Look for any podcast host, guest or anyone
Showing episodes and shows of

Uyanga Altantuya

Shows

Uyanga\'s podcastUyanga's podcastЗарим эрчүүд цалингаа эхнэртээ өгөөд бусад үүргээс өөрийгөө чөлөөлдөг нь жендэрийн хэвшмэл ойлголтПодкастын зочин:  Н.Амарсанаа    Гэр бүл судлаачМ.Батхишиг  ЖҮХ-ны Ажлын албаны эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан2022-03-181h 01Uyanga\'s podcastUyanga's podcastДоктор С.Түмэндэлгэр: Эрэгтэй, эмэгтэй хүн улс төрд тэгш оролцох ёстой гэх хандлага нэмэгджээ"Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаар олон нийтийн төсөөлөл " судалгааны багийн ахлагч, доктор С.Түмэндэлгэр2022-03-1836 minUyanga\'s podcastUyanga's podcastЦ.Анудалай: Хүчээр охидын үзлэг хийх нь хүчирхийлэлд өртсөн сурагчид маш хүнд тусдагЕБС-д зөвхөн охидыг эцэг эх болон өөрсдөөс нь зөвшөөрөл авалгүйгээр сургуулийн орчинд охидын үзлэгт хамруулах нь хүний эрхийн зөрчил юм. Учир нь эмнэлгийн бус орчинд, тухайн хүний зөвшөөрөлгүйгээр, мөн эрүүл мэндтэй холбоотой нууцыг нь хадгалдаггүй, зөвхөн хүнтэй унтсан эсэх, жирэмсэн эсэхийг л шалгадаг гэх мэт олон асуудал байна. Мөн хүчирхийлэлд өртсөн охидын хувьд хүчээр өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр охидын үзлэгт хамруулах нь сэтгэлзүйн хувьд маш хүнд тусдаг байна. Тиймээс охидын үзлэгээр хүчирхийлэлд өртсөн эсэхийг илрүүлэх биш эрүүл мэнд, бэлгийн боловсролын хичээлийн чанарыг сайжруулах, мөн эрэгтэй, эмэгтэй сурагчдыг эмнэлгийн орчинд эцэг, эх  болон өөрсдийнх нь зөвшөөрөлтэйгөөр эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг, эрүүл мэндийн нууцыг чандлан хадгалдаг байх нь зүйтэй.Подкастын зочин: Ц.Анудалай  Гүнж төвийн сайн дурын ажилтан, 2-р курсийн оюутан2022-03-1410 minUyanga\'s podcastUyanga's podcast#14 3 настай охиноо 10 хуруутай болгохоор тэмцэж байгаа О.ОтгонжаргалЭмэгтэйчүүдийн баяр гээд хэн нэгнээс бэлэг авах биш тусламж хэрэгтэй байгаа эмэгтэйчүүддээ туслах, эмэгтэйчүүдэд тулгамдаж байгаа асуудлын талаар дуугардаг байгаасай гэж хүсдэг. Тиймээс өөрийнхөө хэмжээнд  Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулаан төрөлхийн гар хурууны дутуу хөгжилтэй төрсөн охиныхоо төлөө хичээж байгаа О.Отгонжаргалд туслахыг хүссэн юм. Ирээдүйд охиноо сүмбэн биш юм аа гэхэд энгийн зүйлсийг өөрөө саадгүй хийж болохоор 10 хуруутай болгох түүний зорилго. Охины хагалгааны зардалд 80 сая төгрөг шаардлагатай бөгөөд гэрээрээ гоё чимэглэл хийж борлуулаад хагалгааны төлбөрөө олохоор хичээж байгаан байна. Та бүхэнд энэ мундаг ээжид туслахыг хүсвэл хийсэн бүтээлээс нь худалдан авч дэмжээрэй.   