podcast
details
.com
Print
Share
Look for any podcast host, guest or anyone
Search
Showing episodes and shows of
Oyuntan Podcast
Shows
Oyuntan Mongol Podcast
Ep.5 Эрдэм шинжилгээний илтгэл бичиж сурахын ач холбогдол
Подкастын 5 дахь дугаарт Нийслэлийн 21-р сургуулийн багш, судлаач, хэл шинжлэлийн магистрант Х.Гэндэнпил оролцож дуу хоолойгоо хүргэлээ. Тэрээр бакалаврын оюутан байх хугацаандаа маш олон эрдэм шинжилгээний хурлуудад амжилттай оролцож байсан бөгөөд бидэнтэй өөрийн туршлагаасаа хуваалцсан юм. 🎧Подкастыг дараах M plus, Youtube, Soundcloud, Castbox платформууд дээрх Oyuntan Mongol podcast сувгаас сонсох боломжтой.
2021-03-17
13 min
Oyuntan Mongol Podcast
EP.4 Дипломын ажил хэрхэн бичих вэ?
Подкастын маань ээлжит нэгэн дугаар хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаарт СЭЗИС-ийн профессор, экономиксийн доктор Ц.Батсүх багштай "Дипломын ажил хэрхэн бичих вэ?" сэдвийн хүрээнд ярилцлаа.02:05 Судалгааны асуудлаа хэрхэн тодорхойлох вэ?04:58 Эрвээхий зангианы арга07:30 Судлагдсан байдлын тоймыг бэлдэхэд анхаарах зүйлс, санал болгох цахим эх сурвалжууд10:53 Судалгааны арга зүйгээ сонгох нь13:34 Түгээмэл алдаанууд болон сэргийлэх аргууд22:42 Дөрвөн А-ийн зарчим
2021-03-14
31 min
Oyuntan Mongol Podcast
Судлаадчын дуу хоолой EP.3 С.Болдсайхан "СУДАЛГААНЫ АРГА, АРГАЧЛАЛЫН ТАЛААР СУРАЛЦАХ НЬ"
Оюутан залуустаа зориулан судалгааны ажил, тэр дундаа дипломын ажил хэрхэн бичих талаар судлаач, докторант С.Болдсайхантай ярилцсан ээлжит нэгэн подкаст маань бэлэн боллоо. С.Болдсайхан нь "ӨГЛӨӨ" төслийн зөвлөхөөр ажиллаж буй улс төр судлаач бөгөөд одоогоор Япон улсын Васеда их сургуульд докторын зэргээ хамгаалахаар суралцаж байгаа юм. Тэрээр подкастын эхэн хэсэгт "Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь" төслийн хүрээнд хийсэн судалгааны ажлаасаа танилцууллаа. Харин удаах хэсэгт судалгааны ажил хэрхэн бичих талаар өөрийн туршлагаас хуваалцаж, зөвлөгөө өгсөн юм.Нэг дэх хэсэг02:01 2020 оны сонгууль дахь залуучуудын оролцоо ямар түвшинд хүрсэн бэ?16:25 Яагаад залуусын дуу хоолой улс төрийн шийдвэр гаргах түвшинд хүрч чаддаггүй вэ?25:44 Монгол улс УИХ дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувиар 180 улсаас 122-т бичигдэж байгаа талаар28:00 Уг түвшинг хэрхэн ахиулах боломжтой вэ?Хоёр дахь хэсэг31:44 Магистрын дипломоо бичих үед тулгарсан хүндрэлтэй зүйлс, тэдгээрийг хэрхэн шийдсэн талаар34:17 Богино хугацаанд хэрхэн СУДЛАГДСАН БАЙДАЛ-ыг бэлтгэх боломжтой вэ?36:20 2-3 сарын дотор дипломын ажлаа хийх хэрэгтэй бол37:50 Судалгааны ажлыг чанартай хийж сурахын тулд39:30 Судалгааны арга, аргачлалуудыг ойлгох нь41:10 "Correlation doesn't meat causation"Жич: Подкастын үеэр танилцуулсан судалгааны ажлыг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн тусламжтайгаар Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн хэрэгжүүлж буй “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” хөтөлбөрийн хүрээнд бүтээсэн. Подкастанд илэрхийлэгдсэн агуулга нь хувь хүний үзэл санаа бөгөөд АНУ-ын засгийн газар эсхүл дээрх агентлаг, хүрээлэнгийн албан ёсны байр суурь биш болно. Дэлгэрэнгүйг http://bit.ly/3qrnT4s сайтаас уншаарай.
2021-02-15
44 min
Oyuntan Mongol Podcast
Судлаачдын дуу хоолой EP2 Б.Хулан "Дипломын ажлын талаар"
Судалгааны ажил хэрхэн бичих талаар бэлтгэн гаргаж буй цуврал подкастын хоёр дох дугаар бэлэн боллоо. Б.Хулан нь МУИС-ийн Хууль зүйн салбар сургуулийн 2020 оны төгсөгч бөгөөд одоогоор Итали улсын The University of Pavia-д магистрын зэргээ хамгаалахаар суралцаж байна. Тэрээр бидэнтэй дипломын ажлын үр дүнгээсээ хуваалцаж, хэрхэн судалгааны ажлынхаа сэдвийг олох талаар болон шаардагдах ур чадваруудын талаар ярилцлаа.01:40 Интернет орчин дох зохиогчийн эрхийн хамгаалалт09:55 Тулгарсан хүндрэлтэй зүйлс11:15 Дипломын ажлыг хэзээ хийх эхлэх хэрэгтэй вэ?15:00 Эзэмших хэрэгтэй ур чадварууд18:34 Дипломын ажлын сэдвээ олж чадахгүй байвал яах вэ?
