос цааш: 2-р хэсэг. Амьдрах ухааны боловсрол чухал "Хар тамхи" хэмээн бид бүгдийн хэлж дассан боловч цаадах шалтгаан, нөлөөллүүдийг далд байлгадаг табүү сэдвийг онцлон хүргэж буй билээ. Энэ удаагийн дугаараар "ЭКПАТ Монгол Үндэсний сүлжээ", "Өсвөр Үеийнхний Хөгжлийн төв ТББ"-ийн хөтөлбөрийн зохицуулагч Ихтамиртай ярилцлаа.Мансууруулах бодисын хэрэглээг таслан зогсоох арга хэмжээний өмнө урьдчилан сэргийлэх, санаатай болон санаандгүйгээр "ганц сороод" эхэлсэн бол болих хүсэлтэй хүнийг ялгаварлан гадуурхахгүйгээр амьдралын эрүүл хэв маягийг санал болгох хөтөлбөр орон зай байх хэрэгтэй. Гэвч үүнийг бүтээхэд бидэнд юу дутуу талаар ярилцлаа.#ListenBelieveProtect #Сонсъёитгэехамгаалъя#nevertheirfault #boysmovement #blueheartcampaign #blueumbrella #endtrafficking Хамтран ажиллагч:ЭКПАТ Монгол Үндэсний сүлжээӨсвөр Үеийнхний Хөгжлийн төв ТББ
2025-07-3059 minDEEP TALK with SANAA2025-07-2317 minDEEP TALK with SANAA2025-07-191h 04DEEP TALK with SANAA2025-07-1149 minDEEP TALK with SANAA2025-01-081h 34DEEP TALK with SANAA
DEEP TALK with SANAA#48: Бидний нийгмийн тухай бодит үнэн: “Социологчийн нүдээр” социологич А.Хишигтөгс Энэ удаагийн дугаартаа бид бүхний амьдарч буй нийгмийн үнэн учир, зангилаа, тогтолцооны тухай социологич А.Хишигтөгстэй ярилцлаа.Зочин, социологич А.Хишигтөгс маань МУИС-ийг социологи мэргэжлээр төгссөн ба оюутан байхдаа “Социо-аналитик” болон “Хүнийсэл” гэсэн хоёр ном бичсэн. Одоо социологийн өлгий нутгийн нэг болох Герман Улсад Маннхаймын Их Сургуульд Социологийн мастерт сурч байгаа анхны Монгол оюутан билээ.Бидний ярианы агуулга:01:30 Зочин Хишигтөгсийг танилцуулав03:05 Социологи гэж юу вэ?08:10 Яагаад социологийг сонгосон бэ?13:00 “Хүнийсэл” ном бичсэн тухай19:30 Социологичийн нүдээр: “Капитализм бол хамгийн муу муухай нийгэм”28:10 Тэгш бус нийгэм33:38 Феминизм бол тэгш бус тогтолцооны эсрэгээр бий болсон36:45 Тогтолцоог баталгаажуулдаг “Эцгийн эрхт ёс“ буюу “Патриархи”41:70 Санаа Феминизмтэй танилцсанаа ярив45:20 Эртний философичид маш патриархилаг байжээ47:30 Байгалийн ялгаанаас эхлэн шатлан захирах ёс үүссэн49:00 Тогтолцоог бэхжүүлэгч “Шашин”~ы тухай53:00 Буддизм эмэгтэй хүнийг аймшигтай дарладаг байсан56:54 Эмэгтэйчүүдийг дарлах нь капиталистуудад ашигтай58:07 Монголын ёс заншил эмэгтэй хүн, хүүхэд хоёрт халтай1:03:55 “Эхнэрээ жилд нэг удаа зодвол сайн” номон дээр ийм үг явж байна!1:05:49 Өөрийн "цэвэр” үзэл бодол гэж байх боломжгүй. Биднийг өөрийн мэт хэлбэржүүлдэг.1:07:00 Харилцаа дандаа тогтолцоонд үүсдэг1:10:00 Бидэнд зориулж харуулж буй эдгээр зүйлсийг хүлээж авах амаргүй1:12:40 Санаа социологич Хишигтөгсийг энэ бүхнийг торохгүй харж байгааг нь гайхаад асууна. Юу нөлөөлөв өө?1:14:54 Амиа хорлолт ба Үнэт зүйлийн хямрал
