podcast
details
.com
Print
Share
Look for any podcast host, guest or anyone
Search
Showing episodes and shows of
BioAmidral БиоАмьдрал
Shows
UL Medeh Podcast
ҮЛ МЭДЭХ Подкаст #31: Зочин А.Очгэрэл "Lifestyle Coach Мэргэжил & Карьер төлөвлөлт"
Био-Амьдрал буюу байгальд ээлтэй, хүн бүрт эрүүл амьдралын хэв маягийг түгээгч. Орчин цагийн хэллэгээр lifestyle coach зочин маань Чех улсад сэтгэл судлаачийн мэргэжлээр төгссөн. Өөрийн үндсэн мэргэжил болон хувийн сонирхол болох байгальд ээлтэй амьдралын хэв маягийг хослуулан ажилладаг. Учир нь хүн байгальдаа эрүүл иргэн байхын тулд эхлээд хувь хүний зан төлөв, хандлага болон зан чанар, үйлдлээ эерэгээр өөрчлөх хэрэгтэй байдаг байна. Өөрийн хоббигоо хэрхэн мэргэжилтэйгээ холбоотойгоор хөгжүүлсэн түүний бахархам түүхээс сурах зүйл их бий. Та манай зочны туршлагыг сонсоход бэлэн үү? COVID-19 тай энэ цаг үед эрүүл мэндэд тустай бяцхан зөвлөмжийг хүргэсэн шүү.“BioAmidral” Үүсгэн байгуулагч А.Очгэрэл
2020-11-22
43 min
BioAmidral Podcast
008 - 40 хоногийн Челлэнж айсуй & Zero Waste гэж юу вэ?
БиоАмьдрал групп дээр 40 хоногийн "Zero Waste Challenge" зарлагдсан байгаа билээ. Хоёр хост нь тэрхүү челлэнждээ хэдэн нөхдийн хамтаар бэлдээд нуль завгүй байсан ч Подкастаа хийсээр байсан билээ. Энэхүү подкастаараа тэрхүү үнэ цэнтэй челлэнжийнхээ тухай танилцуулсан ба мөн БиоАмьдралаан эхлүүлэгч Мөнгөнзаяатайгаа Zero Waste гэж юу вэ гэсэн сэдвийн хүрээнд ярилцлаа. Та нар маань челлэнждээ идэвхтэй нэгдээрэй хэмээн Ожинка, Цэндүүхэй хоёрын зүгээс уриалж байна.
2019-04-11
28 min
BioAmidral Podcast
007 - Био ахуйг таниулагч&Бүтээлч Био Ээж
БиоАмьдрахад өдөр тутамд маань юу тохиолддог вэ? Тэдгээр асуудлыг хөнгөхөн шийдэх гарц байна уу? Байна аа. БиоАмьдрал ФБ групп дээрх "Ээж нарт зориулсан Туяагийн цаг" нийтлэлийг заавал уншаарай. Энэ удаагийн подкастын зочноор супер био ээж Туяа оролцож бидэнд нийтлэл зөвлөгөө бичих санаагаа хэрхэн олсон болон яаж турших болон өөрийн үнэтэй туршлагаасаа ээжүүдэд хуваалцсан билээ. Таалан чагнаарай 💚
2019-03-23
36 min
BioAmidral Podcast
006 - Мэргэжил сонголт&Эцэг эхийн чиглүүлэг
"БиоАмьдралын Боловсрол" сэдэвт маань Боловсрол хэмээх үг чухал сэдвийн нэг болж байгаа билээ. Энэ удаагийн зочноор "Open Door" сангийн боловсролын зөвлөх Ариунаа оролцож бидэнтэй "Мэргэжил сонголт ба Эцэг эхийн чиглүүлэг, Gap Year" зэрэг сэдвийн хүрээнд маш сонирхолтой, хэрэгтэй, тун үр өгөөжтэй яриаг өрнүүллээ. Та бүхэн сонирхолтой яриаг таалан чагнаарай.