2021-02-14
22 min
Oyuntan Mongol Podcast
Судлаачдын дуу хоолой EP.1 Х. Цогтбилгүүндарь "СУДАЛГААНЫ АЖИЛ ХЭРХЭН БИЧИХ ВЭ?"
Оюутан залуустаа зориулан хэрхэн судалгааны ажил бичих талаар зөвлөгөө, мэдээлэл хүргэх, судалгааны бүтээлүүдтэй танилцуулах СУДЛААЧДЫН ДУУ ХООЛОЙ подкастын эхний дугаар бэлэн боллоо. Х.Цогтбилгүүндарь нь Миннесотагийн Их Сургуулийн дэргэдэх Хюберт Х. Хамфригийн нэрэмжит Төрийн Хэргийн Сургуульд магистрын хөтөлбөрт хөгжлийн арга зүйчээр суралцаж байгаа юм.Тэрээр бидэнд өөрийн судалгааны ажлаасаа танилцуулж, дараах сэдвүүдийн хүрээнд ярилцлаа.02:52 Хөгжлийн арга зүйч мэргэжлийн талаар05:42 The Role of Community-Based Agritourism in Sustainable Land Use Planning; A Case study of Rural Morocco28:38 Судалгааны ажлын багт байхын давуу болон сул тал38:18 Судалгааны ажлыг эхлүүлэхэд гаргадаг түгээмэл алдаа болон бэлтгэл ажил 44:10 Судалгаагаа хийх явцад цаг төлөвлөлтийг оновчтой хийж ачааллаа бууруулах
2021-02-09
51 min
Oyuntan Mongol Podcast
#2 Хөл хорионы үед энтрепренерүүд | Age of Generation Z Podcast ep.2
Хөл хорионы үед энтрепренерүүд юу хийгээд байна? 🔥🤩IS' Studio with Melearn.mn"Age of generation Z" подкастын ээлжит дугаарт "Карентины үед энтрепренерууд" сэдвээр Z үеийн төлөөлөл, СЭЗИС-ийн оюутнууд, Melearn.mn -ий үүсгэн байгуулагчид болох Төрмөнх, Бумаа нар оролцлоо.Contacts at:https://www.facebook.com/internationalstudentsstudioБидэнтэй хамтарч ажиллахыг хүсвэл бид бэлэн байна.
2020-05-08
46 min
Oyuntan Mongol Podcast
Карантин бол БОЛОМЖ | Age of generation Z Podcast ep.1
ХӨЛ ХОРИО-ны үед ямар БОЛОМЖУУДЫГ өөртөө бий болгох боломжтой вэ? Аливаа алхмыг хийхэд /өдөр бүр амралтын өдөр мэт энэ үед өглөө сэрэнгүүтээ босоход/ танд ЕРДӨӨ 5 СЕКУНД байхад хангалттай гэж үү? Хэрхэн САТААРАЛГҮЙГЭЭР ХИЧЭЭЛЭЭ ХИЙХ вэ? Эдгээр зүйлсийн талаар мэдэхийг хүсвэл манай подкастад тавтай морил!Энэхүү дугаарт "Карантин бол БОЛОМЖ" сэдвээр зочин хөтлөгч Z үеийн төлөөлөл болсон СЭЗИС-ийн төгсөх курсийн оюутан Б.Гүнсэнхоролтой ярилцлаа.Бид түүнтэй дараах зүйлсийн тухай ярилцлаа:♦ 1:21 Оюунтан подкаст ба IS Studio-ын тухай♦ 6:23 Хөл хорионы үед нэг өдөр хэрхэн өнгөрч байна вэ?♦ 10:30 Аливаа зүйлийг эхлэхэд ЕРДӨӨ 5 СЕКУНД хангалттай тухай /Өдөр бүр амралтын өдөр мэт энэ үед хэрхэн өглөө сэрэнгүүтээ босох вэ?/♦ 16:47 Хичээлээ хэрхэн сатааралгүйгээр хийх вэ? ♦ 19:55 ХӨЛ ХОРИО-г шинийг турших, өөрийгөө хөгжүүлэх БОЛОМЖ болгох нь♦ 26:06 Оюутан гэж хэнийг хэлэх вэ? Амжилттай оюутан гэж хэн бэ?Холбогдох:►https://www.facebook.com/internationalstudentsstudioПодкастад дурдагдсан аппликейшн:► Цагаа хэмжих веб апп https://toggl.com/ гар утаснаас татах https://play.google.com/store/apps/details?id=com.toggl.giskard&hl=enБичлэгийг эндээс:Youtube link: https://youtu.be/rDrw_G9iM28 Та бидэнтэй, зочинтой маань сэтгэгдлээ хуваалцахаа мартуузайБидэнтэй хамтарч ажиллахыг хүсвэл бид бэлэн байна.