2024-12-192h 14DEEP TALK with SANAA
DEEP TALK with SANAA#47: Номын тухай буу халъя: Агота кристоф “Өчигдөр” Подкаст маань “Номын тухай буу халъя” цуврал дугаар сонсгож эхэллээ. Уншсан номуудынхаа талаар хамтдаа ярихаар орчуулагч Bolortuya Dorj эгч маань нэгдлээ.Шведийн Женев хотноо амьдран суугаа Болортуяа эгч бид хоёр zoom-ээр холбогдож Унгарын зохиолч Агота Кристофын “Өчигдөр” зохиолын талаар задлан ярилцав.“Өчигдөр” романы гол дүр Сандор Лесторын бага нас хар бараан өнгөрсөн ч, ирээдүйд зохиолч болох, төгс төгөлдөр дурлалт бүсгүй Линьтэйгээ учрах гэсэн хоёр хүслүүдэд амьдралын зорилго нь тулгуурлана. Гэвч түүний бодит байдал зөрж амьдралыг харах нь өөрчлөгддөг.Элдэв уянгын халилгүй, шулуун шудрага гэмээр энэ зохиолд дүрүүдэд сайн муу гэсэн туйл байдаггүй нь сонирхолтой.Жич: Дараа дараагийн яриагаа бичихдээ чанар дээрээ анхаарах болно. Тухлан сууж сонсоорой 🪄Орчуулагч Болортуяа эгчийн өөрийн суваг: ‪@bolortuyadorj‬   / @bolortuyadorj  Номын тэмдэглэл унших бол: https://shorturl.at/yxp93
2024-12-161h 31DEEP TALK with SANAA2024-12-1618 minDEEP TALK with SANAA
DEEP TALK with SANAA#47: Өсвөр насны сэтгэл гутралын түүх, Японы зохиолч Мори Это "Өнгөлөг" Сайн байцгаана уу~! “Deep talk with Sanna” подкастаа бичлэгтэйгээр үргэлжлүүлж буйдаа таатай байна.Энэ удаа Японы зохиолч Мори Этогийн “Өнгөлөг” номын тухай ярилаа. Өсвөр насны хүү болох Макато хүүгийн ээдрээтэй амьдрал бараан үйл явдлаар дүүрэн мэт боловч Мори Это зохиолч хүний амьдрал яг яавал “өнгөлөг” байж болох тухай уг зохиолд өгүүлжээ.Зохиолч Мори Это нь Японы орчин үеийн утга зохиолын салбарт уншигчдын сэтгэлд шингэсэн бүтээл туурвидгаараа алдартай бөгөөд энэхүү номыг монгол хэлнээ орчуулан хэвлэсэн “Итгэл Марал” паблишингийн хамт олонд талархаж байна.Бичлэгийн хүрээ:00:31 Эхлэл02:30 Үйл явдлын тухай товчхон05:14 Номын хэсгээс09:16 Өсвөр насны тухай12:14 Өөрийнхөө өсвөр насны бараан үеийг хуваалцав17:42 Насанд хүрсэн хүний нүдээр уншихад ч амьдрах урам зориг төрүүлсэн.Бичлэгээр үзэх бол: https://www.youtube.com/watch?v=lxZ5yZ86TQY&t=1067s