2019-03-14
35 min
BioAmidral Podcast
005 - 3-р сар: БиоАмьдралын боловсрол [Цэцэг арчилгаа&Чихрийн хэ\
Шинэ сардаа шинэ подкастын сэдвээ эхлүүлэн ярилцаж байгаадаа баяртай байна. 3-р сарын сэдэв "БиоАмьдралын Боловсрол" болно. Ожинка, Цэндүүхэй бид хоёр энэ удаа БиоАмьдралын чухал бүрдэл болох тасалгааны цэцэг арчлалт, цэвэр агаар ялгаруулагч цэцгийн тухай Dream Green Service-н үүсгэн байгуулагч Одгэрэлтэйгээ ярилцлаа. Ярианы 2-р булангаараа эмч судлаач Ундрамтай чихрийн хэрэглээ ба түүнийг зохистой хэрэглэх арга замуудын талаар ярилцлаа. Та бүхэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна 🍀💐🌸
2019-03-08
41 min
BioAmidral Podcast
004 - Био Косметик & Өөрөө хэрэглэхүй
Био Амьдралын соёлын довтолгоо сэдвийн сүүлийн ярианы сэдвээр бид Био Органик Косметикийн тухай ярилцлаа. Мөн гэртээ хэрхэн гарын дорх материал ашиглан био гоо сайхны хэрэглэл бэлдэж болох тухай сонирхолтой яриаг өрнүүллээ.
2019-03-08
22 min
BioAmidral Podcast
003 - Айдас хүйдэсгүй хувцаслалт&Байгальд ээлтэй загвар
Сүүлийн 10, 20 жил бидний хувцас их айдас хүйдэстэй байгаа. Айдас хүйдэстэй. Гэхдээ жигдрэх юманд бас байгаа байх аа. [Жигдлэх шийдэл нь БИДЭНД байна💚🍀] Энэ подкастын зочин, Slow Fashion загварын чиг хандлагын төлөөлөгч, Easy Babe брендийн үүсгэн байгуулагч AYONA бид хоёртой ярилцлаа. Түүнтэй холбогдохуй, 🍀IG: www.instagram.com/s_ayona_ra 🍀Easy Babe IG: www.instagram.com/easy.babe
2019-02-20
45 min
BioAmidral Podcast
002 - Цагаан сар дууслаа & Балинчийн баяр минь
Цагаан сарын дараа хүссэн жиндээ хэрхэн хүрэх вэ болон Хайрын баяраар хоггүй хэрэглээний талаар ярилцлаа 💚
2019-02-12
29 min
BioAmidral Podcast
001 - 2-р сар: БиоАмьдралын соёлын довтолгоо 🍀
БиоАмьдралын анхны подкастыг чагнахаар орж ирсэн та нартаа энэ сайхан өдрийн мэндийг хүргэж байна. Анхны подкастаараа бид өөрсдийгөө танилцуулан, энэ сард онцолж буй сэдвээ хураангуйлан ярилцсан байгаа. Үүнээс цааш газар үгүй гэдэгчлэн 7 хоног бүр шинэ зочинтой ярилцах болно. Таалан чагнаарай 🍀💚
2019-02-01
35 min
Mom's Corner Podcast
#09 Хүүхдийнхээ дархлааг дэмжиж, ханиаднаас сэргийлэх аргууд
Mom's Corner подкастын 9 дэх дугаарыг хүлээн авна уу! Энэ долоо хоногийн сэдэв бол #Хүүхдийнхээ_дархлааг_дэмжих буюу #Ханиаднаас_урьдчилан_сэргийлэх тухай байгаа. Харин зочноор ээжүүдийн маань хэзээний танил "BioAmidral 💚БиоАмьдрал" группийн #ээжнартзориулсанТуяагийнцаг буланг хөтлөн явуулдаг Н.Туяа (Tuya Narangerel) эгч оролцож, өөрийн арвин туршлага, мэдлэгээсээ хуваалцлаа. Эм бэлдмэлээр бус гэрийн аргаар, уламжлалт Монгол аргаар хүүхдүүдийнхээ дархлааг хэрхэн дэмжиж, ханиаднаас хэрхэн сэргийлж болох талаар энэ удаагийн дугаараас мэдэж аваарай.
2019-01-06
59 min