Мөн шууд мөнгөн хандив өгөхийг хүсвэл 5005937316 Хаан банкны Оргоо Отгонжаргал гэсэн өөрийнх нь данс руу хандивлах боломжтой. Хэрвээ биечлэн холбогдохыг хүсвэл 89162013 утас руу нь холбогдоорой.2022-03-0823 minUyanga\'s podcastUyanga's podcast#13 Хотоос сумын тосгон руу нүүж ажиллаж байгаа сэтгэл зүйч Б.Халиун23 настай Б.Халиун Улаанбаатараас Булган аймгийн Хялганат тосгон руу нүүж, ЕБС-д сэтгэл зүйчээр ажиллаж байна. Тэрээр 2021 оны 9-р сараас Хялганат тосгоны сургуульд сэтгэл зүйчээр ажиллаж эхэлсэн. Зөвхөн Улаанбаатарт гэлтгүй орон нутагт хүртэл сэтгэл зүйчийн хэрэгцээ маааш их байна гэсэн шүү. Б.Халиун маань өнгөрсөн оны 10-12 сарын хооронд сурагчдад ганцаарчилсан зөвлөгөөг нийт 55 удаа өгчээ. Харин бүлгийн зөвлөгөө, сургалт, ганцаарчилсан зөвлөгөө нийт 150 гаруй  удаа өгчээ. Тухайн сурагч хувийн нууцаа зөвхөн сэтгэл зүйчдээ л хэлдэг учраас асуудал нь шийдэгдвэл хэрхэн эерэг өөрчлөлт гарч байгааг нь бусад хүмүүс мэдэхгүй ч сэтгэл зүйчийн хувьд хүүхдийн бүх зүйл нүдэнд нь тод харагддаг гэлээ.2022-03-0832 minUyanga\'s podcastUyanga's podcast#12 ЦАХИМ БОЛЗОО ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ТРЕНД ҮҮ ? ЭСВЭЛ...?Цар тахлын нөлөөгөөр ганц бие хүмүүс хосоо олно гэдэг нэг төрлийн сорилт болоод байгаа билээ хээх.  Ойр ойрхон хөл хорионд орох, халдварын эрсдэл гэх мэт шалтгаанаас болж заяаны ханиа зам дээрээс олох боломж бараг л үгүй болсон гэхэд хэтрүүлсэн болохгүй байх.  Тиймээс цар тахлын үед хэрхэн хосоо олох вэ? Цахимаар хэн нэгэнтэй танилцахдаа юун дээр анхаарах вэ? Цахимаар эхлүүлсэн харилцаа урт хугацаанд үргэлжлэх боломжтой юу? зэрэг цар тахал, цахим, болзоо гэсэн сэдвийг тал талаас нь л ярилаа.  Подкастын зочин:  Б.Баярцэнгэл     сэтгэл судлаач  Э.Тэргэл         "Gen Z" үеийн төлөөлөл2022-03-0854 minUyanga\'s podcastUyanga's podcast#11 АЖИЛТАНТАЙГАА СЕКС ХИЙХ ГЭЖ ДАРАМТАЛСАН ДАРГЫГ ХУУЛИАР ШИЙТГЭХ БОЛОМЖТОЙ ЮУ? /2021.06.15/Ажилладаг газрын чинь дарга тантай секс хийх хүсэлтэйгээ илэрхийлж, уулзаж учрахыг тулгаж, зөвшөөрөхгүй бол ажлаар дарамтлах арай зөөлнөөр хэлбэл хөх, өгзөг, гуя илэх гэх мэтээр эвгүй үйлдэл гаргаж байсан уу? Ийм тохиолдолд тухайн хүнд хуулийн хүрээнд хариуцлага тооцох боломж манай улсад бий юу? Ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой асуудлаар хамгийн баттай эх сурвалжуудыг урьж, подкастынхаа ээлжит дугаарыг бэлтгэлээ.   - С.Дондов   Иргэнд Туслах Хүний Эрхийн төвийн захирал, өмгөөлөгч  - Б.Алтанчимэг  Нөхөн Үржихүйн Эрүүл Мэнд ТББ-уудын Үндэсний сүлжээний зохицуулагч  - Ц.Мөнх-Оргил     УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийн ахлагч2022-03-081h 00Uyanga\'s podcastUyanga's podcast#10 Хүүхдийн номд хүчирхийллийг өөгшүүлсэн агуулга байгаа эсэхийг хэрхэн олж мэдэх вэ? Ш.