2020-04-30
29 min
Oyuntan Mongol Podcast
#17 Л.Золзаяа "Зорилгыг гаднаас бус дотроос хай" | Оюунтан Монгол Подкаст |
🤩 Удахгүй их сургуулиа төгсөх гэж буй эсвэл төгсөөд удаагүй байгаа залуучуудын заавал сонсох дугаар 🤩 "Өгсөх зам", "Ноён Гантай өнгөрүүлсэн 100 өдөр" номын зохиогч, Pro Motion Craft компанийн хамтран үүсгэн байгуулагч Лхагвасүрэнгийн Золзаяа уригдан оролцлоо. Хүндэт зочинтойгоо дараах асуултын хүрээнд ярилцлаа. 8:27 “Амжилттай оюутан“ гэж хэнийг хэлэх вэ? 10:42 Таны хувьд удахгүй их сургуулиа төгсөх гэж буй залуучуудын нэн түрүүнд анхаарах хэрэгтэй нэг зүйлийг юу гэж бодож байна вэ? 18:47 Оюутан насны хамгийн дурсамжтай мөчөөсөө хуваалцана уу. 25:20, 31:06 "Ноён Ганаас суралцсан 100 өдөр буюу "Зорилгын эрэлд" гарсан аялал - амьдралын нэг том хичээлээс таны сэтгэлд тодхон үлдсэн, магадгүй алхам тутамд бодогддог 3 гол сургамжийг бидэнтэй хуваалцана уу? 38:14 Хэрвээ танд монголын бүх оюутны өмнө зогсоод илтгэх боломж олдвол та тэрхүү индэр дээр юу хэлэх вэ? "Ноён Гантай өнгөрүүлсэн 100 өдөр" номын тухай: https://www.facebook.com/HundredDaysWithMrGan/
2019-12-03
49 min
Oyuntan Mongol Podcast
#16 С. Өлзийхишиг "Оюутан байх хугацаандаа оролцоотой байх нь" |Оюунтан Монгол Подкаст|
Энэ удаагийн подкастын зочноор Содномдаржаа овогтой Өлзийхишиг эгч маань оролцлоо. Өөрийгөө таних дөрвөн жил, оролцоотой оюутан байх тухай сонирхолтой яриа өрнүүлсэн ба сонсогчид маань сонсоод маш их урам зориг авна гэж найдаж байна. Өөрийгөө завгүй байлгаж, хэн бэ гэдгээ олсноор бусад зүйлс аяандаа дагалдаад ирэх билээ. Өлзийхишиг эгчтэйгээ дараах зүйлсийн талаар ярилцлаа: ♦ 2:37 "Lead Mongolia" төсөлт хөтөлбөрийн тухай ♦ 5:39 "Амжилттай Оюутан" гэж хэнийг хэлэх вэ? ♦ 7:03 Оюутан байх хугацаандаа юу хийж, амжуулах хэрэгтэй вэ? ♦ 11:59 Оюутан байх үеийн хамгийн дурсамжтай үе тань юу вэ? ♦ 17:52 Нийгмийн ажилтан гэж ямар мэргэжил вэ? ♦ 20:52 Сайн дурын ажил хийхийн давуу тал нь юу вэ? ♦ 25:11 Хэрвээ танд монголын бүх оюутны өмнө зогсоод илтгэх боломж олдвол та тэрхүү индэр дээр юу хэлэх вэ? ♦ 28:38 Нэг удаагийн сонголтоор бүх зүйл дууссан гэсэн үг биш шүү! Бидний урилгыг хүлээн авч, сонсогчдод маань мэдлэг, туршлагаасаа хуваалцсан Өлзийхишиг эгчдээ маш их баярлалаа. Холбогдох холбоосууд: Өлзийхишиг эгч: https://www.facebook.com/profile.php?id=1033883320 Lead Mongolia: https://www.facebook.com/LEADMongolia/ Хамтдаа инээмсэглэе ТББ: https://www.facebook.com/Letssmilingtogether/
2019-11-18
32 min
Oyuntan Mongol Podcast
#15 О.Билгүүн "Тууштай байх нь амжилтын үндэс" | Оюунтан Монгол Подкаст|
Английн Birmingham их сургуулийг уран зохиол судлаач, хэл шинжээчээр төгссөн, Persoma сургалтын төвийн үүсгэн байгуулагч, Bilgunss youtube сувгийн влоггер О. Билгүүнтэй энэ удаагийн дугаараараа "Тууштай байдал"-ыг онцлон ярилаа. Хүндэт зочинтойгоо дараах асуултын хүрээнд ярилцлаа: ♦ 3:01 “Амжилттай оюутан“ гэж хэнийг хэлэх вэ? ♦ 4:52 Оюутан насны хамгийн дурсамжтай мөчөөсөө хуваалцана уу. ♦ 7:25 Зарим хүмүүс яагаад туушгүй байдаг вэ буюу туушгүй байдалд юу нөлөөлдөг вэ? ♦ 10:15 Шантарсан үедээ яадаг вэ? ♦ 11:45 Аливаа зүйлийг эхлүүлчхээд тууштай байхын тулд гол анхаарах зүйлс юу вэ? ♦ 17:12 Хэрвээ танд монголын бүх оюутны өмнө зогсоод илтгэх боломж олдвол та тэрхүү индэр дээр юу хэлэх вэ? Bilgunss youtube сувгийг эндээс -> www.youtube.com/channel/UC_9pWDIXv7Ul0kMl5jEomIQ Оюутан найздаа, дүүдээ, хүүхдэдээ share хийж түгээгээрэй. Мөн та бидэнтэй, зочинтой маань сэтгэгдлээ хуваалцахаа мартуузай