2024-12-1622 minDEEP TALK with SANAA2023-09-211h 11DEEP TALK with SANAA
DEEP TALK with SANAA#45: Ерөнхий редактор, зочин: М.Тэнгис "Цаг үеийн тухай бидний яриа"" Энэ удаагийн маань зочин бол https://eguur.mn/-ий ерөнхий редактор М.Тэнгис. Яриагаа түүний дуртай Prince "Purple Rain" дуугаар эхлүүллээ.Түүний уншиж, бичиж сурахаас эхлээд сэтгүүлзүйтэй холбогдсон түүх, үйл явдлын мэдээтэй ойртсон таван жил, өнгөрсөн ба ирээдүйгээ хэрхэн хардаг, уншиж, судлаж буй зүйлсийнх нь талаар ярилцлаа. Хүлээн авна уу.03:40 Тэнгис сэтгүүл зүйг багаасаа сонирхдог байв уу? Ямар сонирхолтой хүүхэд байв?14:30 Өөдрөгөөр харахад нөлөөлсөн сэтгүүлзүй17:00 Монголоо харж буй гутранга үзлийн тухайд Тэнгисийн харж буй “өөдрөг” өнцөг19:50 Үеийнхээ залуусыг хараад шүүмжилмээр санагддаг зүйл23:50 Түүхээ унших тусам Монголд төрсөндөө аз завшаантай санагддаг болсон26:00 Богд-ын тухай мэдсэн сонирхолтой зүйлс34:35 Судлах тусам бид өөрсдөдөө итгэлтэй явах ард түмэн гэж боддог боллоо36:42 Санаанаас гардаггүй ярилцлага43:00 Гадаад соёлын нөлөөний талаар санаа зовдог уу?47:40 Барууны ертөнц биднээс дээгүүр соёлтой гэдэгт санал нэгддэг үү?53:20 Хөгжил гэдэг чинь юусан билээ56:00 Хотод өссөн ч нутаг усаа мэддэг байх тухайд1:00:00 Өөрт байгаа зүйлсээ таниж мэдэх тусам л…1:12:50 Буддагийн шүд Улаанбаатарт хадгалагддаг гэдгийг мэдэх үү? гэх мэт1:17:23 Чингис хааныг хаана оршуулсан бэ? гэх мэт1:21:26 Тэнгис гэдэг хүнийхээ хувьд цаашдаа юу хийж бүтээмээр байна вэ?1:24:28 Монголын минь эргэн тойронд1:28:00 Том улсууд яаж хөгжсөн, юу уншдаг байсан бэ гэсэн чинь Дорнын бүтээлүүд байлаа1:29:30 Хүчний тэнхлэг ээлж дараалалтай1:35:10 Цавын цаанаа зохиолч болно1:36:10 Зохиол бүтээлийн тухай1:39:50 Одоо яг Тэнгис өөрийнхөө тухай ярьж эхлэнэ1:41:18 Харилцаа хөндийрөхөд…1:50:00 Бид мөрөөдөхөө мартдаг болчихов уу даа?1:55:00 Ямар нэг юманд хүрч байж биш, байгаагаа олж харах нь илүү чухал ч юм билүү1:55:55 Урлагтай холбоотой яриа
2023-08-202h 05DEEP TALK with SANAA2023-07-0412 minDEEP TALK with SANAA2023-06-1128 minDEEP TALK with SANAA2023-03-0742 minDEEP TALK with SANAA2023-01-2306 minDEEP TALK with SANAA2022-06-301h 58DEEP TALK with SANAA2022-05-101h 25DEEP TALK with SANAA2022-04-1552 minDEEP TALK with SANAA2022-04-121h 22DEEP TALK with SANAA