Солонго Жендэрийн үндэсний шинжээчХүүхдээ хүчирхийллийн эсрэг ҮГҮЙ гэж хэлдэг хүн болгож өсгөхийн тулд уншиж байгаа номын агуулгаас эхлэх хэрэгтэй. Хүчирхийллийг өөгшүүлсэн хандлагатай, ялгаатай байдлыг буруутгасан агуулгатай ном бол эргээд л хүчирхийллийг тоодоггүй, хүчирхийлэл үйлдэгдэж байгааг анзаарах мэдрэмжгүй хүнийг бий болгоно гэсэн үг. Тиймээс боловсролын салбарт яагаад жендэрийн мэдрэмжтэй агуулгатай бодлого, ном, сурах бичиг хэрэгтэй талаар подкастын энэ дугаараас сонсоно уу.2022-03-0830 minUyanga\'s podcastUyanga's podcastUYANGA'S PODCAST #9 Хүүхдээ хэрхэн хүчирхийллийг өөгшүүлдэггүй мэдрэмжтэй хүн болгож өсгөх вэ? Б.Оюундарь Хөөрхөн Зүрх ТББ-ын ерөнхий зохицуулагчБэлгийн хүчирхийллийн суурь шалтгаан нь хүчирхийллийн талаар ойлголтгүй, хүчирхийллийн талаар тоглоом тохуу хийж ярих зэрэг хүмүүсийн буруу ташаа хандлага юм. Харин хүүхдээ ирээдүйд хүчирхийллийг өөгшүүлдэггүй, зөв хүн болгон төлөвшүүлэх вэ гэдэг том асуудал билээ. Тиймээс жендэр, хүний эрхийн чиглэлээр ажилладаг туршлагатай хүнийг подкастын зочноор ярьж, энэ талаар ярилцлаа.2022-03-0844 minUyanga\'s podcastUyanga's podcastUYANGA'S PODCAST#8 ТАРГАЛАХ, ТУРАХАД ТАРХИ ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ? АУ-НЫ ДОКТОР Б.ДАМДИНДОРЖАШУҮИС-ИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ГАДААД ХАРИЛЦАА ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ Б.ДАМДИНДОРЖ2022-03-0846 minUyanga\'s podcastUyanga's podcastUYANGA'S PODCAST # 7 АЖИЛ, АМЬДРАЛАА АЛИЙГ НЬ ЭХЭЛЖ ТӨВХНҮҮЛЭХ ВЭ СЭТГЭЛ СУДЛААЧ Ц.ДЭЛГЭРМЭНД АЖИЛ, АМЬДРАЛАА АЛИЙГ НЬ ЭХЭЛЖ ТӨВХНҮҮЛЭХ ВЭ СЭТГЭЛ СУДЛААЧ Ц.ДЭЛГЭРМЭНД 2022-03-0843 minUyanga\'s podcastUyanga's podcastUYANGA'S PODCAST #6 АШУҮИС-ийн Тархи Судлалын Хүрээлэнгийн захирал АУ-ны доктор Л.БаттүвшинАШУҮИС-ийн Тархи Судлалын Хүрээлэнгийн захирал АУ-ны доктор Л.Баттүвшинтэй ярилцлаа.2022-03-0855 minUyanga\'s podcastUyanga's podcastUYANGA'S PODCAST # 5 С.Дөлгөөн: Охиныг минь даунтай гээд битгий ялгаварлан гадуурхаасай гэж хүсдэг9 настай даунтай хүүхдийг ангийнхан нь өмдийг нь тайлж шоолж, гадуурхсан харамсалтай явдал болжээ. Даунтай хүүхэдтэй эцэг эхчүүдийн хувьд энэ мэт хүүхдийг нь гадуурхах явдал олон тохиолддог байна. Тэр бүү хэл хүүхэд нь даунтай гэдгийг эмч нь сайн тайлбарлаж өгөөгүйгээс болж давуунаасаа харшилсан юм байна гэж анх бодож байсан тухайгаа подкастын зочин С.Дөлгөөн маань ярилаа.    Мөн даунтай хүүхэд нэг бол хожуу төрөлт нэг бол удамтай холбоотой байдаг гэж эмчийн хэлсэн ганцхан өгүүлбэрээс болж даунтай хүүхэд төрүүлсэн буруутан мэтээр ээжийг нь үзэж, нөхрүүд нь хаяад явсан олон жишээ байна.  