2019-10-21
21 min
Oyuntan Mongol Podcast
#14 О.Ариунзаяа Т.Азжаргал М.Тэмүүлэн Г.Тэмүүлэн "Semester On" хэлэлцүүлэг | Оюунтан Монгол Подкаст|
🤩 Хичээлийн шинэ жилийн хамгийн анхны дугаар 🤩 SemesteR ON арга хэмжээнд маань хүрэлцэн ирж амжаагүй сонсогчдодоо зориулж энэ удаагийн дугаараараа арга хэмжээний хэлэлцүүлгийг хүргэж байна. Бидний урилгыг хүлээн авч, ирсэн зочдод маань мэдлэг туршлагаасаа хуваалцсан подкастын маань зочин Ариунзаяа, Азжаргал, Ганзоригийн Тэмүүлэн, Мөнхбаярын Тэмүүлэн нарын 4 өөр өнцгийг энэхүү подкастаас сонсоорой. ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН АСУУЛТ: ♦ 01:57 Та шантарсан үедээ юунаас урам зориг авдаг вэ? Өөрийгөө хэрхэн хурцалдаг вэ? ♦13:03 Харьцуулалт гэж юу вэ? Харьцуулалт байх хэрэгтэй юу, хэрэггүй юу? ♦25:02 Алдаа засахаас өөрийгөө сайжруулах алхам эхэлнэ. Мэдсээр байж байнга алддаг хэвшмэл зуршлаа хэрхэн засах вэ? Хэрхэн даван туулах вэ?
2019-09-24
41 min
Oyuntan Mongol Podcast
#13 Г.Тэмүүлэн Өөрийгөө үнэл Оюунтан Монгол Подкаст
Энэ удаагийн подкастын зочноор "BYOP" буюу "Be Your Own President" подкастын хөтлөгч Тэмүүлэн ах маань оролцлоо. Тэрээр энэхүү подкастаар "Өөрийгөө үнэл", "Алдааг бусдаас биш өөрөөсөө эхэлж хай", "75 HARD challenge" зэрэг сонирхолтой, бодууштай зөвлөгөө, мэдээллийг өгсөн билээ. Тэмүүлэн ахтай бид дараах зүйлсийн талаар ярилцлаа: ♦ 2:26 "BYOP" подкастын талаар ♦ 4:11 75 HARD challenge, өөрөө өөрийгөө ялан дийлэх тухай ♦ 10:34 "Амжилттай Оюутан гэж хэнийг хэлэх вэ?" ♦ 13:23 Оюутан хүн бүрийy зайлшгүй мэдэх хэрэгтэй 4 зүйл ♦ 28:10 Англи хэл сурах тухай ♦ 35:36 Оюутан насны хамгийн дурсамжтай үе ба зорилгоо олсон мөч ♦ "Хэрвээ таньд Монголын бүх оюутны өмнө илтгэх боломж олдвол та тэрхүү индэр дээр юу хэлэх вэ?" BYOP подкастыг сонсох: Castbox: castbox.fm/channel/Be-Your-Own…resident-id2105566… 75 HARD challenge: 75hard.biz/ Оюутан найздаа, дүүдээ, хүүхдэдээ share хийж түгээгээрэй. Мөн та бидэнтэй, зочинтой маань сэтгэгдлээ хуваалцахаа мартуузай
2019-06-17
49 min
Oyuntan Mongol Podcast
#12 Х.Ичинхорлоо "Одоо л эхэл" | Оюунтан Монгол Подкаст |
Зуны амралт тань эхлээд юу хийхээ төлөвлөж сууна уу? Эсвэл аль хэдийн дадлагын ажлаа эхэлчихсэн үү? Тэгвэл энэ удаагийн дугаараас амралтаа, дадлагаа хэрхэн үр бүтээлтэй өнгөрөөх тухай санаа сэдлийг авна гэдэгт итгэлтэй байна. Манай 12 дахь дугаарын хүндэт зочноор Хосбаяр овогтой Ичинхорлоо эгч маань оролцлоо. Зоригтой аялагч, идэвхтэй нийтлэгч, нийгмийн идэвхтэй түүний оюутан залуусд өгсөн гол мессеж нь магадгүй "Хожим харамсахгүйн тулд ОДОО Л ЭХЭЛ, оролдоод үз, одоодоо амьдар" байсан болов уу. Ичинхорлоо эгчтэй бид дараах зүйлсийн тухай ярилцлаа ♦ 3:47 Аяллаас сурсан хамгийн гол зүйл ♦ 5:00 "Амжилттай оюутан" гэж хэн бэ? ♦ 9:23 Хамгийн их үр өгөөжтэй өнгөрүүлсэн зунаараа юу хийсэн бэ? ♦ 13:53 Зун хийхийг санал болгох зүйл ♦ 15:57 Амралтаараа ямар номыг уншихыг санал болгов? ♦ 17:42 Дадлагаа хэрхэн үр бүтээлтэй хийх вэ? ♦ 22:52 Оюутан насны хамгийн дурсамжтай мөч ♦ 24:56 SUSI хөтөлбөрийн тухай ♦ 26:54 Яагаад "Чи заавал тууштай байх албагүй" гэх