DEEP TALK with SANAA#36: Гэвч тэр шархалсан зүрхтэй II "Өөрийгөө л мэдээд авчих, Тэгж гэмээнэ,Өөрийгөө мэддэггүй хүмүүсээрӨвтгүүлдэггүй болно" -Ц.Дэлгэрмаа Ийм л мөртүүд шиг өдрүүдийнхээ тухай, өнгөрсөн жилийн тэр нэг орой тагтан дээрээ хэн нэгэнд зориулж ярьж байсан "Шархалсан сэтгэл"-ийнхээ тухай үргэлжлүүлэн энэ дугаарыг бэлдлээ.Өрөөлтэй хамт өөрийн сэтгэлээ таних тухай сэдэв магад хэзээ ч дуусахгүй байх. Эргэцүүлэл, мэдрэмж, эдгэх гэж хичээж буй цаг хугацаа, авралаа номоос эрж, сэтгэлээ уудлан чөлөөлөхийг хичээж байна. Амжилт, бүтээлээс гадна алдаа дутагдлаа ч хуваалцана гэдэг чинь сайхан юм. Сонсогч танд ч мөн хань болж, эргэцүүлэлд тань нэмэр болвол сайнсан. Заавал ямар нэг зүйл ойлгох албагүй ч байж магад.Ямартай ч ганцаардаж буй бол төгсгөлд нь яваа хоёр дууг сонсоод уйлж болно, дурсамжаараа аялсан ч болно. Эцсийн эцэст сонсогч та хайрлагдах, хайрлах, хайрлуулах эрхтэй хүн юм шүү!Ашигласан хөгжим: Ane Brun - No Reason To CryPrelude - Toshifumi HinataТэр жилийн болкоон дээр ярьсан яриаг сонсох болНАД ДЭЭР ДАРААРАЙНамайг хүлээж суудаг сонсогчиддоо баярладаг шүү.Үргэлж
2021-11-1156 minDEEP TALK with SANAA
DEEP TALK with SANAA#35 Сэтгэл хэмээх эрхтэн - "Би транс эрэгтэй, би гей" - I хэсэг Бидний эргэн тойронд маш олон хүмүүс бий. Гаднах төрхөөрөө онцгой содон, эгэл жирийн, янз бүр. Тэдний дотоод оршихуйг илүү сайн чагнаад үзвэл яг л ижилхэн "сэтгэл" хэмээх эрхтэн цохилж буй."Сэтгэл хэмээх эрхтэн" цуврал дугаар маань энэ удаа ЛГБТИК+ олон нийтийн төлөөлөл болох зочин Г.Энхжин, А.Балдангомбо нартай ярилцсан юм.Хүйсийн болон бэлгийн чиг баримжааны товч нэрүүдийн нийлбэр болох ЛГБТИК хүмүүсийн эрхийг хамгаалах Тэгш Эрх Бахархалын өдрүүдийг тохиолдуулан энэхүү дугаарыг зориулж байна. Тэдний оршихуй, өөрийн мөн чанараа хүлээн зөвшөөрч, нийгэмд хэрхэн амьдарч буй түүхийн нэгдүгээр хэсгийг хүлээн аван сонсоно уу.Энхжин:03:20 "Хүйсийн тавгүйцэл"06:40 "Транс гэдгээ мэдсэн хугацаа"08:40 "Би эрэгтэй"11:18 "Үнэнээрээ байх мөч бурхантай хамт байх"14:07 "Цээжээ боож толинд харсан мөч"15:30 "Нийгмийн хэм хэмжээ"18:00 "Өөрийгөө нуух тусам бодит мэдрэмжээ алдана"19:30 "Амьдрал ямар ч утга учиргүй санагдсан"Балдангомбо:21:25 "Анхны мэдрэмж"22:28 "90 онд ямар ч мэдээлэл байгаагүй"24:30 "Өөрийгөө өөрөөсөө нуусан жилүүд"29:00 "Амиа хорлох тухай бодол"32:26 "Байгаагаар минь хайрлах ганцхан хүн"34:30 "Сөрөг нөлөө"Энхжин:36:00 "Эрэгтэй юмуу, эмэгтэй юм уу"39:40 "Комплекс буюу зөрчил"Балдангомбо:42:32 "Гэр бүлдээ хамгийн анх хэлсэн"44:55 "Ойлгуулахад цаг хугацаа хэрэгтэй"Үргэлжлэлийг дараагийн дугаараас сонсоорой.Тун удахгүй..Нийтлэл унших: http://103.227.177.143/p/26379Гэрэл зургийг:Б.ТамирЯрилцсан: Ч.Бат-Уянга, Ц.АриунсанааСэтгэл хэмээх эрхтэн цуврал дугаарыг санаачлагчид: Ж.Тэгшзаяа, Ч.Бат-Уянга, Ц.АриунсанааПодкастыг түгээгч: Ц.Ариунсанаа