Тиймээс энэ удаагийн дугаараа ДАУНтай ХҮҮХЭДТЭЙ ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД зориуллаа.2022-03-0840 minUyanga\'s podcastUyanga's podcastUYANGA'S PODCAST#4 NO SHAVE NOVEMBER 2021Эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд тулгамдаж байгаа асуудлаар...2022-03-0846 minUyanga\'s podcastUyanga's podcastUYANGA'S PODCAST #3 АМИА ХОРЛОХ БОДЛООС ХЭРХЭН АНГИЖРАХ ВЭ СЭТГЭЛ ЗҮЙЧ Б.БАЯРЦЭНГЭЛБусдыг хайрлахаас өмнө өөрийгөө хайрлаж сурах нь нэн чухал юм. Тэгсэн цагт та зөв хайраар хайрлаж сурна.  Та өөртөө хайртай юу? Өөрийгөө хайрлаж чаддаг уу? Хэзээ нэг цагт сэтгэлзүйн хувьд хүнд хэцүү байсан ч тоолгүй явсаар сэтгэл гутрал, бүр цаашлаад амиа хорлох талаар бодож эхэлсэн юм биш биз. Тэгвэл тэр бүх бодлоо зүгээр л хүлээн зөвшөөрөөд, урагшлах, цааш алхах хүч өөрөөс тань гарна гэдэгт итгээрэй. Та хийж чадна.  Энэ удаагийн подкастын дугаартаа Сэтгэл зүйч, Сэтгэл судлаач Б.Баярцэнгэлтэй амиа хорлолтын талаарх бодлыг хэрхэн даван туулах талаар ярилцлаа.  Энэ подкастыг хамгийн анхны дугаар болгохоор төлөвлөж байсан ч ЛГБТИК бахархлын өдөр давхацсан тул өмнөх хоёр дугаараа түрүүлж нийтэлсэн байгаа шүү. Подкастын эхэнд эхний дугаар гээд ярьсан нь тийм учиртай байгаа шүү ккк.2022-03-0830 minUyanga\'s podcastUyanga's podcastUYANGA'S PODCAST #2 БИСЕКСУАЛ БОЛОН ТРАНС ХОС ЛГБТИК ХОСЫН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦЛООБэлгийн цөөнх хосын амьдрал ямар байдаг вэ?  Тэгш Эрх Бахархлын өдрүүдэд зориулан хийсэн ээлжит подкастаа хүргэж байна. Энэ удаа зөвхөн нэг хүн биш нэг хосыг урьж, ярилцлаа. М.Халиунаа нь бисексуал түүний хос Тамираа нь транс. Тэд ЛГБТИК залуусын өнөө цагийн амьдрал болон ЛГБТИК хосуудын харилцааны талаар ярилцсан юм.2022-03-0833 minUyanga\'s podcastUyanga's podcastUYANGA'S PODCAST #1 19 настай гей залуу Н.Дөлгөөнтүвшинтэй ярилцлаа.Тэгш Эрх Бахархлын өдөрт зориулан ЛГБТИК залуусын төлөөлөл 19 настай гей Н.Дөлгөөнтүвшинтэй ярилцсан юм. Тэрээр "Залуус Эрүүл Мэнд" ТББ-д хүрч очих ажилтнаар ажилладаг. Бэлгийн цөөнх хүмүүс эмчид үзүүлж зөвлөгөө үйлчилгээ авах маш хэцүү байдаг учраас Н.Дөлгөөнтүвшин энэ чиглэлийн асуудлыг шийдэхүйц эмч болох зорилготой гэсэн шүү.2022-03-0833 minUyanga\'s podcastUyanga's podcast#8 СУРГУУЛЬ ДЭЭР ОХИДЫН ҮЗЛЭГ ХИЙХ НЬ ОХИДЫН ЭРХИЙГ ЗӨРЧИЖ БАЙГАА ҮЙЛДЭЛ МӨН. /Ч.УНДРАХ/Сургуулийн анги танхимд охидын үзлэг хийдэг гэвэл та итгэх үү? Тэгвэл одоо ч охидын үзлэг хийдэг ингэхдээ тэднээс, эцэг эхээс нь хүртэл зөвшөөрөл авдаггүй сургуулиуд байсаар байна. Эрсдэлээс хамгаалах мэдээлэл өгөх бэлгийн цогц боловсролын чанарыг сайжруулахад анхаарахын оронд асуудал үүссэн хойно нь охидын үзлэг хийж илрүүлэх нь өрөөсгөл бөгөөд охидын эрхийг зөрчиж байгаа үйлдэл юм.2021-01-2332 min