нийтлэлийг бичсэн бэ? ♦ 30:34 Аялах хүсэлтэй ч бусдын нөлөө, саад учраад байгаа хүмүүст :) ♦ 34:32 Монголын бүх оюутны өмнө илтгэх боломж олдвол тэрхүү индэр дээр юу хэлэх вэ? Medium дахь нийтлэлүүдийг эндээс ► https://medium.com/@okomongolia Подкастад дурдагдсан нийтлэл: ► Амжилттай оюутан байх зөвлөгөө http://bit.ly/OKOMedium ► Архангай руу ганцаараа аялсан тухай http://bit.ly/OKOMedium2 SUSI хөтөлбөрийн тухай ► https://mn.usembassy.gov/…/scholarships…/susi-leadership-mn/ Оюутан найздаа, дүүдээ, хүүхдэдээ share хийж түгээгээрэй. Мөн та бидэнтэй, зочинтой маань сэтгэгдлээ хуваалцахаа мартуузай
2019-06-03
37 min
Oyuntan Mongol Podcast
#11 Г.Сайнбаяр Англи хэл бол дэлхийн хүн болох хэрэгсэл Оюунтан Подкаст
11-р дугаарын хүндэт зочин бол МУИС-ийн Их Британи, Америк судлалын тэнхимийн багш Гүндсамбуу овогтой Сайнбаяр билээ. 2011-2012 онд Фулбрайтын тэтгэлгээр Индиана их сургуульд Америк судлал ба TESOL чиглэлээр суралцсан, өдгөө Япон улсын Осака их сургуульд боловсрол судлалын докторантаар суралцаж буй түүнтэй бид дараах сэдвийн хүрээнд ярилцлаа: ♦ 1:08 Боловсрол судлалын тухай ♦ 2:48 Япон, Солонгос ба Монголын дээд боловсролын онцлог ♦ 10:20 "Амжилттай оюутан" гэж хэн бэ? ♦ 18:30 Ярианы англи хэлээ сайжруулах боломж ♦ 23:29 Англи хэл сурахад түгээмэл гаргадаг алдаа, төөрөгдөл ♦ 43:18 Англи хэл сурах зорилгоо эргэн шалгах нь ♦ 51:39 Түүний англи хэл сурсан туршлага ♦ 1:00:00 Оюутнуудад зуны амралтаараа хийхийг зөвлөх 3 зүйл Оюутан найздаа, дүүдээ, хүүхдэдээ share хийж түгээгээрэй. Мөн та бидэнтэй, зочинтой маань сэтгэгдлээ хуваалцахаа мартуузай. Зочны маань фэйсбүүк хаяг: Sainbayar Gundsambuu
2019-05-21
1h 07
Oyuntan Mongol Podcast
#10 Т.Азжаргал "Жинхэнэ Азжаргал" | Оюунтан Монгол Подкаст
Урин хаврын нэгэн орой Оюунтан подкастын 10 дахь дугаар та бүхэнд хүрч байна. Энэ удаагийн хүндэт зочноор Турк улсын Мармара Их Сургуулийн магистрант, "Хамтдаа инээмсэглэе" сайн үйлсийн аяны ерөнхий зохицуулагч Т. Азжаргал оролцлоо. Сурсан мэдсэнээ сонсогч тантай чин сэтгэлээсээ хуваалцахыг хүссэн нь түүний цэгцтэй, уялдаатай ярианаас шууд л мэдрэгдэх болов уу :) -"Хамтдаа инээмсэглэе" сайн үйлсийн аяны тухай: https://www.facebook.com/watch/?v=908459036209867 -Зочны маань блог: medium.com/@azjargalttugsuu -Сэхээтэн подкастад өгсөн ярилцлага: https://soundcloud.com/seheeten/azjargal Шинэ 7 хоногоо эрч хүчтэй, сайхан өнгөрүүлээрэй 😃
2019-05-06
53 min
Oyuntan Mongol Podcast
#9 Д.Мөнхбаясгалан "Харамсахгүйн тулд зоригтой алхам хий" Оюунтан Монгол Подкаст
Unread компанийн өсөлт хариуцсан менежер, СЭЗИС-ийн 4-р курсийн оюутан Дэлгэрбатын Мөнхбаясгалан маань 9 дэх дугаарын хүндэт зочин болж оролцлоо. Нийгэмд үнэ цэнтэйг бүтээлцэж буй залуу манлайлагчдын нэг түүнтэй бид дараах зүйлсийн тухай халуун, дотно яриа өрнүүллээ: ♦5:34 Түүний хувьд "амжилттай оюутан" гэж хэн бэ? ♦ 7:55 Ганцаараа аяллын тухай, түүний давуу тал ♦ 11:49 Аяллаас сурсан зүйлс ♦ 15:45 Олон улсын сайн дурын хөтөлбөрт /AIESEC гэх мэт/ хамрагдахаар сонирхож буй оюутнуудад өгөх зөвлөмж ♦ 19:54 Unread хүмүүсээс асуудаг асуултыг Unread-д ажилладаг хүнээс асуусан нь :) ♦ 24:05 Өөртөө цаг гаргах тухай ♦ 28:00 Оюутан насны хамгийн дурсамжтай мөч ♦ 29:35 Аливаа зүйлд тууштай байх тухай ярилцсан нь ♦ 37.57 Монголын бүх оюутны өмнө илтгэх боломж олдвол тэрхүү индэр дээр юу хэлэх вэ? Medium дахь нийтлэлүүдийг эндээс ► https://medium.com/@Baysa Түүний оролцсон MNB Generation нэвтрүүлэг ►http://bit.ly/UTUBE_Baysa Humans of UFE-д өгсөн ярилцлагыг эндээс ► http://bit.ly/HumansofUFE Оюутан найздаа, дүүдээ, хүүхдэдээ share хийж түгээгээрэй. Мөн та бидэнтэй, зочинтой маань сэтгэгдлээ хуваалцахаа мартуузай ;)