2021-09-0751 minDEEP TALK with SANAA
DEEP TALK with SANAA#34 СЭТГЭЛ ГЭДЭГ ЭРХТЭН (III хэсэг) Ингээд "СЭТГЭЛ ГЭДЭГ ЭРХТЭН" цуврал дугаарын маань сүүлийн хэсэг бэлэн боллоо~!Яг одоо олон асуудлуудын дунд өөрийгөө сул дорой нэгэн мэт өөрийгөө мэдэрч буй бол WE FEEL YOU!Cэтгэл гутрал хэмээх нөхцөл байдлын тухай илүү том зургаар харах гэж хичээсэн бидний ээлжит яриаг хүлээн аван сонсоно уу.00:39 Санаа "Эмо гэж хэлэхээсээ өмнө" бичвэрээ уншив03:25 III хэсгийг эхлүүлэх яриа06:25 Монгол хүний сэтгэл гутрал арай өөр юм шиг ээ13:00 Яагаад гэвэл нийгэм маань хөлд ороогүй юм бишүү дээ?16:00 Тэгсэн мөртлөө "харгис" нийгэм18:50 Яагаад нийгэм маань ээлтэй болохгүй байгаа гэж бодож байна?23:10 Харагдах байдлын цаана юу байдаг гээч26:00 Сэтгэл гутрал бол зүгээр гуниглахаас илүү хүнд шүү дээ! Ойлгооч дээ!33:08 Нэмээд нэг нэгийгээ буруутгасаар л байх уу?37:00 Үг үхүүлж, амилуулах хүчтэй40:00 Бусдын зовлонг мэдрэхээ больчихвол яаана42:05 За гэгээлэг асуулт асууя50:00 Өсвөр нас, хүүхэд үеийн сэтгэл гутралаа туулж буй дүү нартаа зориулж үг хэллээ
2021-05-051h 06DEEP TALK with SANAA
DEEP TALK with SANAA#33 СЭТГЭЛ ГЭДЭГ ЭРХТЭН (II хэсэг) 1:40 Хүмүүс "сэтгэл гутралтай" гэж шошго зүүж магадгүй талаар юу бодоцгоож байна? 5:55 Ижил "сэтгэл гутралтай" найзуудтай байх талаар?10:18 Дотны хүн тань "хортой дэмжлэг" үзүүлээд байвал?11:21 Сэтгэлээр өөдрөг болсон ч буцаад "унаж" болдог14:50 Ирээдүйн төлөвлөгөө юу байна?18:15 Шарх минь "сорви" болон эдгэх үе24:00 Бусдыг буруутгах ба уучлах үе29:28 Санаагийн үеийнхэн яагаад гутраад байна?30:43 Зарим зүйлийг "дөвийлгөх" тухай?34:00 Сэтгэл гутрал ба "алкохол"38:00 Эрүүл бусаар давах гээд үзээд байгаа юм биш бээз?39:00 Гутралаас татахад "урлаг" туслаж байсан уу?45:30 "Тэгшээ эгчээ, та одоо ч хүчтэй хүн шдээ"47:08 Угаасаа 'сайн, муу' хүн гэж байхгүй ээ49:40 Хөл хорионы үеэр "тайвшрав"51:36 "Экстраверт" системээс болоод байгаа юм биш бээз?Ярилцсан:Ч.Бат-Уянга; Ж.Тэгшзаяа; Ц.Ариунсанаа Гэрэл зургийн эх сурвалж:З.Энхмөнх
2021-04-1653 minDEEP TALK with SANAA