2019-04-22
43 min
Oyuntan Mongol Podcast
#8 Б.Батнасан "Сэтгэл доторхоо шийдэхгүйгээр гадаад асуудлыг шийдэж чадахгүй" | Оюунтан Монгол Подкаст |
Хийх зүйлс их байгаа ч хойшоо суусаар байна уу? Нэг л гараас юм гарч өгөхгүй, стресстсээр байна уу? Тэгвэл сэтгэлзүйгээ удирдах тухай ярилцсан энэ удаагийн дугаарыг сонсоорой. Бидний явуулсан судалгаагаар оюутнуудад тулгамддаг нийтлэг 10 асуудлын 8-рт “Сэтгэл зүйгээ удирдаж сурах” гэх үр дүн гарсан билээ. Тэгвэл энэ удаа тус асуудлыг хөндөн, бясалгал, сэтгэл судлаач Б.Батнасан ахтай ярилцлаа. Ошо Билгүүн Монгол ТББ-ын тэргүүн, Tapping solution сэтгэл зүйн сургалтын багш, Сэхээрэл фб хуудсыг хөтлөгч түүнтэй бид дараах зүйлсийн талаар ярилцлаа: ♦Олны өмнө ярих үеийн сандрал, айдсаа хэрхэн даван туулах ♦Одоо цагтаа төвлөрөн, үр бүтээмжтэй суралцах ♦Сөрөг мэдрэмж, оюун санааны хаалтуудыг хэрхэн даван туулах ♦Ирээдүйгээ төлөвлөх, зорилгоо тодорхойлохдоо анхаарах зүйлс Удахгүй болох гэж буй сургалтын дэлгэрэнгүйг эндээс ► https://www.facebook.com/events/264988407739431/ Tapping solution сургалтын тухай ► http://bit.ly/TappingSolutionIntro Medium ярилцлагыг эндээс ►тhttp://bit.ly/Interview_Medium Бясалгалын тухай подкаст ярилцлагыг эндээс ► http://bit.ly/Podcast_Batnasan Оюутан найздаа, дүүдээ, хүүхдэдээ share хийж түгээгээрэй. Бас эцэг, эхдээ ч сонсуулмаар яриа өрнөсөн шүү :)
2019-04-09
46 min
Oyuntan Mongol Podcast
#7 М.Тэмүүлэн "Хандлагатай, хариуцлагатай оюутан бол амжилттай оюутан" | Оюунтан Монгол Подкаст |
Энэ удаагийн хүндэт зочин бол БНХАУ-ын Харбины Технологийн Их Сургуульд менежментийн шинжлэх ухааны докторантаар суралцдаг, Харбин хот дахь Монгол оюутны холбооны тэргүүн, WolO монгол ТББ-ын үүсгэн байгуулагч Мөнхбаярын Тэмүүлэн билээ. Мэдлэг туршлагаасаа залуу үедээ хуваалцахыг эрхэмлэгч түүнтэй бид дараах зүйлсийн талаар ярилцлаа: ♦Хандлага, хариуцлага, эрүүл мэнд- амжилттай оюутан ♦Нейромаркетинг гэж юу вэ? ♦IQ-аас гадна EQ-дээ анхаарахын ач холбогдол ♦Өөрчлөлтийг эхлүүлэх нь Хэрвээ та өөртөө өөрчлөлт хийхийг хүсэж буй бол зочин маань "эхлүүлэх" сэдэл, урам зоригийг өгсөн гэдэгт итгэлтэй байна. Оюутан найздаа, дүүдээ, хүүхдэдээ share хийж түгээгээрэй. Мөн та сэтгэгдлээ хуваалцаарай :) "Оюунтан Монгол подкаст" фейсбүүк хуудас болон Youtube, Castbox платпорм дахь манай сувгийг дагаж, дугаар бүрийг цаг алдалгүй хүлээн аваарай. Япон мөрөөдөл ба Бид юу хийж чадах вэ? эвентийн тухай ►https://www.facebook.com/events/374353656485303/ Нейромаркетингийн тухай түүний ярилцлагыг ► http://bit.ly/Neuromkt_Temuulen EQ тухай ► https://psychology-mn.blogspot.com/…/emotional-intelligence… ► http://bit.ly/EQ_medium
2019-03-25
1h 01
Oyuntan Mongol Podcast
#7 М.Тэмүүлэн "Хандлагатай, хариуцлагатай оюутан бол амжилттай оюутан" | Оюунтан Монгол Подкаст |