DEEP TALK with SANAA#32 СЭТГЭЛ ГЭДЭГ ЭРХТЭН (I хэсэг) Сайн уу? Сонсогчид минь.Өнгөрсөн долоо хоногийн нэгэн цастай өдөр “Тагтаа паблишинг”-ийн хамтран үүсгэн байгуулагч, орчуулагч Ж.Тэгшзаяа, "Ulbar Publishing"-г хамтран үүсгэн байгуулагч Ч.Бат-Уянга бидэн гурав өөрсдийн "Сэтгэл гутралын түүх"-ээ хуваалцсан юм.Сэтгэлзүйн подкастууд шинжлэх ухаан, шинж тэмдэг талаас нь ярьдаг бол бидэн гурав хэрхэн мэдрэмжүүдээ "Сэтгэл гутрал" гэж танисан тухай болон эргэн тойрны хүрээлэл, нийгэм, соёлынхоо тухай ярилцсан билээ.Нийт 3 хэсэг орох бөгөөд өнөөдөр эхний хэсгээ нийтлэж байна.0:52 Санаа подкастаа эхлүүлж, зочидоо танилцуулав.5:35 Сэтгэл гутралд орсон гэдгээ яаж мэдсэн бэ? 17:45 Сэтгэл гутрал гэдгийг хүмүүс юу гэж хардаг вэ?19:40 Сэтгэл гутрал чухам яаж мэдрэгдсэн бэ?26:30 Ойр тойрны хүмүүстэйгээ хуваалцтал ямар хариу үзүүлэв?32:00 Хортой дэмжлэг: "Юундаа гутраад байгаа юм бэ?!"33:55 Мэргэжлийн тусламж авсан талаараа ярив42:50 Төрсний дараах сэтгэл гутралтай тулав48:40 Сэтгэлзүйн талаархи гарч ирдэг "мэдээ мэдээллүүд"50:00 Монголчуудын "сэтгэлзүй" өөр болохоор нийцэхгүй байна уу?Нийтлэл унших бол:http://ub.life/p/25231?fbclid=IwAR1ktNDkyfAoSOUlieq1yRWlDhGvEyrzlFhHra-R8JqFoOdM-SvZZ9_4ouEЯрилцсан:Ч.Бат-Уянга; Ж.Тэгшзаяа; Ц.Ариунсанаа Гэрэл зургийн эх сурвалж:З.Энхмөнх
2021-04-081h 09DEEP TALK with SANAA2021-01-2436 minDEEP TALK with SANAA2020-11-1442 minDEEP TALK with SANAA2020-10-1544 minDEEP TALK with SANAA2020-09-141h 01DEEP TALK with SANAA2020-09-0956 minDEEP TALK with SANAA2020-08-311h 08DEEP TALK with SANAA2020-06-1750 minDEEP TALK with SANAA2020-06-1044 minDEEP TALK with SANAA2020-03-2211 minDEEP TALK with SANAA2020-02-2918 minDEEP TALK with SANAA
DEEP TALK with SANAA#21 "ГАЙХАМШИГТ 50: УРАМ ЗОРИГИЙН ТҮҮХ" зочин Ч.Бат-Уянга Шинэ оны хамгийн эхний дугаарт маань "Улбар" паблишинг үүсгэн байгуулагч, "Гайхамшигт 50: Урам зоригийн түүх" номын зохиолч Ч. Бат-Уянга оролцоо. Энэхүү номонд тэртээ 13-р зуунаас эхлэн өнөө бидэнтэй нэгэн цаг үед хөл нийлүүлэн алхаж буй, өөр өөрийн түүх, өөр өөрийн хүсэл зоригоор бэрхшээл бүрээ ялан дийлж ирсэн 50 эмэгтэйчүүдийн түүхийг өгүүлнэ. Мөн давтагдашгүй арга барилуудаар зурсан зургууд багтсан онцлог номоор оны эхний дугаараа эхлүүлж байгаад миний бие тун баяртай байна :) 2020 оны 1 сарын 9-ны өдөр MN 17 Gallery-д зураачдын бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдэн, дүрүүдээс маань хүрэлцэн ирж, номын нээлтээ нээх өдөр сонсогч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Ингээд 2020 оны хамгийн эхний дугаараа хүлээн аван сонсоорой~! Зочин: Ч.