Энэ удаагийн хүндэт зочин бол БНХАУ-ын Харбины Технологийн Их Сургуульд менежментийн шинжлэх ухааны докторантаар суралцдаг, Харбин хот дахь Монгол оюутны холбооны тэргүүн, WolO монгол ТББ-ын үүсгэн байгуулагч Мөнхбаярын Тэмүүлэн билээ. Мэдлэг туршлагаасаа залуу үедээ хуваалцахыг эрхэмлэгч түүнтэй бид дараах зүйлсийн талаар ярилцлаа: ♦Хандлага, хариуцлага, эрүүл мэнд- амжилттай оюутан ♦Нейромаркетинг гэж юу вэ? ♦IQ-аас гадна EQ-дээ анхаарахын ач холбогдол ♦Өөрчлөлтийг эхлүүлэх нь Хэрвээ та өөртөө өөрчлөлт хийхийг хүсэж буй бол зочин маань "эхлүүлэх" сэдэл, урам зоригийг өгсөн гэдэгт итгэлтэй байна. Оюутан найздаа, дүүдээ, хүүхдэдээ share хийж түгээгээрэй. Мөн та сэтгэгдлээ хуваалцаарай :) "Оюунтан Монгол подкаст" фейсбүүк хуудас болон Youtube, Castbox платпорм дахь манай сувгийг дагаж, дугаар бүрийг цаг алдалгүй хүлээн аваарай. Япон мөрөөдөл ба Бид юу хийж чадах вэ? эвентийн тухай ►https://www.facebook.com/events/374353656485303/ Нейромаркетингийн тухай түүний ярилцлагыг ► http://bit.ly/Neuromkt_Temuulen EQ тухай ► https://psychology-mn.blogspot.com/…/emotional-intelligence… ► http://bit.ly/EQ_medium
2019-03-25
1h 01
Oyuntan Mongol Podcast
#6 О.Ариунзаяа "Амжилтанд хүрэхийн тулд хичээлээсээ илүү гар!" | Оюунтан Монгол Подкаст |
Дэлхийн шилдэг 100 сургуулийн нэг болох АНУ-ын Бостон их сургуульд амжилттай суралцаж буй, өөрийн влогоороо дамжуулан амьдралын хэв маяг, туршлагаасаа хуваалцдаг нэгэн гайхалтай эрхэм - Оюунтуяагийн Ариунзаяа маань уригдан оролцлоо. Хүн тэмүүлж, зориглож чадваас хүссэн бүхнээ өөрийн болгох боломжтойг тэрээр онцолсон бөгөөд хичээлээсээ илүү гарахын ач холбогдлыг, гаднаас бус дотроос аз жаргалаа олдог байхын чухлыг өгүүлж, үнэт зөвлөгөө, мэдээллийг бидэнтэй хуваалцлаа. Тус подкастыг сонсоод танд оюутан насаа өөр өнцгөөс харж, хайрлаж, утга учиртай сурах, ахин олдохгүй энэ чөлөөт насандаа ихийг оролдох, туршиж үзэх сэдэл төрнө гэдэгт итгэлтэй байна. Оюутан найздаа, дүүдээ, хүүхдэдээ share хийж түгээгээрэй. Мөн та сэтгэгдлээ хуваалцаарай :) "Оюунтан Монгол подкаст" фейсбүүк хуудас болон Youtube, Castbox платпорм дахь манай сувгийг дагаж, дугаар бүрийг цаг алдалгүй хүлээн аваарай. Түүний влогийг эндээс: http://bit.ly/AriunOyun Фейсбүүк хуудсыг эндээс: https://www.facebook.com/Ariun-Oyun-322993325191415/
2019-03-11
57 min
Oyuntan Mongol Podcast
#5 С.Өнөр Зөв чигт, зөв аргаар, тасралтгүй байвал амжилт өөрөө ирнэ
5 дахь дугаарын маань хүндэт зочин Сүхбаатар овогтой Өнөр багш маань тархи, сэтгэлгээг тэсрүүлэм зөвлөгөө, мэдээллийг сонсогч танд хүргэлээ. Тэрээр СЭЗИС-ийн экономиксийн тэнхимийн багш, Чөлөөт бичээчид ТББ-ын үүсгэн байгуулагч, "Нухацтай сэтгэлгээ" сургалтын багш билээ. Сурч буй мэргэжил тань өөрийн сонголт биш, түүгээр суралцахад сонирхолгүй байгаа бол та энэ дугаарыг заавал сонсоорой. Түүнчлэн тэрээр юунд дуртайгаа мэдэх, лекцээр авсан мэдээллээ мэдлэг болгох, биднийг ямар ирээдүй хүлээж буй тухайд хэрэгцээт, бодууштай зөвлөгөө, мэдээллийг хуваалцсан билээ. Нухацтай сэтгэлгээ сургалтын тухай дэлгэрэнгүй мэдээлэл: http://bit.ly/FW-Academy Чөлөөт бичээчид ТББ-ын тухай: bit.ly/fw-mn ба www.facebook.com/freewriters.mn Оюутан найздаа, дүүдээ, хүүхдэдээ share хийж түгээгээрэй. Мөн та сэтгэгдлээ хуваалцаарай. :) "Оюунтан Монгол подкаст" фейсбүүк хуудас болон Youtube, Castbox платпорм дахь манай сувгийг дагаж, дугаар бүрийг цаг алдалгүй хүлээн аваарай.
2019-02-25
43 min
Oyuntan Mongol Podcast
#4 Н.Содонтуяа "Их хөдөлмөрлөх нь зорилгодоо хүрэх хамгийн дөт зам" | Оюунтан Монгол Подкаст |
Санхүүгийн ертөнцийн Эверестийн оргил болох CFA зэргийн 3 түвшнийг давсан монголын хамгийн залуу эмэгтэй - санхүүч, орчуулагч Нэргүйдаваа овогтой Содонтуяа эгч маань оюутан залуусдаа өөрийн туршлага, мэдлэгээс хуваалцлаа. Содонтуяа эгчийн маань та бүхэнд хүргэж буй гол мессеж нь "Зорилготой бай, түүнийхээ төлөө шаргуу хөдөлмөрлө" байлаа. Чухал сонголтыг хэрхэн хийх, дуртай биш чадахгүй зүйлдээ төвлөрөх нь яагаад чухал тухай цаашлаад хүрээллээ хэрхэн сонгох гэх мэт маш үнэт зөвлөгөөг зочин маань өгсөн билээ. CFA шалгалтын тухай мэдээлэл авахыг хүсвэл: https://goo.gl/VEUoYY "Оюунтан Монгол подкаст" фейсбүүк хуудас болон Youtube, M plus платпорм дахь манай сувгийг дагаж, дугаар бүрийг цаг алдалгүй хүлээн аваарай.
2019-02-18
24 min
Oyuntan Mongol Podcast
#3 Э.Дуламсүрэн "Зөв хандлагатай танилын хүрээтэй болох нь амжилттай оюутны нэгэн шинж." | Оюунтан Монгол Подкаст |
Энэ удаагийн дугаарын хүндэт зочин бол Mevento стартаппын үүсгэн байгуулагч, Шинэ Монгол технологийн дээд сургуулийн инновацийн төвийн менежер Энх-Амгалангийн Дуламсүрэн юм. Тэрээр мөн СЭЗИС-ийн Startup клубийн үүсгэн байгуулагч бөгөөд их сургуульд суралцах хугацаандаа Ахиллис ТББ, Women for change зэрэг байгууллагат сайн дурын ажил хийж байсан нийгмийн идэвхтэй нэгэн билээ. Зөв хандлагатай хүрээлэлтэй байх, нөгөө талаас өөрөө зөв хандлагатай байх нь хувь хүний хийгээд багийн амжилтад маш чухал нөлөөтэй гэх санааг Учрал эгч маань олонтаа өгүүлж байсан нь магадгүй энэ подкастаар дамжуулан оюутнуудад өгч буй хамгийн чухал зөвлөгөө байлаа хэмээн бид дүгнэж байна. Ингээд “Амжилттай оюутан”байх, стартапп эхлүүлэх тухайд өгсөн түүний зөвлөгөө, мэдээллийг сонсоцгооё.
2019-02-11
35 min
Oyuntan Mongol Podcast
#2 Г.Учрал "Хүмүүс чамаас юу хүсэж байгааг бус өөрөөсөө юу хүсэж байгаагаа асуу" | Оюунтан Монгол Подкаст |
Шинийн нэгнээр шинэхэн дугаартай та бүхэнтэйгээ учран золгож буйдаа таатай байна. Манай подкастын хүндэт зочноор M space инновацийн төвийн space manager, Earthpreneurs олон улсын коммунитигийн монгол дахь үүсгэн байгуулагч Ганбаатар овогтой Учрал эгч маань уригдан оролцлоо. Тэрээр оюутан насны түүхээсээ бидэнтэй хуваалцаж, алдаа оноо, туршлагадаа үндэслэн оюутан залуусдаа маш гайхалтай зөвлөгөөг өгсөн билээ. Түүний яриаг сонсоод тав тухтай бүсээсээ гарч, их зүйлийг турших, алдах, түүнээсээ дуртай зүйлээ шигших сэдлийг танд төрүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Айлаас айл руу явах зуураа подкастаа сонсож, сар шинэдээ сайхан шинэлээрэй. Та аль ч үйлдлийн системээс Castbox, M plus, Youtube платпормоор дамжуулан биднийг дагаж, дугаар бүрийг цаг алдалгүй хүлээн аваарай.
2019-02-04
36 min
Oyuntan Mongol Podcast
#1 Ц.Гэрэл_Өөрийгөө бүрэн удирдаж чаддаг хүн амжилттай суралцаж чадна.
Оюунтан подкастын анхны зочноор Санхүү эдийн засгийн их сургуулийн Ц.Гэрэл багш маань уригдан оролцлоо. Сонирхолгүй хичээлдээ дуртай болж, илүү их мэдлэгийг өөртөө хуримтлуулах, өглөөний хоолоо заавал идэх гэх мэт зочны маань хуваалцсан зөвлөгөө таныг амжилттай оюутан байхад тус болно гэдэгт итгэлтэй байна.
2019-01-27
55 min