Бат-Уянга https://www.facebook.com/uyanga.ch Улбар паблишинг: https://www.facebook.com/ulbarpublishing/ Ашигласан дуу: Хүмүүн төрөлхтөн-Лили Нарита (Гайхамшигт 50 төслийн дуу) https://soundcloud.com/ulbar-publishing/khmn-trlkhtn-lili-narita
2020-01-031h 08DEEP TALK with SANAA2019-11-2511 minDEEP TALK with SANAA2019-10-2150 minDEEP TALK with SANAA
DEEP TALK with SANAA#18 "Хөг эгшгийн Доминикус" хөрөг дугаар - 01" Төрийн хошой шагналт, ардын жүжигчин хөгжмийн зохиолч Л.Мөрдорж гуайн 100н жилийн ойд зориулан "Мөрдорж сан"-тай хамтран, утга зохиол судлаач, сэтгүүлч У. Бямбанямтай бэлтгэсэн дугаар маань Санаагийн подкастын хувьд анхны "хөрөг" дугаар болж байгааг дуулгахад таатай байна. Түүний 100н жилийн ойд зориулсан цуврал подкастын эхний дугаарт "Мөрдорж гуайн намтар, уран бүтээлээ хэрхэн тууривдаг байсан" тухай нэрт уртын дуучин Ж.Дорждавга гуай, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай, ардын жүжигчин Л.Цогзолмаа гуай, морин хуурч, хөгжмийн зохиолч Ё.Батбаяр гуай, хөгжим судлаач доктор профессор Ж.Энэбиш гуай, морин хуурч Л.Идэрбат гуай болон түүхч О.Батсайхан гуайн ярианы хэсгүүд багтсан болно. --------------- Ашигласан материал: Радиогийн фонт. 1982.01.19. Лувсанжамбын Мөрдорж гуайн яриа. МҮОНТ-ийн Алтан Сан Хөмрөгөөс "Ардаасаа өвлөсөн увидас. 1984 Ашигласан ая: Л.Мөрдорж гуайн I Симфони "Миний эх орон" 1956 он "Алтан өргөө" уран сайхны кино 1962 он Алдарт бүтээл - Монгол улсын төрийн дуулал, 1951 он Хийл төгөлдөр хуурын сонатина 1954 он Хөрөг нийтлэлийн эхний хэсэг: http://www.ub.life/p/http-www-ub-life-articles-edit-18465-murdorjhurug
2019-10-1743 minDEEP TALK with SANAA2019-10-171h 09DEEP TALK with SANAA2019-07-1222 minDEEP TALK with SANAA2019-06-261h 12DEEP TALK with SANAA2019-06-0753 minDEEP TALK with SANAA2019-03-2723 minDEEP TALK with SANAA2019-03-0906 minDEEP TALK with SANAA2019-01-0740 minDEEP TALK with SANAA2019-01-0412 minDEEP TALK with SANAA2018-12-1733 minDEEP TALK with SANAA2018-10-2439 minDEEP TALK with SANAA2018-10-1733 minDEEP TALK with SANAA2018-10-0816 minDEEP TALK with SANAA2018-10-0619 minDEEP TALK with SANAA2018-10-0638 minDEEP TALK with SANAA2018-10-0637 minDEEP TALK with SANAA2018-10-0620 minDEEP TALK with SANAA2018-10-0611 min